Мөнхийн залуу хэмээгддэг загвар өмсөгч Э.Одгэрэл гоо үзэсгэлэнгээрээ олон эрсийн зүрхийг шархлуулдаг ч
гэрлэдэггүй. Охиныхоо аавтай л хэсэг хугацаанд амьдарч байгаад хоёр тийшээ болсноос хойш нэр алдартай, баян чинээлэг эрчүүдтэй нэр холбогддог ч тэдний хэнтэй ч хуримласангүй.
Түүнийг ямар хүнтэй суух бол гэдгийг ч шүтэн бишрэгчид сонирдог. Тэрбээр айлын гэргий болж өглөө босч цай чанаж, эр нөхрийнхөө оймсыг угаана гэхээр санаанд багтдаггүй гэж найз хүүхнүүддээ хуучилдаг байж. Харин олон ангит Гэр кинод тоглосноосоо хойш сэтгэл нийцсэн эр хүнтэй амьдралаа холбоё, эд хөрөнгө нь яахав ээ, намайг л үнэн сэтгэлээ хайрладаг жинхэнэ эр хүн л тааралдаасай гэх болсон гэнэ лээ.
Тэрбээр саяхан Торго салоны шоун дээр хуримын цагаан плаж өмсөөд гарч ирсэн нь үнэхээр зохисон гэж ванлий. Удахгүй тэрхүү гоёмсог, эрхэмсэг даашинзаа өмсч хуримлах байлгүй дээ.
Ц.Баяр.times
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 28, 2011 12:25:02 pm )
Batjaw suuh bolow uu daa
1 Comment