Хуулийг буруу ашигладаг прокурортоо хариуцлага тооцооч гэж би улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавд хандсан. Хариуцлага тооцохгүй байгаа. Тэгэхээр прокурорын байгууллага одоо ч хууль завхруулдаг хэвээрээ л юм байна.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр өчигдөр цөөн сэтгүүлчтэй уулзаж, өөрт нь тохсон эрүүгийн хэргийг захиалгатай байсан гэж мэдэгдлээ. Тэрбээр яриагаа эхлэхийн өмнө “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шар товгор ууланд “МИ-8” нисдэг тэрэг сүйрч, онцгой байдлын албаны 12 аврагч амиа алдаад яг дөрвөн жил болж байна.
Тэдний дурсгалыг хүндэтгэж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье” гэсэн юм. Түүний өмгөөлөгч Л.Билэгсайхан “С.Отгонбаярыг 2008 онд анхан, 2009 оны хоёрдугаар сард давж заалдах шатны шүүх гэм буруутайд тооцсон. 2009 оны дөрөвдүгээр сарын 8-нд Улсын Дээд шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.
Түүний дараа Гэрэлтуяа прокурор хэргийг Өршөөлийн хуульд хамруулаад хэрэгсэхгүй болгожээ. Үүнийг бид тухайн үед мэдээгүй. Мэдмэгцээ “Гэм буруутай хүнийг л өршөөдөг. Тиймээс Өршөөлийн хуульд хамруулсан нь үндэслэлгүй” гэж давж заалдсан юм. Ингээд хяналтын прокурор 2011 оны хоёр дугаар сарын 11-нд С.Отгонбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо” гэж ярив.
С.Отгонбаяр “ОБЕГ-т сайдаар очиход хууль бус зүйл газар авсан байсан. Улсын төсвийг дураараа үрдэг хүмүүстэй тэмцэж, гар хөлийг нь тасалж, удирдлагуудыг нь хууль хяналтын байгууллагад өгсөн. Түүний төлөө намайг яллаж, надад эргүүлээд хэрэг нялзаасан. Энэ бол тухайн үеийн улсын ерөнхий прокурор М.Алтанхуягтай шууд холбоотой. Тэр хүн өмнө нь төрийн тэргүүн байсан хүний захиалгаар ийм зүйл хийсэн нь тодорхой болсон.
Намайг хилсээр хэрэгт гүтгэсэн асуудлын учрыг олохоор өнгөрсөн хугацаанд олон хүнтэй уулзлаа. Учрыг нь олсон. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын том албан тушаалтнууд нийлээд намайг хохироосон юм билээ (Олон бичиг үзүүлэв. Түүн дотор байсан Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдын гарын үсэг, тамгатай бичигт “Таны гомдлын мөрөөр дотоод хяналт шалгалт явуулахад манай ажилтан М.Гомбожав ёс зүйн дүрэм, дотоод журмаа зөрчсөн нь тогтоогдсон болно.
Үндэслэлгүй мэдээлэлтэй тоотыг эрх мэдлээ хэтрүүлэн бусад байгууллагад явуулж, таны нэр хүндийг хохироосон ажилтнуудын хаа ёс зүйгүй үйлдэлд уучлал хүсэж байна” гэжээ). Хэрэг явсаар М.Алтанхуяг прокурортой холбоотой болж таарсан. Энэ хүмүүс миний нэрийг хугалж, амь насаар даажигнаж, маш хүнд өвчтэй болгосон. Монгол Улсын тагнуулын байгууллагын дарга надаас уучлал гуйсан. 1937 оноос хойш энэ байгууллагын дарга анх удаа уучлал гуйж байгаа байх” гэж өгүүлэв.
С.Отгонбаяраас дараах зүйлийг тодрууллаа.
-Энэ хүмүүс яагаад танд хэрэг тохох болсон юм бол?
-“Хадгаламж” банкнаас мөнгө завшсан хэрэгт холбогдуулж шалгахаар УИХын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 2007 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн чуулганаар хэлэлцсэн. Тэр үед би “М.Алтанхуяг прокурор оо, тэр гурван гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм уу” гэж асууж, байр сууриа тов тодорхой илэрхийлсэн. Үүний төлөө намайг занасан байсан. Өөр бас бизнесийн холбоотой юм бий.
