Онцгой байдлын ерөнхий газар энэ жил арван насныхаа ойг тэмдэглээд сүйд. Телевизийн олон ангит кинотой.
Тун дажгүй тэмдэглэж байна. Гэвч бүтэн арван жил хөгжсөн энэ байгууллага 10-аас дээш давхарт гарсан галыг унтраах хүчгүй гэдгийг нь өчигдөр мэдлээ. Гэр маань байрныхаа 14 дүгээр давхарт байдаг. Өчигдрийг хүртэл огт айлгүй 14 дүгээр давхарт амьдарч иржээ. Харин өнөөдрөөс байраа зарах талаар бодож эхлэв. Учир нь өчигдөр Шангрилагийн барилга шатах үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржийн телевизээр ярихыг сонсоод айж орхив. Уг нь би Монгол Улсын иргэн. Хуулиараа хамгаалуулдаг. Газар хөдлөлт, галын аюул гэх мэт гэнэтийн ослоос Т.Дуламдоржийн удирддаг Онцгой байдлын алба хаагчид аварна гэж ойлгодог байлаа. Гэвч үгүй юм байна. Т.Дуламдорж өчигдөр ярихдаа “Манай алба хаагчдын ашиглаж байгаа усны даралт 35 метр учраас 12 давхраас дээш гарахгүй. Тийм учраас өндөр барилгад гарсан галыг нисдэг тэрэг ашиглан унтраахаас өөр аргагүй. Энэ асуудлыг Шадар сайд болон холбогдох хүмүүст тавина…” гээд л туужээ. Түүний хэлснээр “Гал 10-аас дээш давхарт гарчихлаа. Нисдэг тэргээр унтраах уу, яах уу” гэж Шадар сайдаас асуух бололтой юм. Нөгөөх нь байхгүй, эсвэл утас нь холбогдохгүй бол тэгээд л өнгөрөө. Харж байгаад л шатаана гэсэн үг. “MCS”-ийнхэн харин асуудлыг их зөвөөр харжээ. Байшинг минь аварсангүй, нисдэг тэргээ хөдөлгөсөнгүй гэж бухимдсангүй. Аврагчиддаа баярлалаа гээд талархал илэрхийлсэн байна.
Энэ талархлыг тэд Т.Дуламдорж танд зориулаагүй юм шиг байна лээ шүү. Харин 10-аас дээш давхар руу нь хувинтай ус барин зүтгэсэн аврагч залууст талархсан байна. Манай аврагчид сайн. Усанд ч, галд ч гар нүцгэн туугаад ордог эр зоригтой улс. Монголчууд аврагчдаа маш сайн мэддэг. Харин тэднийг зэвсэг техникээр хангаж, аюулгүй ажиллуулах үүрэгтэй дарга нарын байж байгаа царай энэ. Зүй нь Т.Дуламдорж өчигдөр хийсэн мэдэгдлээсээ үхтлээ ичих ёстой байлаа. Дарга нь оччихоод цэргүүдээ хувинтай ус тэврүүлээд улаан гал руу түлхээд байсан байна. Энэ чинь XXI зуун шүү дээ. Өнөөдөр Улаанбаатарт 12-оос дээш өндөртэй хэдэн барилга байна вэ. Лав миний олж дуулснаар барилгын компанийнхан арай гэж олдсон газар дээрээ 15-аас доош давхрыг барихаа больчихсон гэсэн. Энэ үнэний хувьтай. Шалгалт өгсөн гэж бодвол Т.Дуламдорж навс уналаа. Тиймээс түүний оронд галаа унтраадаг мэргэжлийн дарга ч хэрэг болж магадгүй нь.
Х.Очир
/ЗУУНЫ МЭДЭЭ/
Эх сурвалж: www.zuuniimedee.mn
Холбоотой мэдээ
-
ШУДАРГА ЁС (October 02, 2014 11:55:35 am )
ДУЛАМДОРЖ САЯХАН ӨГСӨН ЯРИЛЦЛАГАДАА МАНАЙ ОНЦГОЙД МЭРГЭЖЛИЙН ДАРГА ХЭРЭГГҮЙ. САЙН МЕНЕЖЕР ХЭРЭГТЭЙ ШЭЖ БОДДОГ. МИНИЙ ХУВЬД САЙН МЕНЕЖЕР БОЛОХООР АЖЛАА САЙН ХИЙЖ БАЙГАА. ШАДАР САЙДЫН ТУСЛАХААР ОЛОН ЖИЛ АЖИЛЛАЖ, ЦҮНХ БАРИХ, МАШИНЫ ХААЛГА ОНГОЙЛГОХЫГ ОЛОН УДАА ХИЙХЭЭР САЙН МЕНЕЖР БОЛДОГ БОЛОЛТОЙ. ГАЛАА ЯАЯ ГЭЖ АМЬСГАА Ч АВАХ ЗАВГҮЙ АЖИЛЛАЖ БАЙХАД ЗАНГИА ЗҮҮСЭН ДАРГА ИРЖ ШОУДАЖ, НИСДЭГ ТЭРЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭЖ БАЙСАН НЬ ИЧМЭЭР Ч ЮМ ШИГ БАХАД МААР Ч ЮМ ШИГ.
