antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2014 1 comment

Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 2020 он хүртэл хамтран ажиллана

нийтлэсэн Admin

835958_14101802_x800Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөл болсон УИХ, Засгийн газрын зарим гишүүн оролцлоо.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хугацаа 2020 он хүртэл хийгдэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Төрийн ордон, 2014.10.18

 

Үүнээс үзвэл 2016 оны УИХ-ын сонгуульд АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамтран оролцох бололтой.

“Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх, эрх чөлөө шударга ёсыг төлөвшүүлэх, улс орныхоо хөгжлийг хурдасгах, бүтээн байгуулалт хийх зорилтын хүрээнд манай хоёр нам Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан хоёр жил дахь жилдээ ажиллаж байна. Тодорхой ажлууд хийж чадлаа. Ирэх хоёр жилд олсон амжилтаа улам бататгаж ажиллахаар гэрээгээ шинэчлэн байгуулж байгаа нь Монголд улс төрийн намууд хамтарч улс орныхоо хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллахын бодит жишээг үзүүлж байна. Манай Засгийн газарт Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам хамтарч ажиллаж байна. Энэ үйл явц цаашид ч үргэлжлэх болно” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай санал нэг байгаагаа илэрхийлээд,

“Төр засгийн ажил тодорхой, урагшаа харсан байх ёстой, цаг алдаж болохгүй. Өнөөдрийн энэ гэрээнд гарын үсэг зурсан нь төр засгийн ажлыг цэгцлэх, том бүтээн байгуулалтын ажлыг хурдлуулна гэдэгт найдаж байна.

Монголчууд бид цаг алдаж болохгүй, бид хөгжих ёстой, монгол хүн эх орондоо сайхан амьдрах ёстой, эх орондоо эзэн болох ёстой. Энэ бүхэнд хамтын ажиллагааны гэрээ тус болно. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газарт Ардчилсан намтай хамтран ажиллаж, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэж хэллээ.

 

14:522014/10/18

15.00 цагаас төрийн ордонд АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах аж. 

Тэд шинэчлэлийн Засгийн газарт ҮРГЭЛЖЛҮҮЛЭН хамтран ажиллах асуудлаар гэрээ байгуулах мэдээлэл ирлээ.

Энэ талаар удахгүй мэдээлэх болно. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Any (October 19, 2014 10:29:15 pm )

    boliocheee. Tiim surhii um bol ooroo ondor alban tushaaltai bhdaa ajlaa sqin hiihgui ysiin be.. ulsiin horongo ah duuteigee niiled huvaaj idsen uusan ni notlogdoo bizde. Idsen uusaniig ni medseer baij art tumnii tuluu hamtran ajillana gedegt ni bid itgeed suuh uu. Neg bol avilagch, luivarchin gej shirond hiiged esvel ard tumnii sain saihnii tuluu bid hamtran ajillah gej bn geed ardchilsan nam ch gesen eruul hunii uhaand baimgui um yiih umdaa hoorhiis. Iim humuuseer udirduulsan uls eh oron uruudan doroitoh ni argagui biz

antalya rent a car