-Та М.Алтанхуягийг төрийн тэргүүн байсан хүний захиалгаар таныг ялласан гэж хэлсэн. Захиалагчийн нэрийг шууд хэлчихгүй юм уу?
-Захиалагч нь Н.Энхбаяр. Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг сөхөхөд би хамгаалсан. УИХ-ын чуулган дээр гурван гишүүнийг хэн хамгаалах нь вэ гэдгийг хараад сууж байсан юм билээ. М.Алтанхуягтай би уулзсан. Тэгэхэд “Ажил, амьдралаа бодсон юм, уучлаарай. Би чамайг тийм байдалд оруулсандаа сэтгэлдээ хүнд шархтай явж байсан” гэж хэлсэн. Баримт нь надад бий.
-Чуулганы үеэр хэн нэгнийг хамгаалсны төлөө таныг ялламааргүй юм даа. Н.Энхбаяртай өөр асуудалтай байсан юм биш биз?
-Хувийн өс бас байсан юм байна лээ. 2004 оны сонгуулийн үеэр миний нэр дэвшсэн тойрогт Засгийн газрынхан Н.Энхбаярыг дагуулж ирсэн юм. Тэр үед би түүнийг үг хэлэх боломжгүй байдалд оруулсан. Н.Энхбаярыг хүчтэй байхад нь дуугарч чадаагүй байж, одоо юм ярилаа гэж бүү бодоорой. Үнэн мөнийг олох гэж би удаан хөөцөлдсөн. Тэгсээр яваад одоо мэдэж байна.
-Та Ганцхудагт байхдаа хүнд өвчтэй болсон гэж байна. Таны элэг өвчтэй байгаад Ганцхудагт орсны дараа хүндэрсэн гэж тухайн үед ойлгож байсан.
-Өмнө нь миний элэг эрүүл байсан. Ганцхудагт орсноос хойш маш хүчтэй өөрчлөлт илэрсэн. Миний амь насанд зориуд зохион байгуулалттай халдсан гэж би үзэж байгаа. Одоо ч эмчилгээ дуусаагүй. БНСУ-ын “Асан” эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд гаднын нөлөөнөөс болж элэг хордсон гэсэн хариу гарсан (бичиг үзүүлэв). Манай хууль хяналтын байгууллага ийм хууль бус сүлжээнд автчихсан юм байна.
Тухайн үед төрийн өндөр албан тушаалтан байсан намайг ингэж хэлмэгдүүлж чадсан юм чинь бусдыг нь бол яаж ч мэднэ. Хуулийг буруу ашигладаг прокурортоо хариуцлага тооцооч гэж би улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавд хандсан. Хариуцлага тооцохгүй байгаа. Тэгэхээр прокурорын байгууллага одоо ч хууль завхруулдаг хэвээрээ л юм байна.
Эх сурвалж “Өнөөдөр” сонин
Холбоотой мэдээ
-
zochin (October 19, 2014 10:19:07 am )
ene deereec shidcen chylyy shuu elbege huu enhbayriig ynagah eeljit chylyy shuu
-
ЗОЗОЧИЗОЧИННэЗОзозочинчинЗзочинӨВ.зочинЧзочинИНзоззочиночинчинмээЧИзочинНзочинзочинчинзочин (October 19, 2014 11:22:10 am )
Ганц улаан мөнгө идээгүй гэж арай хэлэхгүй л байх. Ард түмэн мэдэхгүй ч байж болно, гэхдээ л хилс хэрэг гэдэгт итгэж чадахгүйээ. Энхбаяр шиг болгоогүйгээс хойш одоодуугүй л байсан дээр.
-
Anonymous (October 20, 2014 6:13:02 am )
Хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүй http://www.ugluu.mn/79315.html
-
-
Зочин (October 19, 2014 11:22:57 am )
Otgonbayr yg uneniig ni helsen baina. Iim l zantai hun baihgui uu?! Huviin os honzongoor heregt tulhej shorond suulgana geed boddoo?! Eruul hunii oun uhaand bagtamgui uildel bizdee?! N.Enhbayr yrgaching zailuulah ni zovoo?!
