antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2014 26 comments

Телевизүүд эхнээсээ Солонгос киноноос татгалзаж эхэллээ

нийтлэсэн Admin

unjee98504527201410061117Монголд, ялангуяа монгол хүүхэд залуусын соёлын амьдралд асуудал болоод буй солонгос киноны талаар иргэд идвэхтэй шүүмжлэх болсон юм.

Монгол айлын хойморын цэнхэр дэлгэцийг эзэгнэсэн Өмнөд Солонгосын кино, савангийн дуурь, хөгжим, элдэв янзын нэвтрүүлгийг солонгос соёл урлагийн гоё сайхантай холбон итгэн үнэмших хэсэг байхад нөгөө хэсэг нь ийм юм орчуулан хүргэж буй монгол уран бүтээлчдийг буруутгадаг.

Үнэндээ, Өмнөд Солонгосын кино, савангийн дуурь, хөгжим нь маш хямд учраас санхүүгийн чадвар муутай Монголын телевизүүдэд их жийрэг болдог юм. Гэтэл, үүнтэй зэрэгцэн “соёлын колоничлол” гэх асуудал тавигддаг ажээ. Товчоор хэлбэл, энэ нь дараах хоёр сөрөг үр дагавартай гэнэ. Үүнд:

Нэгдүгээрт, соёлын колоничлол нь тухайн орны эдийн засагт ихээхэн хохиролтой ажээ. Үүнийг Монголоос тодорхой харж болно. Солонгос соёлын нөлөөллөөс шалтгаалан монголчууд өөрсдөө үйлдвэрлэгч биш, харин гадны соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг (солонгос кино, хувцас, дуу хөгжим, хоол, гоо сайхны бараа, электрон бараа гэх мэт) худалдан авч, олсон жаахан валютаа гадагш хий дэмий урсгадаг ард түмэн болжээ.

Хоёрдугаарт, энэ нь тухайн ард түмний оюун санаа, цаашилбал улс төрд нь шууд нөлөөлөх ид шидтэй зэвсэг юм. Өөрөөр хэлбэл, энд тухайн үндэстний тусгаар тогтнолын асуудал гарч ирнэ. Монголд солонгос соёлын үр нөлөө нь эр эм нь мэдэгдэхгүй, зэвүүн царайлсан залуусын гадаад өнгө төрх бус, харин тэдний тархинд үржиж буй “харийн вирус” юм. Тэдгээр залуусын толгойд “солонгос хөгжим гоё”, “солонгос хүн хамгийн гоё, хамгийн ухаантай”, “солонгос боловсрол хамгийн сайн”, “солонгос хоол хамгийн амттай”, “Өмнөд Солонгос бол ертөнцийн төв” гэх хуурмаг төсөөлөл сууж байгаа.

Тэгвэл, саяхнаас ССАЖЯ иргэд, монгол кино урлагийн төлөөллүүдийн зүгээс тавьсан шаардлага, саналыг хүлээн авч, төрөөс кино урлагийн талаар цаашид баримтлах бодлого, Монголын уламжлалт соёл, түүх, зан заншлыг хүүхэд, залуус, иргэдэд сурталчлан таниулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг Монгол агуулга бүхий уран бүтээлээр хангахад чиглэгдсэн контентийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

Сонирхолтой нь, ССАЖЯ-ны энэ бодлогыг манайдаа хамгийн их Солонгос кино гаргадаг, Солонгос соёлд үнэнч гэх манай телевизүүдийн зүгээс хүлээн зөвшөөрч эхэлжээ. “MN 25-р ТВ”-ийн шинэ захирал А.Энх-Амгалан гэх залуу саяхан “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөхдөө ССАЖЯ-ны энэ бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр:

“Энэ асуудал дээр төрийн бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Солонгос кино бүх сувгаар ингэж замбараагүй гарах ёстой юм уу? Ард түмэн солонгос кинонд тархиа угаалгаад, уусаад дуусах нь. Манай телевиз аль болох солонгос киноноос зайлсхийх бодлого барьж байна. Өөр улс орны соёлыг таниулъя л даа. Тэр орныг хангалттай л сурталчиллаа. Өөр ертөнц байгаа шүү дээ. Монголчууд өөр ертөнцийг хүлээн авах орон зай тархиндаа үлдээхгүй, бүгд иймэрхүү сэтгэлгээтэй байвал хөгжиж дэвжихгүй” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: www.gashuun.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Anonymous (October 06, 2014 9:06:12 pm )

    saihan sanaa bn sh de bugd tatgalzval sain l bn

    • Anonymous (October 07, 2014 12:00:40 pm )

