Амьд хөгжмийн “Playtime-2014” наадам ирэх долоодугаар сарын 19, 20-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болно. 13 дахь удаагийн наадмын зочин хамтлагаар пост рок урсгалаар тоглодог “Envy”, ОХУ-ын альтернатив рок чиглэлийн “Мумий Тролль” хамтлагууд ирэх юм байна.
Мөн “Playtime 2014”-т бүртгүүлсэн шинэ, залуу хамтлагуудын шалгаруулалтын тов гарчээ. Шалгаруулалт маргааш 11:00-23:00 цаг хүртэл “Hi-Fi Megastore Basement”-т үргэлжлэх юм байна. Хамтлагууд:
11:00-12:00 Red Ixora, Messiers, Atlantics, Motorway, Solongo
12:00-13:00 Futurama, Amphibian Sphere, Аяараас Чанга, Шугам
13:00-14:00 Space sound, Strings, Sakobs, The Linked
14:00-15:00 Cornerstones, The Electrics, Umma Gumma, The Vibes
15:00-16:00 MonHax, Purgatory Destroyers, The Y.O, The Walrus
16:00-17:00 Serrana, The Nightfall, The Tourists, Amethyst
17:00-18:00 El Cid, Орон Зай, The Wasp, Deathdrive гэсэн дарааллаар шалгаруулалтад оролцох аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.