Монголын язгуур урлагийн түүхэнд өөрийн орон зайгаа эзэлж байсан нэрт хөөмийч, “Монголын сайхан” залуу өргөмжлөлт СТА Зулсар үзэгчдийнхээ зүрх сэтгэлд цэл залуугаараа мөнхөрч үлдсэн билээ. Нэгэн үе охид бүсгүйчүүдийг хуйлруулж явсан нэртэй уран бүтээляийн маань амьдрал тийм ч дардан байгаагүй аж. Одоогоос нэг жилийн өмнө гэнэт цаг бусаар хорвоог орхисон Зулсар агсантай ханилж, үр хүүхдийг нь төрүүлсэн сэтгүүлч В.Хуоанг эх орондоо түр хугацаагаар ирэх үед нь уулзаж ярилцлаа. Тэрбээр “Хүмүүс”,”Хүмүүсийн амьдрал”,”Үнэмлэхүй” зэрэг сонинуудад сурвалжлагч, ерөнхий редактор, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан манай авьяаслаг сэтгүүлчдийн нэг юм.
–Өөрийг чинь эх орноосоо нэлээдхугацаагаар хол байсныг мэднэ. Хэвлэл мэдээллийн салбарт бизнес эрхэлж амжилттай ажиллаж байсан хүн гэнэт урд хөршид ажиллахаар явсан сураг дуулдсан. Энэ хугацаанд ямар ажил эрхэлж байна. Бизнесээ гэнэт орхиод явахыг бодоход илүү ашигтай санал ирсэн байх?
-Би Бээжинд очиж ажиллаж амьдраад яг зургаан жил болж байна. Энэ хугацаанд юм юм амжуулж амьдрахын төлөө тэмцэж л явна. Анх Бээжинд очоод түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар хөл алдахгүйн тулд их хичээж зүтгэж ажилласан. Одоо бол ажлынхаа үр дүнг үзээд хөлөө олсон гэх үү дээ. Эхний 2 жил гаруй хугацаанд Англи хэл дээр хэвлэгддэг хятадын зах зээлд танигдсан сэтгүүлд менежерээр ажилласан. Энэ сэтгүүлийг Орос-Английн хамтарсан нэг томоохон компани эрхлэн гаргадагюм. Энэ ажилд ороход хэлний мэдлэгээсгадна эх орондоо хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан маань ихтүлхэц болсон.
-Ер нь энд тодорхой хэмжээний бизнес эрхэлж хүмүүст танигдсан бүсгүй маань яагаад заавал Хятадад ажиллахаар явсан юм бэ? Өөр орнуудад тэр дундаа Европын орнуудыг яагаад сонгоогүй юм бэ?
-Монголчууд маань урд хөршид ажиллахаасаа илүүтэй Солонгосыг их зорьдог. Европын улсуудад ажиллах илүү сонирхолтой байдаг шүү дээ. Миний хувьд тухайн үед ажил болон, хувийн амьдралын элдэв асуудлуудаас болоод жаахан стрестэй байсан болохоор өөр гарц хайж ер нь гадагшаа явж энэ бүгдээс жаахан ч гэсэн холдъё гэж бодоод анх Бээжинд очиж тэнд амьдарч ажиллах боломж байгаа эсэхийг судласан. Мэдээж өөрийнхөө мэргэжлээр ажиллах боломж хайж яваад “Азийн долоо хоног” сэтгүүлийн газар ажилд орж судлаачаар ажилласан. Цалин хөлсний тухайд ч боломжийн санагдсан. Хамт ажилладаг хүмүүс маань маш сайхан хамт олон угтсан.Эх оронтой минь ойрхон тэгээд визний асуудал энэ тэр нь бусад гадны улсуудтай адил бэрхшээлгүй болохоор ажиллахад сайхан байдаг юм.
-Том гүрэнд очиж ажиллахад хэлний асуудлаас эхлээд бэрхшээл их гарсан байх. Энэ бүгдийг хэрхэн зохицуулж байв?
