antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2011 Comments are off

ШТС дээрэмдэж хүний аминд хүрсэн дээрэмчид малын хулгайн хэрэгтнүүд байж магадгүй

нийтлэсэн Admin
Энэ сарын 21-ны өдөр буюу өнгөрдөг даваа гаригт Төв аймгийн Батсүмбэр суманд онц ноцтой хүн амьны болон дээрмийн хэрэг гарсан  юм.  Тус онц хүнд гэмт хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа явцыг манай сайт цаг тухайд нь шуурхай мэдээлж байгаа билээ. Батсүмбэр суманд байрлах “Гурван цагаан далай” ХХК-ны хувийн ШТС-ыг  дээрэмдэж ажилтан 30 настай Д-г толгойн тус газар нь буудаж хөнөөгөөд, талийгаач эмэгтэй нь нөхөр Г.Лхагвасүрэнгийн гуянд хутгалж, гурвын гурван ангаахай шиг үрийг нь хайрт эхээс нь салгасан алуурчид баригдаагүй л байна. Тэд гурван сая төгрөгний төлөө эрдэнэт хүний алтан аминд ийнхүү хэрцгийгээр хүрсэн билээ.  Анх ЦЕГ, ЭЦГ, НЦГ, ЗЦГ, Төв аймгийн цагдаагийн газар мөн тусгайгийнхнаас бүрдсэн 70 гаруй алба хаагчдын бие бүрэлдхүүн хэрэг болсон Батсүмбэр суманд ажиллаж 16 наснаас дээш бүх эрчүүдийг байцааж , тухайн өдрийн воганоор хойд урд чиглэлд явсан зорчигч бүрийг шалгасан байна. Мөн орж гарч байгаа бүх автомашиныг шалгаж замаасаа зорчигч авахгүй байхыг хатуу хориглон сануулж эхэлсэн мөрдөн байцаах ажиллагаа өнөөдрийн байдлаар дөрвөн хүнийг сэжигтнээр татан саатуулан байцаагаад эхэлсэн байна. Мөн дээрх сэжигтэй этгээдүүүдийг давхар малын хулгайн хэрэгт сэжиглэж байцаалт авч байгаа аж. Одоогийн байдлаар хорь гаруй хүний бүрэлдхүүнтэй алба хаагчид тус суманд ажиллахаар үлдсэн байна. Хэргийг шалгаж байх хугацаан талийгаач Д-гийн ажил явдал болж өнгөрсөн байна.

А.Тэргэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car