Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар энэ сарын 6-ны өдөр 17 цагийн орчимд Монгол Улсын хилээр нэвтрэх чиглэлд зорчих гэж байсан Монгол Улсын иргэн Г-ын гар тээшийг зорчигчийн рентген аппаратаар шалгахад сэжигтэй зүйл ажиглагдсан байна.
Уг сэжигтэй гар тээшинд гаалийн хөдөлгөөнт хяналтын эрэлч нохой оролцуулан үзлэг хийжээ. Үзлэгээр гар тээшин дотроос өнгөгүй тунгалаг мөс хэлбэрийн зүйл гурван ширхэг, шилэн ганс, бичил жин, гуурс зэрэг зүйлс илэрсэн тул гаалийн улсын байцаагч нар эд зүйлд болон хүний биед нарийвчилсан үзлэг шалгалтыг хийсэн байна. Улмаар мөс хэлбэрийн гурван талстыг ЗҮГГ-ын лабораторит шинжлүүлэхэд “methamphetamine” мансууруулах бодис болох нь тогтоогдсон тул гэмт хэргийн чанартай үйлдэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж хэргийн материалыг Замын-Үүдийн цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн байна.
Шуурхай.мн


Холбоотой мэдээ
-
aimaar um (June 14, 2014 5:39:09 am )
odoo buur mongold ene dutajdee. mansuurah durtain bol uvsuus tataad yavj bhgui ene arai dendnee neg uzheer garii geed garj chaddgui gsn
-
нэр (June 16, 2014 10:18:50 am )
хар тамхи сайн бишээ малаа
2 Comments