antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2014 2 comments

“МТЗ”-ын орлогч дарга П.Бат-Эрдэнийн уршгаар Солонгос улсаас мөнгө гуйх болжээ

нийтлэсэн Admin

bat-erdene0617_Эрх баригчдын дунд өнөөдөр тө­мөр замтай холбоотой олон асуудал яригдах боллоо. Тухайлбал “Шинэ Төмөр зам” төслийн нэг хэсэг болох “Таван­толгой-Гашуунсухайт”-ын 267 км за­мыг концессын гэрээгээр барих эрхийг анх “Энержи ресурс” ком­пани авч байсан.

Гэтэл 2012 оны УИХ-ын сон­гуулийн дараа АН засаг барих эрхийг авснаар олон зүйлд өөрчлөлт орсны нэг нь энэхүү “Тавантолгой-Гашуунсухайт”-ын төс­лийн ажил байсан юм.

Тодруулбал тус нам сон­гуульд ялс­наас хойш нэг жилийн дараа буюу 2013 оны тавдугаар сард “Энержи ресурс рэйл”, “Самсунг Си энд Ти” компаниудын хооронд хийсэн дээрх төс­лийн ажлыг цуцлаж эрх шил­­жүүлэх гэрээгээр “МТЗ”-д шил­жүүлэн өгч байсан юм.

Хамгийн сонирхолтой нь тус гэрээг “МТЗ” шил­жүүлэн авахдаа да­хин ямар ч тендер зарлалгүйгээр “Самсунг Си энд Ти” ком­панийг үр­­гэлжлүүлэн ажиллуулахаар болсон нь тухайн үед эрх мэдэл бүхий за­рим хү­ний нүдийг орой дээр нь гаргах шахсан юм.

Өөрөөр хэлбэл Чин­гис бондын мөнгөөр санхүү­жигдэж байгаа төмөр за­мын эл ажлыг яагаад сон­гон шалгаруулалтгүйгээр со­лонгосын компанид өгөх болов гэдэг асуудал гарсан гэсэн үг.

Бүр энгийнээр тайлбар­лахад “Самсунг Си энд Ти” компани “Энержи ре­сурс”-тай гэрээг эцэслэн байгуулаагүй гэдэг нь алба­ны хүмүүсийн хоо­рон­доо бичилцэж байсан И-мэйл захидлаас тодорхой ха­раг­даж байсан тухай бид өмнө мэдээлж байсан.

Угтаа бол Засгийн газар “Тавантолгой-Га­шуун­су­хайт”-ын 267 км замыг ямар нэгэн сонгон шалга­руулалтгүйгээр Солонгосын компанид өгчихсөн нь то­дорхой болсон гэсэн үг.

Уг нь Тендерийн ту­хай хуульд зааснаар 20 сая төгрөгөөс дээш бараа үйлчилгээ худалдан авахаар бол заавал сонгон шал­га­руулалт зарлана гэсэн заалт бий. Гэтэл 480 сая ам.дол­ларын өртөгтэй тө­мөр за­мын төсөл дээр эл хуулийг хэрэгжүүлээгүй нь нь ха­рамсалтай.

Харин одоо дээрх төс­лийн ажлыг үлгэн салган арай ядан хоног өнгөрөөн гүйцэтгэж буй учраас энэ асуудал дахин сөхөгдөх болсон юм.

Бид өмнөх дугаартаа дээрх төслийн талаар то­дорхой мэдээлж байсан учраас энэ удаа нуршихыг хүссэнгүй. Харин одоо дээрх төслийн ажлыг хэрхэн үр­гэлжүүлэх вэ гэдэгт “МТЗ”-ын удирдлагууд тол­­гойгоо га­шилгаж хаа­наас, хэнээс мөнгө гуйхаа ч мэ­дэхгүй байгаа аж.

Тэгвэл тус газар яагаад өнөөдөр ингэж санхүүгийн хүнд байдалд оров гэдэг нь сонирхолтой.
Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Ши­нэ төмөр зам” төслийн аж­лыг улстөржүүлж хэн нэг­нийг буруутгаж ба­римт нотолгоогүй ташаа мэдээллүүд олноор гарах боллоо гэж дурдьсан байх юм.

Харин бидэнд олдсон баримт нотолгоогоор бол Монгол Улсын түүхэнд гарч байгаагүй их хэмжээний мөнгөний гэрээ хэлэлцээр болон бусад зүйл дээр одоогийн “МТЗ”-ын орлогч дарга П.Бат-Эрдэнийн гарын үсэгтэй олон баримт байна.

