antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 16, 2014 2 comments

Газрын тухай хуулийн төслийг эсэргүүцэгчид Чингисийн талбайд цуглах гэнэ

нийтлэсэн Admin

chingisГазрын тухай хуулийн төслийн 34.1.3-т Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн буюу 183 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа, харьяалалгүй хүнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар ашиглуулна гэнэ ээ. Ямар хямдхан боломж, ямар утга, учиртай 183 хоногийн цензур вэ. Уг хуулийн 37.3-т Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахдаа Монгол Улсын хуулийн этгээдэд газар ашиглуулахтай адил зарчмыг баримтална гэсэн байна. Үүнийгээ бодвол гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж байгаа юм гэж тайлбарлах байх л даа. Монголын газар нутгийг ингэж үнэлж цэгнэнэ гэдгийг өвөг дээдэс мэдэхгүй, сөөм газрыг ч алдалгүй хойч үедээ өвлүүлж үлдээх юм шүү гээд л цусаа асгаруулаад байж шүү дээ.

Ардчиллын партизанууд ярьдаг юм. Бид та нарт газар, мал, орон сууц, гадаад паспорт өгсөн гээд л ярьдаг. Өөр энд дурьдаж багтамгүй олон зүйлийг өгсөн юм гэнэ билээ. Үнэн л дээ. Харин өмч хувьчлал бүрийнхээ “но”-г бас бүү мартаарай. Ер нь “но”-гүй хувьчлал гэж байгаагүй. Үүний нэгэн адил газар өмчлөл, ашиглуулалтын талаар олон удаа хуульдаа тусгаж байсан. Оюутолгойн гэрээг батлуулах үеэр хамгийн зоригтой тоглосон. Хойч үе биднийг өршөөх эсэхийг бүү мэд. Харин одоо Газрын тухай хуулийн төслийг дахин нягтлах шаардлагатай гэдгийг олон нийт мэдрээд байна. Тийм ч учраас өнөөдөр Чингисийн талбайд энэ хуулийн төслийг эсэргүүцэгчдийн цуглаан болох гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (June 17, 2014 2:53:43 pm )

    Ямар ч нөхцөлд гадаадын хүнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглох ёстой. Ингэснээр Оюу толгой шиг даварсан, хужаа нар шиг аархсан, гадаадынхныг барих ганц арга болно. Тэгэхгүй бол ёстой нөгөө эдийн засгийн аргаар Монголыг эзэлнэ гэдэг нь болж орхино шүү.

  • Зочин (June 17, 2014 2:55:25 pm )

    Бас дээр нь газрыг монго улсын нийт ард түмний өмч гэдэг утгаар нь иргэддээ эзэмшүүлж болох бөгөөд ерөөсөө өмчлүүлж болохгүй. Өнөөдөр бидний монголчууд хувийн шуналдаа хэтэрхий хөтлөгдчихсөн байгаа нөхцөл байдлыг тооцож үзэх ёстой. Ялангуяа 76 нөхөдүүд…

antalya rent a car