antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2014 Comments are off

Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 21 автобус надамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ

нийтлэсэн Admin

busnuudБаярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/  83 чиглэлд  их багтаамжийн 593 , туслах 21 чиглэлд  бага оврын 165, зуслангийн долоон чиглэлд бага багтаамжийн 7, их багтаамжийн 10, нийт 775  автобус ажиллана. Дүнжингарав худалдааны төв рүү долоодугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд  чиглэлээс их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс их багтаамжийн 54 автобус  Нарны гүүрээр очиж үйлчилнэ. Мөн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобусны  зогсоолд зогсон үйлчлэх 121 автобус үйлчлэхээр зохицуулалтыг хийсэн.

Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс 8, Дунд голоос 3 том оврийн автобус  Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр  5-10 минут тутамд  21 автобус  надамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ. Долоодугаар сарын 10,11,12,13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус  наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Баярын өдрүүдэд  нийтийн тээврийн үйлчилгээнд 841 тээврийн хэрэгсэл ажиллана. Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчилнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car