-
irgenii hyanalt (October 20, 2014 4:47:51 am )
Санаагаараа бие нь муудаж, сэнтий харагдвал сэхдэг ерөнхий сайд Н.Алтанхуягын зөвлөх эрчим хүчний удирдах газрын дарга С.Отгонбаяр ард тvмний мєнгє рvv ханцуй шамлаж, дураараа дургисанд нь л дургvй хvрээд байгаа юм. Мєнгє тєгрєгийн хэрэгт орооцолдож шалгагдан, улсад 4.000000.000.00 хохирол учруулсан нь илрээд дээлээ нємрєхєєрєє л тэд ямар нэг євчтэй, гарцаагvй vхэх гэж байгаа хvн болцгооно
-
-
Anonymous (October 19, 2014 3:00:04 pm )
Ym l bol Enkhbayr gehee bolildoo.OtgonBayriig Ontsgoigiin said bhd idej uusniig hevleliihen zunduul garagsan barimt ni odoo hurtel bgaashd udaan hugtsaand huleelee genuu Ard tumniig marthiig huleegee yu ugui shuu ene zavaan uls turchid dandaa iim medrel ym yrij bhiin.Chanargui arhi uugaad eleg chine uvdsun ymu yaaj medhev
-
Зочин (October 19, 2014 5:56:26 pm )
Энхбаяр ямар Отгонбаяраар луйвар хийлгүүлчихсэн бишдээ? Даш, Отгонгбаяр 2 бие биенийхээ булхайг дэлгэсээр байгаад л 2-аа ял аваа биздээ, Даш ах нь цагаадна гэж давраад шорон явчихсан болохоос. Отгонбаяр шоронд оролгүй салсан нь их юм гээд цагаадаж барина гэж давж заалдалгүй мөрөө хөөгөө биздээ?
-
Тушаал биелүүлж хууль зөрчдөг. (October 19, 2014 6:50:34 pm )
Сандаг-Очир генерал Нямдоржийн тушаалаар хүн алахаас буцахгүй байсан. Ер нь хуулийнхан тушаал биелүүлж хууль зөрчдөг. Хөөрхий хэд хоног ажилтай байхын тулд яахаас ч буцахгүй Сандаг-Очир мэтийн амьдрах чадваргүй амьтадыг Нямдорж ашиглаж хулгай хийлгэдэг, шантааж хийдэг байсан даа. Яг тийм юм болж дээ. Оюуны Ундраа минь.
-
Anonymous (October 19, 2014 7:41:35 pm )
hen itgehev dee chi odoo ch gesen ajlaa hiij chadahgui maghaid aluulj baigaa biz dee
-
1206 (October 19, 2014 10:36:30 pm )
ЭНЭ ХҮН АРИУН БОЛЖ ТААРАХ НЬ ДЭЭ. МӨНГӨНИЙ АЖИЛ ХИЙГЭЭД, ОНЦГОЙ БАЙДЛЫН АВРАГЧИД АМЬ НАСАА АЛДСАН. ЭНЭ НЬ ТҮҮНИЙГ ХЭЗЭЭЧ ЦЭВЭР ХАРАГДУУЛАХГҮЙ ДЭЭ, ТҮҮНИЙ ТӨЛӨӨ ХЭД ХЭДЭН ХҮНИЙГ ШОРОНД СУУЛГАА БИЗ ДЭЭ? ЭНЭ БАС ХЭНИЙ ЗАХИАЛГА БОЛЖ ТААРАХ ВЭ
-
Шүүгчдийн холбоо С.Отгонбаярын мэдэгдлийг эсэргүүцэв (October 20, 2014 3:45:12 am )
”Монгол Улсын Дээд шүүх С.Отгонбаярт холбогдох хэргийг хянаж хэргийнх нь талаар нэмж шалгах шаардлагатай гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан бус С.Отгонбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаагүй билээ.
Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байх үед Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хууль гарч Нийслэлийн прокурорын газар С.Отгонбаярын өмгөөлөгч Ц.Монголын 2009 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 08/24 тоот албан бичгээр гаргасан “… гэм буруугийн талаар маргахгүй болно. Иймд С.Отгонбаярт холбогдох Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар зүйлчилсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож, харин 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар зүйлчилсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү саналыг гаргав” гэсэн хүсэлтийг нь үндэслэн Нийслэлийн прокурорын газрын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2/72 тоот тогтоолд: “яллагдагч С.Отгонбаяр … нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай…” гэж тэмдэглэсэн байна.
шүүх, прокурорын байгууллагын хуулийн хүрээнд гаргасан шийдвэрүүдийг мушгин гуйвуулж тайлбарлан, олон нийтийг төөрөгдүүлэн хуульчийн ёс зүйгээ ноцтой зөрчиж, баримт нотолгоогүйгээр шүүгч, шүүхийн нэр төрд бүдүүлгээр халдсаныг Нийслэлийн шүүх, Монголын шүүгчдийн холбоо эрс эсэргүүцэж байна” гэжээ.
Х.Хангал, news.mn
http://umguulul.mn/u/index.php?newsid=581
-
Suren (October 20, 2014 6:28:31 am )
Ene hun yasniig medehgui ch, n.Enkhbayar bol avilga, alban tushaaliig MGL-d tsetsegluulsen, jinhen toiron hureelegchdiin dund uuruu haa yavaagaa ch meddegui nuhur baiv,,, hun er ni ih martamhai yum shig!
-
м (October 20, 2014 8:25:53 am )
Энхбаяртай зиндаархах гээд хэрэггүй биз дээ.., хаана нь ч хүрэхгүй
-
zochin (October 20, 2014 9:22:31 am )
chi uuruu uu gevgui hun uu.odoo bolioo,ard tumneebodoj bgaa bol taivan bailga
-
Anonymous (October 20, 2014 10:49:09 am )
enh bayariin balag bantan yamar duusah bish de tuhain ued enh bayariig zorigtoi shuumjlej baisan hun bol otgon bayar mun shuu de uur hench yamarch hun enh bayar tegsen gej yariagui l baihgui yu da ,otgon bayariin zuv uu.
-
Anonymous (October 20, 2014 1:01:55 pm )
Отгонбаяр үнэн ярьж байна.Тэр үед үнэхээр хэцүү л байсан шүү дээ
-
Зочин (October 20, 2014 1:13:49 pm )
Энэ эд хөрөнгө, албан тушаалын шуналтныг яаж төрөөр даажигнаж, түмний хөрөнгийг завшиж, шамшигдуулсныг олон түмэн тэнэгаж хуулийг гууль болгож улсын агаарын хилийг зөрчин нисдэг тэрэг хулгайгаар оруулж ирээд хэдэн зуун саяар засагт шахаж, тэр нь өөрийнх шийдвэрээр нислэг үйлдэх боломжгүй нөхцөлд нисэж яваад ОБЕГ-ын 12 хүний аминд хүрсэн шүү дээ. Одоо цахилгааны үнийг хууль бусаар нэмж иргэд, ААН байгууллагыг хохироочихоод авсан мөнгөө эргүүж төлөхгүй кармаалаад явж байгаа биз дээ. Өөрийгөө Н.Энхбаяртай зэргэцүүлж тавих гээд байнаа. Мэдлэг чадвар, монгол төрд хийсэн бүтээснээрээ Энхбаярын хаана ч хүрэхгүй шүү дээ. Энхбаяр чам шиг хөгийн юмаар оролдохгүй дээ. Худлаа өөрийгөө “том” харагдуулах солиорчих юм.
-
Anonymous (October 20, 2014 2:06:28 pm )
Буцаагаад шоронд нь хийчихээч. Хэрээ цагаан болох санаатай бас аан. Жинхэнэ луйварчид байж.
-
Ачу (October 20, 2014 9:02:46 pm )
Энэ тэнэгийг захиалгаар хор өгч алхаар оролдсон болж таархнээ.Ичиж айж амьдармаар тэр сайхан залуусыг яасан гээв.Тэр Дашийгаа яасан гээв?!.Энхбаяраас айсан хүмүүсийн чулуу хөдөлгөж амьдрах урвагч хүний ажил гэж би бодож байна.
19 Comments