antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2014 7 comments

МоАХ -ынхон дарга Х.Баттулгаа өөрчлөх гэж байна

нийтлэсэн Admin

527-1402028150headerМонголын улс төрд хүчний дахин хувиарлалт нэгэнт явагдаж эхэлсэн тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Үүний нэг нь УИХ дахь албан бус бүлэг гэгч.
Хэдийгээр албан бус бүлэг хэмээн нэрийдэж буй ч энэ нь иргэний хөдөлгөөнөөс угшилтай улс төрчдийн байгуулж,  УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох  шинэ намын суурь болох аж.
Тэгвэл саяхан Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайдаасаа чөлөөлөгдсөн Х.Баттулгын удирддаг МоАХ ч хоёр хуваагдсан байна.
Тодруулбал Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын өнөөгийн удирдлагыг дэмждэг , Х.Баттулгыг дэмждэг гэсэн хоёр хэсэг болж, тусдаа бичил фракцийн хэлбэрээр  үйл ажиллагаа явуулах болжээ.
Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын өнөөгийн удирдлагыг дэмждэг хэсэг нь ирэх намар МоАХ-ы ээлжит хурлаа хийхээр ажиллаж эхэлсэн бөгөөд уг хурлаар Х.Баттулгыг өөрчлөх асуудлыг хэлэлцэх гэнэ.
Учир нь уг бүлэг МоАХ дотроо арай давуу хүчтэй байгаа юм.
Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн  Х.Баттулга АН, МоАХ-оос бүрэн шахагдах бөгөөд АН-аас гарч, шинэ нам байгуулсан  М.Энхсайханы хувь заяаг ч давтаж магадгүй болоод буй ажээ .

Н.Мэргэн

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Хойд-Гойд (June 06, 2014 2:57:14 pm )

    За хө чи яагаад өөрийнхө хар муурыг манай банхар өөд тавиаад байна.Энэ чинь Туулын шугуйд СДН-ын хэсэг нөхдийн найруулсан эмэгнэлт жүжигийн нэгдүгээр үзэгдэл л байна хүү минь.МоАХ хэзээч даргаа дагаад хагарч байгаагүй юм.Харин албан тушаал горидсон хэрэг багтайхан хэдийн маань толгойг эргүүлсэн байхыг үгүйсгэхгүй ч Толгой нь эрэглээ ч буух буудал нь МоАХ эсвэл чимээгүй хот өөр газар ерөөс байдаггүй юм.Тэднийг төр ч тоодоггүй, засаг ч тоодоггүй. МоАХ бол эх орон, тусгаар тогтнолын баталгаа

  • Air Jordan 2233 (June 06, 2014 2:59:46 pm )

    123people never copies or stores any image files. If you’re Leeann Skinner and don’t want your image to become displayed on 123people, please delete the look from the original source. Using our proprietary search algorithm, you’ll find comprehensive and centralized person related information composed of public records, phone numbers, addresses, images, videos and email addresses. Rooney and kids. Photo by and courtesy of Sean Hamrock. Empire City will host the 17day “Christmas Spirit Toy and Coa

  • Anonymous (June 06, 2014 5:55:03 pm )

    Altanhuyag gej erguu novshiig zailuulmaar yumaa

  • Ц НЭРГҮЙ (June 06, 2014 9:47:34 pm )

    ХОЙНООС ИРЭЭД ХОТ МИНИЙХ ХОТОНД ОРООД ХОНЬ МИНИЙХ ГЭГЧЭЭР СОЦДЕКЧҮҮД АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА ХӨӨГӨӨД ЯВУУЛААЧ АРДЧИЛСАН НАМ ГЭЖ БАЙНА УУ

    • Gishvvn (June 07, 2014 12:19:19 pm )

      Mash zuw sots dekvvd oroh orongyi bolood AN-ami guij irenee sanaarai Altan gadas baga dawraarai

  • Zochin (June 07, 2014 3:37:28 pm )

    Тухайлбал, үндэсний ТОП 10 гэгддэг Энержи ресурс, Худалдаа хөгжлийн банк, Мобиком, Оюу Толгой, Бороо гоулд, Болдтөмөр Ерөөгол, Тэнгэр санхүүгийн нэгдэл, Сентерра гоулд зэрэг компаниуд Нидерланд, Виржинийн арлууд, Люксембургт бүртгэгдсэн гадаадын аж ахуйн нэгж бөгөөд Монгол Улсад зохих Давхар татвар төлдөггүй явж ирсэн гэж үндэсний татварын алба, сангийн яам, санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан албан мэдээлэл, судалгаанд бэлээхэн байх юм.

  • Zochin (June 07, 2014 3:38:04 pm )

    “Монгол нvvрс” ассоциацийн гvйцэтгэх захирал Т. Наран 2012-01-12-нд news.mn, Ж. Нямсvрэнд ярилцлага өгөхдөө манай улс 2010-2011 онд 18-20 сая тонн нvvр экспорлосон. “Жижиг Таван-толгой” нэг тонн нvvрсийг 33доллар, “Саусгоби Сэндс” 40 доллар, ” Чинхуа МАК” 46 доллараар зарж байхад Монголын нvvрс яаж vнэд орох юм гэсэн. Тэгэхээр “Энержи ресурс” 117 доллараар зараад, жижиг “Таван-толгой” 33 доллароор зарж байгаа нь Монгол улс ямар ч бодлогогүйг харуулж байна. Энэ олгиархууд “нvvрсний ордыг” олон хэсэг хувааж vнэгvйдvvлэх ажил зориуд хийсэн. Монголын нөхцөлд хувийн нvvрсны орд шаардлагагvй “Төрийн мэдэлд” байх шаардлагатай. Байгалийн баялаг “Төрийн мэдэлд байж бодлогоор явах хэрэгтэй”. Хувьд байлаа гээд бие биенээсээ өрсөөд vнэ буулгаад эдийн засгийн аюулгvй байдлыг бий болгож байгаа юм. Ийм нөхцөлд “Төмөр замийн нарийн цариг” тавиад ч нvvрс vнэд орохгvй. Дээрх ордууд адилхан “кокосжих нvvрс”. Ийм бодлогын алдаатай нөхцөлд урагшаа нvvрс гаргаад ч хэрэг байхгvй. Юун Хятадтай хамтарсан “Гашуунсухайт томор” байгуугуулах вэ? Тэгээд бас Хятадын төрийн өмч нь 49%, монголын талын гурван кампани нь vлсэнийг нь хувааж авсан байх юм. Хятадын тал илvv эрх мэдэлтэй байна гэсэн vг. Монголын тал 51% харагдаж байгаа боловч vvнийг Монголын талыг 3 хувааж бууруулсан байна. Энэ Моголын төр хэний талд ажилаад байна вэ? Нарийн царигийн асуудлыг салбарын сайд нь биш хvн оруулж ирсэн. Тэгээд бас байнгын хороон дээр нь салбарын сайдыг vг ч хэлvvлээгүй.

antalya rent a car