Манай рок попын нэрт хамтлаг, ард түмний хайртай уран бүтээлчид болох “Хурд” хамтлагийнхан маргааш буюу зургадугаар сарын 17-ны 19 цагаас “UB палас”-т ганцхан удаа тоглох юм байна. Гэхдээ “Хурд”-ынхан үзэгч фенүүддээ ердөө 15-хан мянган төгрөгөөр ая дуугаа өргөх аж. Учир нь “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийг төрүүлсэн аав нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул бөгөөд тэд нутгийнхаа ойн баярт зориулсан “Нутгийн уянга” хандивын тоглолтыг ийнхүү зохион байгуулах юм байна. Өлзийт сум өдгөө 90 насныхаа сүүдэртэй зэрэгцэж байгаа учраас нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агснаас эхлээд олон алдартныг төрүүлсэн өөжин билээ.
Баянхонгор, Өлзийт төдийгүй Монгол түмний хайртай уран бүтээлчид ийнхүү нутгийнхаа ойн баярт хүчин зүтгэхийнхээ зэрэгцээ “Нутгийн уянга” тоглолтод УГЖ А.Бүтэд, Г.Эрдэнэбат, Х.Үнэнхүү, СТА У.Болдбаатар нарын уран бүтээлчдыг тоглолтоддоо урьсан гэнэ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй шинэ залуу уран бүтээлчид, хамтлагууд ч уран бүтээлийнхээ дээжээс өргөн барина. Тоглолтуудын хөл татарсан энэ үед алдарт “Хурд” хамтлагийн тоглолтыг 15-хан мянган төгрөгөөр үзээд авахад илүүдэх юун.
А.Гал
Холбоотой мэдээ
Comments are closed.