Хар тамхины хэргээр Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр 13:00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд хаалттай эхэлсэн. Учир нь шүүгдэгчийн хоёр нь насанд хүрээгүй учраас хуульд заасны дагуу ийн хаалттай хэлэлцэж байгаа бөгөөд тэднийг эрүүгийн хуулийн 192.1, 192.2, 115.1 гэсэн зүйл ангиар буруутгасан билээ.
Тэгвэл шүүх хурлын шийдвэр гарч шүүхээс Г.Сарангэрэл нарыг хар тамхи хэрэглэсэн хадгалсан хэрэгт буруутгаж, Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял оноолоо. Мөн хэрэгт холбогдсон н.Гэрэлд 1.8 жил, Энэрэлд 1.2 жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзах, Отгончимэгт 1.1 жилийн хорих ял оноосон ч насанд хүрээгүй учир ялыг нэг жилээр хойшлууллаа. Харин тэдэнд хар тамхи борлуулсан Халиунд долоон жилийн хорих ял оноож, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
temuujil (July 29, 2014 12:53:11 pm )
temuujin yaasan be hamsaatan n shuudee holbogdson l yum chin
-
xoxo (July 29, 2014 3:01:15 pm )
gishyyn hyniig hyyli diilehgyi
-
zevuutsel (August 02, 2014 3:52:59 pm )
Temuujind yuamar hamaatai yum be novshoo. Hamaatuulah geed baigaa ch ylagdlaa daa kk.Gol chin goroij baina uu kkk hohi chin.
-
YUMJEE (August 02, 2014 3:55:36 pm )
Jiliig ni nemeecheeee.
4 Comments