АБНУ-ын Дурбан хотноо энэ сарын 20-29-ны өдрүүдэд шатрын өсвөрийн ДАШТ амжилттай болсон билээ. Тус тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 орчим шатарчин хөвгүүд, охид өрсөлдсөнөөс охидын найман насанд Даваахүүгийн Мөнхзул алт, хөвгүүдийн мөн насанд Е.Төгстөмөр мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл өчигдөр орой шатрын өсвөрийн Дэлхийн аварга Даваахүүгийн Мөнхзул, Монголын эрэгтэй шатарчдаас хамгийн бага насандаа дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин Е.Төгстөмөр нарын тэргүүтэй тамирчид эх орондоо ирлээ.
Даваахүүгийн Мөнхзул Монголын эмэгтэй шатарчдаас хамгийн бага насандаа буюу долоон настайдаа шатрын дэлхийн аварга болсон юм. Харин түүний дүү Өнөрзул зургаан настай бөгөөд энэ жил Өсвөрийн шатрын Зүүн Азийн наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (October 02, 2014 4:35:00 pm )
bayar hurgii
-
зочин (October 02, 2014 5:22:39 pm )
баяр хүргэе. улам их амжилт гаргаарай
-
аз жаргал (October 02, 2014 9:18:04 pm )
Баяр хүргье д.мөнхзул дэлхийн аврагадаа .бусад ялалт байгуулсан мундаг хүүхдүүддээ төр засгаас анхаарлаа хандуулж дэмжих хэрэгтэй шүү аав ээж хоёрт нь гэр бүлийнхэнд нь аз жаргал хүсье н.э.хоёроос
-
амжилт (October 02, 2014 9:21:16 pm )
Баяр хүргье д.мөнхзул дэлхийн аврагадаа .бусад ялалт байгуулсан мундаг хүүхдүүддээ төр засгаас анхаарлаа хандуулж дэмжих хэрэгтэй шүү аав ээж хоёрт нь гэр бүлийнхэнд нь аз жаргал хүсье
-
puujee (October 02, 2014 9:35:04 pm )
ulam ih amjilt gargaarai
-
Отгоо (October 03, 2014 4:16:32 pm )
Ямар мундаг юм бэ миний монголын үр сад дэлхийд алдраа дуургсаад аз жаргал хүсье Булган сүүлтэй байгаарай миний дүү нар
6 Comments