-
ШУДАРГА ЁС (October 02, 2014 3:58:47 pm )
xunii ul shaadga bolioch malnuda oorosdo neg l tom xumuus orosdigo yu gej bodood bgan ta nar ene alban tushaal der iruul bas l iim bga sh dee neg ix xun muulsan sain xumuus ta nar ene xun shig sain yavaxgu sh dee
-
bat (October 02, 2014 3:59:21 pm )
xunii ul shaadga bolioch malnuda oorosdo neg l tom xumuus orosdigo yu gej bodood bgan ta nar ene alban tushaal der iruul bas l iim bga sh dee neg ix xun muulsan sain xumuus ta nar ene xun shig sain yavaxgu sh dee
-
-
БАТАА (October 02, 2014 11:58:46 am )
ОНЦГОЙ БАЙДЛЫН СОГТУУ АЛБАНЫХАН…
нийтлэсэн Admin
index2014 оны 9 дүгээр сарын 19-26-ний өдрүүдэд ОБЕГ-ын дэд дарга Бадрал Ховд аймагт баруун аймгуудын гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулж байх үеэр сургуульд оролцогчид нь архидан согтуурч Увс аймгийн ОБХ-ийн дарга Энхжаргал гэгч этгээд Баян-Өлгий аймгийн ОБХ-ийнхэнтэй зодолдсон ноцтой хэрэг гарч аймгийн хэмжээнд дуулиан тарьжээ. Зодоонд голлох үүрэг гүйцэтгэсэн Энхжаргал урьд нь архины улмаас хэрэг мандуулж байсан архаг нэгэн боловч ОБЕГ-ын дарга Дуламдорж яагаад ч юм толгойг нь илж өнгөрснөөр барахгүй түүнийг Увс аймгийн ОБХ-ийн даргаар томилсон байна.Ер нь сүүлийн жилүүдэд хот хөдөөд явагдсан дадлага сургууль, цугларалт дамжаа, бусад нэгдсэн арга хэмжээний үед онцгойнхон архи ууж хоорондоо зодолдож, хүний аминд ч хүрэх явдал жирийн үзэгдэл мэт болсон гэж хэлж болно.
Тухайлбал, 2013 оны 10 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд Булган аймагт явагдсан гамшгаас хамгаалах сургууль, 2013 оны 9 дүгээр сарын 27-нд аймаг, нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарын Тэрэлж амралтад цуглаж архидан цэнгэх үеэр, мөн ОБА-ны удирдах ажилтны 2014 оны зөвлөгөөний үед ОБЕГ, НОБГ-ын дарга нар архидаж хоорондоо зодолдсон, түүнчлэн аврах, гал унтраах … ангийн салааны захирагч Ц гэгч хамт ажилладаг гал сөнөөгчөө зодож хүнд гэмтэл учруулсан, Дорноговь аймгийн ОБХ-ийн гамшгаас хамгаалах улсын байцаагч ажлын байрандаа архи ууж согтууран УИХ-ын гишүүн асан Г-тэй нударга зөрүүлсэн зэрэг ноцтой хэргүүд урьд өмнө гарч байсныг ард олон хэвлэл мэдээллээс олж харсан байх.
Зөвхөн зах зухаас нь дурьдсан дээрхи хэдэн хар хэргээс үзэхэд, улс орны хувьд онцгой үүрэг хариуцлагатай байх ёстой Онцгой байдлын энэ байгууллагын удирдлага, албан хаагчдын ухамсар, сахилга хариуцлага чухамдаа ямархуу хэцүү төвшинд хүрснийг нотлон харуулж байгаа биш үү?
Өнөөгийн Засгийн газрын нэрийг унагаж, шороотой хутгаж байгаа гол яам, албадын нэг болох “Согтуу ОБЕГ”-ыг ёс журамд нь жинхэнэ ёсоор оруулах талаар Ерөнхий сайд гуай дотроо бодолтой байдаг л байгаа даа!!!
-
БАТАА (October 02, 2014 1:36:39 pm )
энэ Туламдорж гэх нөхөр яаж яваад энэ том байгууллагыг удирдах болчихдог дамшиг вэ? их л хаалгатай нөхөр байна даа. Бодвол Алтанхуяг ерөнхий сайдын үнэнч анд нь байлгүй.
