Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Цэвэрлэгээнд 6899 аж ахуйн нэгжийн 37310 иргэн оролцоннийт 963886ам метр зам талбайгаас2635 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэжээ. Мөн нийтийн тээврийн35 байршлын автобусны эцсийн буудлуудыг цэвэрлэсэн байна.

Нийслэлийн 78 харьяа газар, агентлагийн 2879 ажилтан, албан хаагчид цэвэрлэгээний ажилд оролцож Их тойруу, Их Монгол Улсын гудамж, Энхтайвны гүүрний урд хойд хэсгийн гүүрэн доогуурх эргэлттэй зам, Нарны замаас Хайлаастын далангийн үзүүр,Сэлбэ голыгцэвэрлэлээ. Мөн Дунд гол, Замын цагдаагийн төмөр замын гармаас Энгелсийн гүүр, Засгийн газрын ордноос 7 буудал, Нарны гүүрнээс Наран туулын уулзвар хүртэлх Нарны замыг цэвэрлэжээ.
Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар,Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, Улаанбаатар сан, Улаанбаатар лифт, Өсвөр үе хүнс, Багачууд хүнс, Дотоод аудит гэх мэт байгууллагууд их цэвэрлэгээнд идэвхитэй оролцсон.
Баянгол дүүргийн “Сувилахуйн сургууль” , “Хаан” банк, “21 дүгээр зуун” ресторан, “Бадмаараг” төсөл, Туул 13-7 Ветьнам засвар, Гарма гаржид хийд,Москва комплекс, Жаргалан дэлгүүр“, Дэлгэрэх” СӨХ, Кинова төвийн урд байрлах Вьетнам авто засвар,”Галын дөл” СӨХ, “Гэрлэн чимэглэл” “УБ Палас”, “Алейка” бөөний төв, “Манай эмнэлэг” ӨЭМН, Хан-уул дүүргийн Мандах 68 СӨХ, “Элигант Хаус”, Сонгинохайрхан дүүргийн “Магнай шатахуун түгээгүүрийн станц” , Монгео ХХК, Сүлжуу ХХК, Нарны зайн үйлдвэр, Жинст өргөө ОС-ны контор, Ар жанар ХХК, Сайхан хангай дэлгүүр, Орчлон кафе, Андууд караоке, Өнөр кафе, Анар үсчин, Байгаль үсчин гэх мэт аж ахуйн нэгжүүд их цэвэрлэгээнд гараагүй байна. Цаашид цэвэрлэгээнд удаа дараа гараагүй, хог хаягдлын хуулийн дагуу орчны 50 м хүртэлх газраа цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Zochin (October 22, 2014 4:21:25 am )
Mash saihan medee bna. Deer ni huuliin daguuh 50 m gazart ni havaraas zuleg tariulah arga hemjee avaad yamar aj ahuin negj sain urguulj bgaag bainga medeelj aj ahuin negjuudiin dund uraldaan zarlah heregtei. Sain saihan bolgoj bgaa aj ahuin negjiig shagnaj uramshuulmasr bna. Zuleg tariagui aj ahuin negjiig torgodog bolmoor bna. Iimerhuu arag hemjee avaad bval ulaanbaatar maani udahgui shoroo tosgui bolno
-
зочинххххх (October 24, 2014 1:48:35 pm )
Ганц нэг удаа цэвэрлэгээ хийснээ их юм хийсэн мэт сайрхах хэрэггүй Ийм ажлыг байнга хийх хэрэгтэй Өөрсдийнхээ төлөө хийж байгаа болохоос биш хэн нэгний төлөө хийгээгүй тогтсон цэгээс өөр газарт хог хаясан хүмүүст өндөр торгуул ноогдуулах хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд хог цэвэрлүүлэх аил хийлгэж баймаар байна Хотын зах хог новшиндоо дарагдсан энэ нь эргээд иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна Хааяа нэг компанит ажил өрнүүлэх биш байнга тогтмол цэвэрлэгээ хийж заншмаар байна Ногоон уутанд хэдэн тэрбумын зараад хоггүй болсон нь хаана байна Харин энэ мөнгөөрөө тодорхой хүмүүсийг цалинжуулж хог хаясан хүмүүсийг илрүүлж арга хэмжээ авдаг болье
2 Comments