antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2014 1 comment

Махны үнэ буурчээ

нийтлэсэн Admin

mahҮндэсний статистикийн хорооноос долоодугаар сарын 23-ны өдрийн байдлаарх хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргасан байна.Судалгаагаар:

Махны дундаж үнэ: Энэ сарын 23-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 14.1 хувь, үхрийн ястай махны үнэ 11.0 хувь, үхрийн цул махны үнэ 13.9 хувь, адууны махны үнэ 15.9 хувиар буурч, ямааны махны үнэ 1.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 8.3 хувь, үхрийн ястай махны үнэ 1.1 хувь, үхрийн цул махны үнэ 8.0 хувь, адууны махны үнэ 14.3 хувиар буурч, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.

Гурилын үнэ: Долдугаар сарын 23-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувиар буурч, дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 8.8 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 19.5 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос 2-р зэргийн гурилын үнэ 8.9 хувиар өсч, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.8 хувиар буурчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Molly (August 08, 2014 10:47:41 pm )

    Thniinkg like that shows an expert’s touch

antalya rent a car