Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны авто замыг шинэчилж байгаа.
Тодруулбал, Бээжингийн гудамжны 0.9 км автозам, 74 метр урт гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхлүүлсэн. ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш автозамын хөдөлгөөнийг бүрэн хааж өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийсэн бөгөөд замын ажлын явц үндсэндээ дууссан учир өнөөдөр нээж, ашиглалтад оруулна.
Харин гүүрийн засварын ажлыг ирэх сарын 30-ны өдөр хүлээн авахаар гүйцэтгэгч компанитай гэрээ ажээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.