Өнгөрсөн долоо хоногт Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилуулах саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д ийнхүү өргөн мэдүүлсэн байна.
Ш.Түвдэндоржийн нэрийг Засгийн газраас албан ёсоор өргөн мэдүүлсэн учир түүнийг сайдаар томилох эсэх асуудлыг энэ долоо хоногийн Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Уг нь өмнөх долоо хоногт түүний асуудлыг шийдэх гэсэн боловч Засгийн газраас албан ёсоор нэрийг нь өргөн мэдүүлээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулаад байсан юм.
Дашрамд дурдахад, Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд асан Х.Баттулга нь өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг сайдын ажлаа өгснөөс хойшхи 20 гаруй хоногийн хугацаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ажлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг гүйцэтгэж байгаа юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 09, 2014 8:51:57 pm )
болмоор юм,сайд болох хүн олдохгүй байна уу?
1 Comment