Нэрт дуучин, жүжигчин Женнифер Лопес хоёр жил хагас үерхэж, хамт амьдарсны эцэст дүүмэд амраг Каспер Смартаа орхижээ. 27 настай бүжигчин залуу транссексуал, сэргэр хөхт София Висса гэдэг эмэгтэйтэй интернэтээр идэвхтэй харилцаж байсан нь ингэх шалтаг болсон гэнэ.
Тэрээр эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй хүн нүцгэн Касперын гэрэл зургуудыг үзүүлжээ. Өдгөө Висса Смартын тэдгээр гэрэл зургуудыг гайгүй үнээр авчих хүнийг хайж байгаа аж.
Гэхдээ Женнифер, Каспер хоёрын харилцаа үүнээс өмнө дуусгавар болсон байх гэх мэдээлэл байгаа юм. Тэд хоёр тийш болоод хоёр сар гаруй болж байгаа гэж учир мэдэх хүмүүс ярив. Тэгэхээр бүжигчин залуу манин хүнтэй эрх чөлөөтэй болсон хойноо л сээтэгнэсэн бололтой.
Холбоотой мэдээ
Comments are closed.