      Балхжавын балай тв со киногоо болихгүй бол шатаана шүү

  • TOSON (October 06, 2014 9:18:03 pm )

    mcs iin univison chin holliwoodiin kinog umchiluud uzuulehgui baigaa yum bishuu.

  • зочин (October 06, 2014 9:39:50 pm )

    солонгос киноноос татгалзая. санал нэг байна

  • kkk.. (October 06, 2014 10:01:22 pm )

    tv-25-aar unuudurjinguu solongos kino garch baival yah uu.kkk

  • Зочин (October 06, 2014 10:41:24 pm )

    БУСАД ТВ -НҮҮД БАС ЭР ЗОРИГ ГАРГААЧЭЭ.ЭХ ОРОНДОО ХЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ЗАЛУУСТ НААД ЗАХЫН СОЁЛ УХААРАЛ МЭДРЭМЖ ХАЙРЛАСАН ШИЛДЭГ КИНОГ ГАРГААСАЙ.

  • bold (October 06, 2014 11:14:53 pm )

    maaash zuv. ali ertnii l ingeh bsan yum. odoo manai huuhduud ali hedii n uvchilchihsuhshdee odoo yahuu. ta mineee.

  • уншигч (October 07, 2014 5:26:49 am )

    Өмхий даршилсан кимчи эр нь эм болсон юмнуудыг даган дууриах хэрэггүй юм

  • иргэн (October 07, 2014 8:47:46 am )

    монголоо доромжлуулж доромжлуулчихаад , тэгмээр сэн дээ. одоо бараа бүтээгдэхүүнээс нь татгалзах хэрэгтэй дээ.

  • fhgnөахөахх (October 07, 2014 8:49:25 am )

    hoolnoos ni bas tatgalzval yaasiin bee neg moson ter hool idsen mongo chin solongosruu l yavj bgaashdee

  • Сараа (October 07, 2014 9:02:47 am )

    Ямар зөв бодлого вэ бусад ТВ-үүд хурдан дэмжээсэй солонгосоос өөр улс орон зөндөө бий шүү дээ

  • ЗОЗОЧИЗОЧИННэЗОзозочинчинЗзочинӨВ.зочинЧзочинИНзоззочиночинчинмээЧИзочинНзочинзочинчинзочин (October 07, 2014 9:19:18 am )

    Мрнолын кмночид ч гэсэн өөр сэдвээр киноноо хийх цаг болсон. Нэг л их зодоон, алсан хядсан, хүүхнүүд нь хэрэлдсэн, уйлсан, орилсон кинонууд хийхюм. Гэгээлэг сэдэв олдохгүй байна уу, эсвэл нийгэм маань тэр чигээрээ ийм болчихсон болохоор өөр сэдэв олдохгүй байна уу? Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүд, ер хүүхдэд үзүүлмээргүй л кино гарах юм. Хайр сэтгэлийн тухай гэхээр ээ ичиж зовмоор зүйл гаргана.

    • аааа (October 08, 2014 10:16:34 am )

      яг үнэн. солонгос киноны сэдвийг монгол киночид хуулаад байхи. нэг л их араар тавьсан, үхсэн, хэрэлдсэн, нийгмийн бузар булайг харуулсан, ганцаараа л үзэхгүй бол хажууд хүнтэй үзэхээс ичмээр, үзээд таашаал тайвшрал авахгүй, харин зүрх хөндүүрлэж, амьдралд гутармаар үйл явдлуудыг харуулдаг, жүжигчид нь маш хиймэл, цээжилсэн текстээ хатуу эв хавгүй хэлдэг гэх мэт. би хэзээ ч солонгосын олон ангит зино үзэж байгаагүй. надад тийм учир нь олдохгүй хэрүүл, өш хонзонгоор дүүрсэн, хуурамч хүмүүсийн талаар хараад үзээд суух цаг зав байхгүй.

