Үндэсний их баяр наадам маргааш эхэлнэ. Наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11-15-ныг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Мөн наадамчдад зориулан ногоон орчин буюу авто машингүй бүсийг бүрдүүлсэн аж. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь бариан орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байж, наадамчид явганаар чөлөөтэй баярлах нөхцөл бүрдүүлжээ. Мөн Энхтайваны гүүрний урд байрлах “Шинэ өглөө”, ”Хурд” хорооллын баруун, зүүн талд болон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талд таксины зогсоол гаргасан байна.
“Дүнжингарав”, “Мишээл экспо” худалдааны төвөөс наадамчдад үнэ төлбөргүй, буухиа чиглэлээр 18 автобус 5-10 минутын зайтайгаар, “Рэйлбус”-ын дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү гурван автобус тус тус үнэ төлбөргүй үйлчилнэ.
Хүй долоон худагт эко хавтангаар 500 тээврийн хэрэгсэл зогсох зогсоолын талбай байгуулан авто машины зогсоолоос үйлчилгээний гэр, бариа хүртэл явган хүний хатуу хучилттай замыг шинээр хийсэн юм. Мөн Хүй долоон худагийн шинэ Рэйлбус явах Давааны өртөө зогсоолоос нийтийн тээврийн зогсоол хүртэлх замыг шинээр хийсэн аж.
Түүнчлэн зөвшөөрөл аваагүй иргэдийн асуудлыг шийдвэрлэж, НЗЦГ, Соёолж, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зогсоол болон шороон зогсоол, Авто тээврийн газрын зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулах боломжоор хангасан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.