antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2014 Comments are off

Зургаан аймагт нөхөн сэргээлт хийнэ

нийтлэсэн Admin

619Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь–II” төслийн хүрээнд бичил уурхайн загвар нөхөн сэргээлт хийхээр болжээ. Уг төслийн хүрээнд зургаан аймгийн найман газарт загвар нөхөн сэргээлт хийх аж.

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг гар аргаар ашигт малтмал олборлосны улмаас эвдэрч сүйдсэн, эзэнгүй орхигдсон 13 газарт хээрийн судалгаа хийж, нөхөн сэргээлтийн аргачлалыг загвар болгон хэрэгжүүлэх нөөц, боломж, бололцоог судалсан юм байна. Уг судалгаанд хамрагдсан 13 газраас 8-ыг нь сонгож, нөхөн сэргээхээр болжээ. Уг газрууд нь алтны үндсэн болон шороон орд, жоншны орд байсан аж.

Эвдэгдсэн газрыг эдийн засгийн хувьд хэмнэлттэй, олон нийт хүлээн зөвшөөрөхүйц, экологийн хувьд зохимжтой аргаар хэрхэн нөхөн сэргээж болохыг харуулах нь загвар төслийн зорилго юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car