antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2011 2 comments

МУГЖ И.Одончимэг хэдхэн хоногийн дараа эмээ болно

нийтлэсэн Admin

МУГЖ И.Одончимэг хэдхэн хоногийн өмнө эсэн мэнд амаржсан гэх мэдээ олон хүнийг баярлуулсан.

Урлагийн тайзнаа гарсан цагаасаа хойш ард түмэндээ үргэлж инээд хөөр, баяр баяслыг бэлэглэж ирсэн түүнийг анх өөрөөсөө үе мултарсан дүү хүнтэй сууж байгааг нь гайхах хүн олон байсан ч тэд хайр сэтгэлийнхээ хүчээр бусдын хэл амыг үл тоон өдийг хүрсэн юм. Анхны нөхрөөсөө салаад охиноо хүний зэрэгт хүргэх гэж арав гаран жилийн амьдралаа орь ганц өөрийнхөө нуруун дээр үүрч ирсэн хатан зоригт энэ бүсгүйн том охин нь ээжийнхээ авъяас билэг гоо үзэсгэлэнг яг л “өвчиж” төрсөн гэлтэй. Тэрээр СУИС-ын жүжигчний ангид сурдаг бөгөөд одоо хоёрдугаар курсын оюутан. Монголын сор болсон сайн жүжигчний охин гэсэн дээ мэргэжилдээ ч тун сайн гэдгийг нь СУИС-ын багш оюутанууд хэлэх юм билээ. Мөн баттай эх сурвалжийн мэдээлсэнээр тэрээр тун удахгүй ирэх сард үрийн зулай үнэрлэх гэж байгаа юм байна. Тиймээс амаржаад удаагүй байгаа МУГЖ И.Одончимэг болон жүжигчин Т.Бархүү нар удахгүй өвөө, эмээ болох аж.

Н.Хувьзаяа  www.secret.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 28, 2011 3:29:18 pm )

    Õ tustiin neg hoshin shog bdag daa ter l bieleh ni deee kkkkkk

  • Anonymous (November 28, 2011 4:06:33 pm )

    yamar sonin tohirol ve Za yahav dee mongoliin urs olon l bolj baig

antalya rent a car