-Ямар ч хүн бэрхшээлд шантралгүй уйгагүй хөдөлмөрлөж чадвал үр шимээ хүртдэг. Миний хувьд орос англи хэлтэй болохоор нэг их бэрхшээл гараагүй гэж болно. Гэхдээ эх оронд нь байгаа хүн төрөлх хэл нь зайлшгүй хэрэгтэй болохоор ажлынхаа зав чөлөөгөөр хятад хэл үзсэн. Ихэнх ажил маань орос, англи хэл дээр явагддаг болохоор ажил дээр бэрхшээл гарахгүй ч энгийн амьдрал дээр алхам тутамд хятад хэл сурах нь чухал байсан. Орчинд нь амьдрахаар хэл сурахад их дөхөмтэй л дөө. Үнэндээ Бээжинд очихдоо боломжийн ашигтай бизнес хийх гэж очсон ч гар дээрээ мөнгөгүй болохоор энэ ажилд орсон. Энэ хугацаанд хүнд бөгөөд амттай үеүдийг ч тууллаа. Сүүлийн хэдэн жил юмюмл оролдож байна. Бууж өгөхгүйн тулд их хичээж ажилласан.
-Одоо тэнд яг ямар ажил эрхэлж байгаа вэ? Хувиараа бие дааж ажиллаж байна уу?
-Би одоо Бээжинд гадны хоёр компанидгэрээгээр ажиллаж байна. Ер нь менежерийн ажил хийж байгаа гэхэд болно. Бас саяхнаас Ирландын нэг компанид сэтгүүлчийнхээ чиглэлээр ажиллаж эхэлсэн.
-Сэтгүүл зүйн салбараа бүр орхисон уу?
-Орхиогүй ээ. Миний хүсч мөрөөдөж эзэмшсэн мэргэжил болохоор бүрмөсөн энэ салбараас холдож чадахгүй л дээ. Одоогоор арай өөр салбарт ажиллаж байгаа ч би өөртөө зориулж өдөр болгон юм бичдэг. Миний хамгийн дуртай ажил болохоор энэ ажлаасаа эрч хүчавдаг юм.
-Өөрийн чинь бичсэн “Хятад бизнес”гэдэг ном монголд нэлээд эрэлт хэрэгцээтэй номнуудын нэг байсан. Ойрд ном бичиж байгаа юу?
-Би сэтгүүлийн газар ажиллаж байхдаа энэномоо бичиж хэвлүүлсэн юм. Сайн ч борлогдсон.Одоогоор дахиж хэвлэх бодол апга. Өөр 2 ном бичсэн байгаа ч хэвлүүлж амжаагүй л байна. Удахгүй хэвлүүлж Монголдоо авчрах бодолтой байна. Ажил хийсэн хүн ам тостдог болохоор энэ номноосоо тодорхой хэмжээний ашиг олсон. Монголчууд маань ном их уншиж, эрхэмлэдэг болсон байна лээ. Одоо бас сурч байгаа болохоор зав чөлөө хомс байна.
-Гадны том компаниуд ажилтнуудынхаанийгмийн асуудлыг сайн шийдэж өгдөг.Өөрийнчинь ажиллаж байгаа компаниуд энэтал дээрээ хэр вэ?
-Ер нь сайн шүү. Орон байрнаас гадна ойр зуурын ахуй хэрээгцээг компаниас хангаж өгдөг. Хятадууд чинь ёстой хоёр нарны хооронд хөдөлмөрлөдөг ард түмэн шүү дээ. Тийм хүмүүсийн дунд амьдарч байгаа хүн чинь дутахгүй л гэж зүтгэдэг юм байна лээ.
-Өөрийг чинь чамгүй өндөр хөлсөөр ажилладаг гэж сонссон юм. Нууц биш бол тоог нь хэлж болох уу?
-Нууцсаад байх юу байхав. Гэхдээ тэд эд гэж тоог нь хэлээд яахав. Амьдралд маань хүрэлцээтэй гэж болно. Мэдээжтэртом гүрэнд амьдралаа болгоод явах хэмжээний цалин авдаг. Гэхдээ учиргүй илүү гарч банкинд хадгалаад, нөөцлөөд байх мөнгө гардаггүй.
