antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2011 Comments are off

Н.Энхбаярын хүүгийн компанийг Б.Тулга анх байгуулжээ

нийтлэсэн Admin

-Э.БАТШУГАРЫГ АТГ-ЫНХАН БАРИВЧЛАХЫГ ЗАВДСАН УУ-

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслах асан Б.Тулгыг баривчилж,14 хоног цагдан хориод байгаа билээ. Харин өчигдөр Н.Энхбаярын том хүү Э.Батшугарыг АТГ-ынхан баривчлахыг завдсан тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар тодруулахад тус газрынхан дээрх мэдээллийг няцаав. Н.Энхбаярт холбогдуулан шалгаж буй хэрэгт Б.Тулга ямар холбоотойг эрэн сурвалжиллаа.

Н.Энхбаярын хүүгийнх гэгдээд буй “Ремиф” компанийг анх Б.Тулга байгуулсан байна. Хожим нь Н.Энхбаяр тус компанийг өөрийн хүүгийн нэр дээр шилжүүлсэн болохыг хуулийнхан тогтоожээ. Энэ компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Хар дун” ХХК-ийг байгуулсан аж. Ингэхдээ Н.Энхбаяр захирлаар нь Б.Тулгын ах Б.Хуягийг тавьсан байна. “Хар дун” компанийн нэр дээр “Өргөө” зочид буудлыг хууль зөрчин авчээ. Мөн Н.Энхбаярын одоо амьдарч буй болон ажил хэргээ явуулдаг гэх хоёр давхар шар байшинг Оросын нэгэн компанийн нэр дээр байсныг Б.Тулга мөн л анх авч байжээ.

Тэр байшинг 650 мянган ам.доллараар гэрээ хийж авсан байна. Дараа нь Б.Тулга Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяад бэлэглэчихсэн аж. Энэ нь цагдаа нарын хардлагыг төрүүлээд байгаа аж. Б.Тулга нь Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь шадар туслахаар ажиллахаасаа өмнө төрд ажиллаж байгаагүй. Залуухан түүнд 650 мянган ам.доллар хуримтлуулах цаг зав ч гараагүй гэнэ. Харин тэр байшинг авах үүргийг шадар туслахдаа Н.Энхбаяр өгсөн гэх хардлага байгаа аж. Тэгээд ч Ерөнхийлөгчийн төрсөн дүүд авсан байшингаа бэлэглэнэ гэдэг нь асуудал болжээ. Энэ явдал Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед нь болсон байна. Дээрх хэргээс нь л харахад Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа төрийн болон бусдын өмчийг авахдаа өөрийн шадар туслахаар дамжуулан дүү хүүгийнхээ компанийн нэр дээр шилжүүлж нарийн зохион байгуулалттай ажилласан нь харагддаг гэнэ. Энэ байшин Батлан хамгаалах яамны баруун талд оршдог юм.

Радио, телевизийн “Медиа холдинг” компани 2001 онд байгуулагджээ. Тус компанийг анх Э.Энхсайхан үүсгэн байгуулсан байна. Э.Энхсайхан нь холдингийнхоо 500 ширхэг хувьцааг Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлж. Удалгүй Э.Энхсайхан Н.Энхтуяад удирдлагаа шилжүүлж, Хууль зуй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргилд өөрийн хувьцаагаа шилжүүлжээ. 2007 онд Ц.Мөнх-Оргил Н.Энхтуяад бүх хувьцааг нь өгчээ. Тэр байтугай TV9 телевизийн эрхийг дээрх холдингийн нэр дээр авч байсан аж.

Б.Тулга нь мөн “Скон” нэртэй компани байгуулсан байх юм. 2010 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр компаниа тэр чигт нь Ш.Раднаасэдэд шилжүүлсэн байна. Энэ хүн 2011 оны хоёрдугаар сард компанийнхаа ажлаас чөлөөлөгдсөн аж. Ингэж явсаар компани эцэстээ жинхэнэ эзэн буюу Н.Энхбаярын ойр дотныхонд очсон байх юм. Энэ мэтээр Н.Энхбаярын авсан бүхэн хэд хэдэн шат дамжлагатайгаар бэлэглэлийн чанартай гар дээр нь очиж байсан хууль бус зүйл их байгаа аж. Хуулийнхныг шалгаад үнэхээр Н.Энхбаяр гэдэг хүний нэр дээр ямар нэгэн өмч хөрөнгө байхгүй ч бүгд түүний “халаасанд” байгаа нь илэрч байна. Бэлэглэлийн журмаар ийм их хөрөнгө мөнгө хурааж чадсан учир тэрбээр хуулийнхан хэргийг нь шалгаж эхэлмэгч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн байр, хаусуудыг зарлаж, улс төржүүлэн олон нийтэд хүчний байгууллагууд хүч хэрэглэн бусдыг хоморголон баривчилж байна гэх ойлголтыг өгч эхэлсэн. Хэдий хуулийн байгууллагынхныг эсэргүүцэн жагсаал цуглаан хийлгэж төрийн засгийн хэн нэгэн рүү дайрсан ч Н.Энхбаяр гэдэг хүн хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрэх л болно. Монголын иргэн хэнбугай ч байсан бусдын адил хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой талаар Үндсэн хуульд заасан нь бий.

Г.ЯЛГУУН

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car