-
дуламхүү (October 02, 2014 1:38:28 pm )
Ёстой юугаа ч мэдэхгүй буу халж байгаа хүн шиг нисдэг тэргээр гал унтраах тухай яриад зогсож байдаг энэ нөхрийг худан хусаач Ерөнхий сайд минь.
-
зочин (October 02, 2014 2:01:29 pm )
Улаанбаатар хотод 300 гаруй 10 дээш барилга байдаг. тэдгээр байшингийн 9 давхарт шатны машин хүрнэ. Түүнээс дээш бол иргэдийг аврах авралтын зам гарц байх ёстой. харин иргэд энэ авралтын гарцныхаа шатнуудыг дур мэдэн зайлуулсан байдаг. та өөрөөсөө асуугаарай манай балкон дээр шат байдаг бил үү. гал гарсан тохиолдолд тэрүүгээр би зугтаж чадах уу. эсвэл өрөөндөө байж байгаад утаанд хордож үхэх үү гэж
-
Т.Дуламдорж (October 02, 2014 2:27:59 pm )
Т.Дуламдоржийн хурандаа цол, дүрэмт хувцас, тэр энгэртээ зүүсэн одон медалын тууз гээд л гангараад байдаг, яг үндсэн ажил нь хэр явж байна аа.ОБ-ынхан архидан согтуурлаа, ОБ-ын алба хаагч бага насны охиныг хүчиндсэн байна ч гэх шиг, хэдэн дарга нар нь архи ууж бие биенийхээ өмнө сөгдөн мөргөсөн ч гэх шиг, осол аваарт орлоо ч гэх шиг юу ч болоод байна даа. Хайран байгууллагыг хогтой нь зуурч байгаа юум биш үү. Одоо энэ дүрэмт хувцас гэж хачин юм өмсөж байхын ОБ-ын алба хаагчийн хувцас арай л өөр байж болдоггүй юм уу? Нээх сонин цайвар цэнхэр өнгөтэй, баргийн юманд хөө тортог болоход мэдэгдэхгүй өнгөтэй баймаар юм. ОБ-ын өдөр тутмын дүрэмт хувцас гэж эмэгтэй хүний гоёлын даашиз шиг юм байх ёстой юм уу? Дук минь сайн бодох хэрэгтэй шүү.
-
HULGAICHI (October 02, 2014 9:56:26 pm )
TERBISHI DAVGIIN TSUNHIIG JEDEN JIL BARIJ GUIJ BGAAD ENE ALBAND OCHISON HUN SHUU DEE ENE BUTELGUI TENEG BUDUUN GAHAI CHINI
-
БААДАЙ (October 02, 2014 11:11:13 pm )
Энэ хурандаа ёстой ажлын арга барил туршлага алга даа.Яаж улсаа мөнгө гаргуулж хуйвалдаж идэх вэ гэдгийг л богино хугацаанд сэтгэсэн сэргэлэн толгой юм.Саяын гал богино хугацаанд унтраах боломж б.сан.Ийгль ТВ-ын бичлэгийг хараад дүгнэлт хий.
-
Jamaa (October 03, 2014 9:26:00 am )
DU dargaa nYYr chini shir l bish um bol odoo shuud sanalaa uguud ogtsorvol yadaj neg umaar ch gesen MGL-doo ontsgoirch haragdana shyy.Ene bol tanii ard tymendee ynelegdeh tom bolomj garlaa shyy …..ZORIGTOO BAI…MGL-n tyyhend uhamsartai darga gedgeeree yldene shyy
-
Gaadan (October 03, 2014 9:31:09 am )
Erunhii saidaa DUUYA darga zaaval darga baih yostoi um bol ali neg sumiin OB-n dargaar tomilj bolj b.ashdee.Odoogoor manai sumuud 7-oos deesh davhar barilga barij amjaagyi baigaa um chini
-
g (October 03, 2014 11:25:55 am )
suu ih dolooson gulug bainlee ene nuhur uyagiin boginsgood ugaadsiin baga uguhuh heregtei
-
d (October 03, 2014 7:57:52 pm )
Er ni ulsiinh ni tusuv iim baihad darga nariig muulaad yahav bid bololtsoogooroo ajillaad untraagaad bhaas yahav dee
-
зочин (October 04, 2014 2:11:45 pm )
ажлаа хийж чаддаггүй удирдлагууд онцгой байдлын ерөнхий газраар дүүрэн байгааш дээ.энэ даргын чирч ирсэн мөнгөний гахайнууд.архичид ч бас түүнийхээ.
-
GARMAA (October 04, 2014 4:03:14 pm )
ONTSGOIN NER NAVS UNAVAA ARHICHIDAA.BODOH BODOL BN UU

16 Comments