-Өөрийн чинь анхны нөхөр хөөмийч Зулсар агсан цаг бусаар хорвоог орхисон харамсалтай явдал гарсан. Энэ хүнд мэдээг анх хэнээс сонссон бэ?
-Гэр бүлээ салгасан үр хүүхэдтэй хүмүүс хоёр биенээ хэзээ ч муу яваасай гэж хүсдэггүй. Бидний хувьд одооноос 8 жилийн өмнө салсан ч албан ёсоор 4 жилийн өмнө л гэр бүлээ шүүхээр цуцлуулсан. Миний хань үнэхээр сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, өрөвч зөөлөн сэтгэлтэйн дээравьяастай залуу байсан. Ямар ч бүсгүйн сэтгэлийг татах увидастай сайхан залуу байсан. Даанч дэндүү залуугаараа дөнгөж 35-хан наслаад явчихсанд харамсаад бардаггүй юм. Одоо өнгөрөөд хэдхэн хоногийн дараа яг нэгжил болох гэж байна. Бид хоёручир сайн мэдэхгүй шахам залуухандаа учирч үр хүүхэдтэй болж, сайхан л амьдарч байсан. Өнгөрсөн хүнийг буруутгаад яахав. Хэн хэн нь залуу омголон байсан болохоор хааяа нэг архи уухаар нь би их дургүйцэж уурладаг байсан. Тэгээд л Америк явснаас нь хойш аажмаар хөндийрсөн. Магадгүй хамт байсан бол салахгүй ч байсан байж магадгүй л юм. Хоёр хүүдээ амиа тавьж их эрхлүүлдэг байсан. Уран бүтээлч хүн болохоор найз нөхөдтэйгөө дарвиад архи уучихдаг, гэхдээ учиргүй их архи уугаад амьдралаа алдаад явдаггүй байсан. Намайг нэг өдөр гэртээ амарч байхад эмэгтэй дүү маань мессеж явуулж “Зулаа ах өнгөрчихсөн юм шиг байна. Хэвлэлээр гарсан байна. Чухам яасныг ньсайн мэдсэнгүй” гэсэн мессеж ирсэн. Эхэндээ би юу болоод байгааг ч анзаараагүй. Худлаа байлгүй дээ. Зүгээр баисан хүн арай ч үгүй байлгүй дээ гэж бодоод нөгөө мессежээ 2,3 уншиж байж ойлгоод машихуйлсан. Найззалуугийнхаа дэргэд босон харайж уйлахад их гайхсан. Тэгээд учрыг нь хэлтэл “Чи тайван байх хэрэгтэй. Хүүхдүүддээ хэл” гэхээр нь ойролцоо оюутны байранд амьдардаг найз дээрээ очиж тоглохоор явсан хоёр хүүгээ гэртээ хурдан ир” гэждуудсан. Том болсон эрэгтэй хүүхдүүд чинь арай өөр юм байна лээ. Гэртээ орж ирэнгүүтээ намайг уйлчихсан байгааг хараад “Ээжээ юу бопсон юм бэ” гэхээр нь би шууд л “та хоёр аавгүй болсон” гэхэд тэр хоёр маань маш их цочирдсон. Энэ үе миний амьдралд тохиолдсон хамгийн хүнд үе байсан. Тэгээд 2 хүүгийнхээ өрөөнд аавынх нь зургийг томруулж жаазлаад монгол заншлаараа мөнхийн зул барьсан. Хүүхдүүд маань хоолоо хийгээд зурагных нь өмнө дээжийг нь тавьдаг Хичээлдээ явахдаа хүрдээ заавал эргүүлнэ. Энэ байдал маань одоо ч хэвээрээ байгаа. Өнгөрөхөөс нь өмнөх жил зуны амралтаарааирээдаавтайгаа хамтамарч
сайхан байснаа байнга дурсдаг юм.
-Талийгаачаа өнгөрөхөд гэр бүлийнхэнтэй нь холбогдсон уу? Үхлийнх нь талаар хүмүүс янз бүрээр л ярьжбайсан.