Мэдээж өнөөдөр эрх шилжүүлэх гэрээгээр үзэг­лэн авсан “Тавантолгой-Гашуун сухайт”-ын төмөр зам барих ажил яалт ч үгүй П.Бат-Эрдэнэтэй холбоотой байдаг. Тэрбээр энэ ту­хайгаа нэгэн хэвлэлд ярилц­лага өгөхдөө тодорхой дурьд­сан байдаг юм.

Тэрбээр Төслийн ерөн­хий гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг Си энд Ти” ком­пани үргэлж­лүүлэн ажил­­­лана. Учир нь энэ ком­панийн “Энер­­жи ресурс рэйл”-тэй байгуулсан гэрээний “МТЗ” шилжүүлэн авсан. Тий­­мээс “Тавантолгой-Га­шуунсухайт”-ын замыг 2015 оны аравдугаар сард ашиг­­лалтад оруулахаар тө­лөв­лөсөн” хэмээжээ.

Бүр тодруулбал П.Бат-Эрдэнэ МТЗ-ын гүйцэтгэх захирлаар томилогдон ажил­­лаж байхдаа нийтдээ 510 сая ам.долларын гэрээ үзэглэсэн нь өдгөө нотлох баримт болон үлдсэн байна.

Гарын үсэг зурсан гэ­рээг задалж үзүүлбэл

1. Таван толгойт Гашуун сухайтын төсөлд 487 сая ам. доллар,

2. 1800 километрийн зураг төсөл хийхэд 11.8 сая ам.доллар,

3. Хуулийн үйл­чилгээнд 4.5 сая ам. доллар,

4. Эдийн засгийн зөвлөх үйлчилгээнд одоо­гоор 1.9 сая ам. доллар / сар бүр төлөх хугацаа нь хэзээ дуусах нь тодорхой бус/

5. Хяналтын зөвлөх үйл­чилгээнд 5.5 сая ам.дол­ларын гэрээнүүдэд нийт 510 сая ам. долларын гарын үсэг зурсан гэсэн үг.

Эндээс нэг зүйлийг ажиглахад шинэчилсэн Зас­гийн газраас хамгийн их мөнгө зарцуулсан албан ту­шаалтан П.Бат-Эрдэнэ болоод байна гэсэн үг. Хэр­вээ та бүхэн анзаарч байгаа бол хэл амтай орж ирсэн Чингис бондын 1.5 тэрбум ам. доллар дэргэд нь юу ч биш болоод байгаа нь гайхалтай.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт “МТЗ”-ын удирд­ла­гууд Солонгос улсыг зорьж дээрх төслийн ажлыг зог­соохгүйн тулд ерөнхий гүй­цэтгэгчээр ажиллаж бай­гаа “Самсунг Си энд Ти” компаниас 100 сая ам.доллар зээлэхээр явсан тухай яриа ч гарсан байна.

Юутай ч төр төмөр за­мын эрхийг авах гэж улай­рахдаа эцсийн шалга­руу­лалт хийсэн эсэхийг ч хар­­­гал­захгүйгээр Монголын ойрын ирээдүйн асар том бүтээн байгуулалт болох “Тавантолгой-Гашуун­су­хайт”-ын замыг барих ерөн­хий гүйцэтгэгчийг сон­гон шалгаруулалтгүй тод­руулчихсан нь өнөөдрийн үүсэж буй нөхцөл байдал.

Эцэст нь хэлэхэд хэний ч мэдэхгүй “1980-аад оны залуу” гэх тодотголтой П.Бат-Эрдэнэ ийм их хэм­­жээний гэрээ хэлцэл хий­сэн мөртлөө чухам яагаад гэнэтхэн “МТЗ”-ын захир­лын сууд­лаа өгч орлогч бо­лов гэдэг нь ч анхаарал та­таж байна.

Үргэлжлэл бий…

Р.Саруул

Эх сурвалж:



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 19, 2014 12:14:11 pm )

    Novsh Battulgiin tejeesen gulguudiig Mongol tueuus zailuulah heregtei bn.

  • зочин (June 20, 2014 4:29:41 pm )

    Баттулга энд ямар ч хамаагүй. Ерөөсөө л бодлогоо хэрэгжүүлэх ажил хөл толгойгүй, эмх замбараагүй байгаатай холбоотой.

antalya rent a car