antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 16, 2014 4 comments

Ирэх сарын 15-наас усны үнийг нэмнэ

нийтлэсэн Admin

usniivneУлаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнийг өөрчлөх шийдвэр гарчээ. Тиймээс ирэх долдугаар сарын 15-ны өдрөөс уг шийдвэрийн дагуу усны үнэ нэмэгдэх юм байна. Хэрэглэгчдийг усаар тасралтгүй хангахад шаардагдах зардлыг нөхөх, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор усны суурь хураамжийг нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ Улаанбаатар хотын орон сууцны нэг өрх сардаа 2500 төгрөг төлөхөөр тогтоосон байна. Энэ нь нэг хоногт 83 төгрөг аж. Харин Багануур, Налайх, Төв аймагт нэг өрх сардаа 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг төлөхөөр болж буй аж.

Мөн Улаанбаатар хотод цэвэр усны төлбөр нэг литр ус 32 мөнгө байсан бол 48, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтжээ.

Харин үйлдвэр аж ахуйн нэгжийн цэвэр усны үнэ Улаанбаатар хотод 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф 60 мөнгөнөөс 1.5 төгрөг, Налайх дүүрэгт цэвэр усны үнэ 1.67 мөнгөнөөс 1.8 төгрөг, бохир ус 1.2-оос 1.3 төгрөгөөр нэмэгдсэн байна. Багануур дүүргийн цэвэр, бохир усны тариф 1.15 мөнгөнөөс 1.2 төгрөг, Төв аймгийнх 1.83 мөнгөнөөс 2.28 төгрөг болж буй аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Mongol ulsiin irgen (June 16, 2014 12:20:23 pm )

    ene bol heternee,irged chin yamar amidraltai,yamar tsalintai ,yaj amidarch baigaa bilee???getel toriin ondor alban tushaal hashij uls eh oroniihoo toloo ihiig buteeh gej yavaa humuus ni ulsiinhaa(irgediinhee)arai hiij tolj baigaa tatvar not,usnii,tsahilgaanii mongo geed ochnoon iluudeltei tolson mongoor ni zugaa tsengel beleg durgal geed ureed baih yum bol,ene yaduu irged chin olborch uhehgui geed yahiin????naad jijighen gazar nutagtaa,yaduugiin yaduu buurai ulstai ene oronoo haraachee!!!!!denduu gehed arai denduu bainaa,tegeed ch irgeddee ogch baigaa us chin olon ulsiin jishigt niitsen tsever us biluu????bodood uzchiheerei ta nar!!!ta nariin mongiig hen olj tsugluulj ogdog bilee gedegiig sain bodood tsegelchiheerei,eruul uhaanaar bodoj chadval ergeed ted nariigaa bodoltsvol zugeer l baih shuu!!!!

  • Erdene (June 16, 2014 7:40:43 pm )

    Busad aimgiin une nemeh heregtei. Yalgaj uzvel muuhai sh dee erdenechimeg guai. Usnii une arai heterhii baga baigaa gedgiig chi mash sain medej baigaa

  • Irgen (June 16, 2014 9:05:48 pm )

    Irged chin elgeeree xevtlee orox orlogiig n nemeegui bj dendej bn mongolchuud bid yamar tevcheertei mundag ard tumen be

  • badran зозочинчин badranbpadppran (June 17, 2014 10:59:22 am )

    Би усны үнэ нэмэхийн эсрэг саналтай байна Учир нь хүний шунал орсон бүхэн ховор хомс болж үнэ нэмэгдэхийн хирээр чанар нь муудаж байдаг энэ бол амьдрал дээр биелж байгаа ганц зүйл Миний эсрэг саналтай хүмүүс олон байгаа Манай өвөг дээдсүүд усыг худалдах нь бүү хэл харамладаггүй тэр ч бүү хэл хайран ус ч гэж хэлүүлдэггүй хэлвэл нүгэл гэдэг байсан Алдарт ВАНГА хүн төрөлхтөнд олон зүйл гэрээслэлний 1-рт Усыг хэлсэн байдаг ХҮМҮҮС минь усыг бүү үнэлээрээ бүү гамнаарай хэрвээ усыг хайрлаж хэмнэх юм бол ус нуугдах болно гэжээ Өөр нэгэн ухаантан МАНАЙ ДЭЛХИЙД ХҮН ТӨРӨЛХНИЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ НӨӨЦ БАЯЛАГ БИЙ ХАРИН ШУНАЛЫГ ХАНГАХ БАЯЛАГ БАЙХГҮЙ гэжээ ХҮМҮҮС ЭЭ сэтгэлээ барь хүслээ хорь үүнийг цааш нь дамжуулаарай маш их буян шүү АГААР УС 2 гүйгээр амьдрал цааш,,,,,,,,,,

antalya rent a car