  • ARD TUMEN (October 07, 2014 9:32:48 am )

    MONGOLCHUUD UURSDUU UZEHEE BOLISON BOLOHOOS TV-ZUUD UZEED UGUUCH GESEN YUM SHIG L ALBAAR HUCHEER TULGAAD GARGAAD BDAG. HARAMSALTAI N UZEGCHID UURSDUU UHAMSRAARAA UZEHEE BOLIOD ODOO UZEGCHGUI BOLCHIHSON. TUUNEES TV- ZUUD GARGAHAA BOLICHIHSON YUM BISH SHDEE

  • Иргэн Дуламсүрэн (October 07, 2014 10:06:42 am )

    Маш зөв санаа байна,Бүх телевиз солонгос киноноос татгалзах хэрэгтэй,Дэмжиж байна

  • бүдүүн залуу (October 07, 2014 11:12:45 am )

    аль эрт энийг эхлүүлэх хэрэгтэй байсан юм. сайхан санаа байна үнэхээр дэмиж байна.

  • монгол (October 07, 2014 12:37:22 pm )

    Одоо солонгос хоол болон солонгост үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс бүгдээрээ татгалзая.Монголчуудаа дэмжэе.

  • darhan (October 07, 2014 12:57:41 pm )

    za za bolj bolj.uidaad ,zalhaad,bvr svvldee vzen yaddag boltsiin.mon ch ih hvleeeleee.estoi zagtanasan gazar maajlaa.tom bvr tom,arvan zuun myangan Like

  • unen (October 07, 2014 1:21:18 pm )

    kino uzseneer huuhed zaluusiig mini bagaasaa neg negnee chadah ushuu avakh geed dandaa muu yumand surgaj ungui hicheel bolgoj bgaa ni hudlaa yum uu , ali deer ingekh bsan yum odoo ter hool undnaas ni bas bolikh heregtei er em ni medegdehgui zaluuchuud kk hezee l bid tiim dotno blaa daa

  • zochiinzochin (October 07, 2014 2:47:18 pm )

    yag zuv odoo solongos hoolnoos tatgalzaya . yag odoo bolioroi tsaaduul chini hoolond yanz buriin yum holij medeheer bna shuu . n.enhbayar ene ter geed l hunii sanaand oromgui yum gargaj bna shuu so hoolond hor ch hiij medne bolgoomjtoi baih ni zuv

  • Zochin (October 07, 2014 5:02:19 pm )

    Ene olon kinonii saityydad bas baahan solongos kino bn,uzeh zuil erduu l olon angit songos kino!yah be.ter saityydiin kinonii bidlogiig bas zohitsyylaarai gyij bn

  • 100 (October 07, 2014 7:53:05 pm )

    Neg sanal bna. Eknii eeljind bid nar solongos ezentei hoolnii gazar orohoo bolichih heregtei bna. Tegeheer solongos hoolnii gazriin ashig bagasaad haalgaa barih deeree tulna. Uuniig mongolchuud bid chadna.
    Bid uneheer aziin naadamd doromjluulsanaa bodood l ediin zasgiin surug arga hemjee avah heregtei. Tegeed solongos kino TV garagahaa aajmaar bagagan biz de.

  • Замбазараа (October 07, 2014 10:51:39 pm )

    Лучше поздно, чем никогда!!! Одоо л ухаан орж байна уу? Солонгосоос еер ертенц байхгуй юм шиг, естой аймшигийн ертенцед хичнээн ч жил боловдоо! Одоо л нэг гэрэл гэгээ харагдахнээ гэж баярлаж сууядаа!!!

  • zochin (October 08, 2014 10:19:27 am )

    25 aar solongos olon angit kino garj l bna shu de

  • Anonymous (October 09, 2014 11:21:34 am )

    тэр солонгос киногоо болих хэрэгтэй өөр хүнд хэрэгтэй нэвтрүүлэг хийж байсан нь дээр

  • батаа (October 09, 2014 2:28:57 pm )

    Дэмжиж байна.Хамгийн зохисгүй үйлдэл бүхэн Со киноны хуулбар байдаг.

antalya rent a car