-Тэр үед би нэг эгчтэй нь утсаар холбогдож эмгэнэл илэрхийлсэн. Эндбайсан боп очих л байсан. Нуулгүй хэлэхэдгадны нөлөө байсан гэсэн. Тархиндаа хүнд гэмтэл авсан гэж ах дүүс нь үздэг юм билээ. Тэрийг нь би ч ортой байх гэж боддог. Тэгээд яахав дээ сайн хөөцөлдөж яваагүй болохоор тэгэсхийгээд өнгөрсөн байх. Би салснаасаа хойш яг яаж амьдарч байсныг нь үнэндээ сайн мэдэхгүй ч урлагийн тайзан дээр од болон гялалзаж явсан гэдгийг нь баталж чадна. Хүүхдүүд маань аавдаа ер хир халдаадаггүй, иххайртай байсан.
-Эр хүн туг ч барьдаг. Тугал ч хариулдаг гэж ярьдаг. Сүүлдээ ажлаасаа халагдаад сэтгэл санаагаар жаахан гундуухан явсан сурагбайсан.
-Бид олон сайхан ховор авьяастай хүмүүсээ үнэлж хайрлаж чадаагүйгээсхорвоогоос эрт алдсан гашуун түүх цөөнгүй бий. Зулаа маань тэдний л нэг байсан гэж боддог. Америкт олон жил ажиллаж амьдарч байхдаа ардын урлагаа сурталчилж гайхуулж явсан хүн шүү дээ. Ирээд чуулгадаа ороод ажлаа хийгээд л сайхан явж байсан. Сүүлд хааяа нэг архи дарс уулаа гээд ажлаас нь халчихсан гэсэн. Тэр үед чуулгаас олон авьяастай хүмүүс тийм янзаар халагдсан юм билээ. Тэднээс хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзчихлээ гэж ярьж байна лээ. Тэгэхээр авьяастай, чадалтай хүмүүсээ ялихгүй юмаар далимдуулж өөнтөглөж ажил төрлөөс нь холдуулсан нь тэдний амьдралд муугаар нөлөөлж байна шүү гэдгийг хүмүүс маань ойлгоосой гэж хүсдэг. Авьяастай хүмүүс маань хорвоогоос арай эрт буцчихдаг гэдэг үнэн юм уу даа. Хань маань бүргэд шиг дүүлж явсан сайхан залуу байсныг сэтгэлдээ мөнхөлж үлдээсэн. Хүн өөрийгөө өрөөлөөс илүү их хайрлаж явах хэрэгтэй гэдэгтэй би санал нийлдэг. Хань маань олон талын авьяастай, дэндүү зөөлөн цайлган сэтгэлтэй, хүнд тусархуу хүн байсан даа.
-Талийгаач өөрөөсчиньхойшгэр бүлтэй болсон уу? Хань ижлийн талаар чамтай ярьдагбайсан уу?
-Бид хоёр салснаасаа хойш хоёр удаа лтаарчуулзсан. Нэгудаанамайг монголд ирсэн үеэр утсаар холбогдож, хүүхдүүдтэйгээ оройн хоол хамт идсэн. Хааяа утсаар хүүхдүүдийнхээ талаар ярьдаг байсан. Дам хүнээс нэг бүсгүйтэй дотноссон гэж сонсож байсан нь амнаас сонсож байгаагүй. Харин надаас өөр хүнтэй болсон уу гэж хэд хэдэн удаан асууж байсан. Би найз залуутай гэдгээ нуудаггүй. Харин чи сайн эхнэр аваарай гэдэг байсан. Бидний эргээд яагаад ч эвлэрэхгүй байсан үнэнээ л хэлэх хэрэгтэй шүү дээ.Хамтын амьдрал маань удаан үргэлжлээгүй ч халхын сайхан залуутай учирч цөөн ч гэсэн жил аз жаргалтай сайхан байснаараа би үргэлж бахархдаг. Сүүлд сонсох нь ээ хүүхдүүдээсээ “ээж чинь хүнтэй болсон уу” гэж их асуудаг байсныг сонсоод их өрөвдсөн. Биханийгаа байнга сайхнаар дурсаж явдаг. Чадлынхаа хэрээр буян хийсэн гэж боддог. Монгол ёсоор гудамжны ядуу хүмүүст хүртэл хүнсний зүйл өгч хүүхдүүдийнхээ найз нөхдийг авчирч буян хийссэн. Цаг нь болохоор 2 хүүтэйгээ аавынх нь газардээр очиж хүндэтгэл үзүүлнэ гэж боддог. Тэр маань биднийхээ зүрх сэтгэлд мөнхийн залуугаараа үлдсэн дээ.
