Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг АТГ баривчлахаар хөөцөлдөж байгаа
гэсэн мэдээллийг албан бус эх сурвалж өгөв. Н.Энхбаярын том хүү Э.Батшугар нь зочид буудал, зоогийн газар, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хар дун” хэмээх компанийг 2007 онд үүсгэн байгуулж байсан аж. Харин АТГ-ынхан түүнийг өөрийнх нь компанитай холбоотой хэргээр бус “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудалд холбогдуулан шалгах гэж байгаа аж. Э.Батшугар нь үе дамжсан улстөрч болох үүднээс улс төрд орох бэлтгэлээ базааж эхэлсэн энэ үед нь түүнийг ийн хэрэгт унагах нь улстөрчидтэй холбоотой гэж эргэн тойрныхон нь үзэж байгаа гэнэ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хийгээд Ц.Нямдорж хоёрын хонзогнол үр хүүхдүүдэд нь нөлөөлж эхлэв бололтой.
Э.Мөнх
mmingo.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.