-Хүүхдүүд чинь том эр болсон биз. Ямар сургуульд суралцаж байгаа вэ. Аавынхаа авьяасыг өвлөсөн хүүхэд бий юу?
-Том хүү маань Бээжингийн их сургуульд ОУ-ын эдийг засаг, худалдааны чиглэлээр 3-р курст суралцаж байна. Бага хүү урлагт илүү ойр. Одоо төгөлдөр хуур, дууныхаа чиглэлээр гүнзгийрүүлж сурч байгаа. Монголд байхдаа ХБК-ийн төгөлдөр хуурын ангид сурч байсан юм. Аав нь Америкт байхдаа найзууддаа мөнгө явуулж Бээжингээс цав цагаан цоо шинэ төгөлдөр хуур авчруулж хүүдээ сюрприз барьж байсан.
-Хүүхдүүдээ ганцаараа авч явах хэцүү л байдаг байх даа?
-Мэдээж хоёр хүний үүргийг нэг хүн гүйцэтгэнэ гэдэгхүнд байлгүйяахав. Гэхдээ хүүхдүүд маань ээжийгээ маш сайн ойлгодог. Хүүхдүүдээ боловсролтой сайн иргэн болгох гэж л бусдын адил зүтгэж байна. Зарим хүмүүс намайг шүүмжилдэг л юм. Хүүхдүүдээхэтэрхий эрхлүүлж мөнгө зарж байна гэж. Үнэндээ бол тийм шүү дээ. Хүүхдүүддээ англи, хятад хэлийг тодорхой түвшинд сургах гэж мэрийж байна. Ээжийгээ дэмжиж байгаа дээрнь хэлээ сайн сураад ав. Толгойд хураасан эрдмийг хэн ч булааж авч чаддаггүйюм шүү гэж байнга захидаг. Бас ээжийгээ байхгүй юм шиг бодожамьдар гэж сургадаг. Хүүхдүүдээ өдий хүртэл өсгөж хүмүүжүүлэхэд надад аав ээж ах дүү нар маань их тусалж түшиг болсон.Тэдэнгүйгээр би өөpийнхөө амьдралыг төсөөлж ч чаддаггүй. Xоёр хүү маань ааваасаа хойш их хэрсүүжсэн. Залуу ч гэсэн хүн нэг л өдөр байхгүй болчихдог юм байна гэдгийг ухаарсан байх. Багадаа аавыгаа санахаараа бодлогошроод санаа алдаад суучихдагбайсан. Хааяа нэг утсаар ярихаар нь нүд нь гялалзаад сэргээд өрөөн дотроо орилж гүйлдээд баярлаад сүйд болдог байсан. Одоо бол хэзээ ч ирэхгүйгээр явчихсан гэдгийг нь бодохоор хааяа гоё гоё дурсамжийг нь ярьдаг юм. Хүний эцэг эх чинь сэтгэлд байнга хадаастай, сэтгэл зүрхэнд уяатай л байна шүү дээ. Хөндүүр сэдэв болохоор би байнга аавынх нь талаар яриад сэтгэлийг нь эмзэглүүлээд байхыг боддоггүй.
-Өөрийг чинь сая ирэхдээ залуутайгаа монголд ирсэн гэж дуулдсан.Еврол зүгийн хүн гэл үү?
-Бидбизнесийнтүншүүд төдийгүй сайн найзууд. Бээжинд бизнес эрхэлдэг юм. Өөр дэлгэрэнгүй юм яримааргүй байна.Цаг хугацаа бүгдийг харуулна гэж л хэлье дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “Сэрүүлэг” сонин
Холбоотой мэдээ
-
Янхан (June 26, 2013 11:43:48 pm )
Сайхан ******х юмаа. Бээжинд **********длаа байж
1 Comment