antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2014 16 comments

Таван толгойг “Эм Си Эс”-д өгөхөөр талууд ярилцаж байна

нийтлэсэн Admin

527-14020286656912ea290ff851cbigТөрийн өмчийн “Эрдэнэс таван толгой” компани үнэхээр сайн ажиллаж байгаа. Одоо дансандаа доллартай болсон. Биднүүсийн аль зургаан жилийн өмнө зээлээр аваад идчихсэн мөнгийг, хүн болгоны нэг сая төгрөгийн өрөндөө нүүрс нийлүүлэн төлж дуусч байна. Таван толгойд итгэх ард түмний итгэл 1072 хувьцааны горьдлого дахин нэмэгдлээ.

“Таван толгой” бол миний бас таны компани. Тийм учраас би байн байн бичиж, чих тавьж ажлыг нь шалгаж дүгнээд байгаа юм. Учир нь миний 1072 ширхэг хувьцаа энэ компанид байдаг. Хүн юм болсон хойно хурдхан шиг хувьцаандаа ногдох ашгийн мөнгийг авч амьдрах, үнэ нь өсөх юм бол хувьцаагаа зарж саятан болохыг санаархалгүй яахав.

Урьд зээлээр аваад идчихсэн мөнгөнийхөө өрийг өгч дуусгана гэдэг бол энэ Засгийн газрын ч, “Эрдэнэс таван толгой” компанийн захирал Я.Батсуурийн том гавьяа. Бидний 1072 хувьцаа хурдхан шиг өсөж мөнгө болох аргууд олон бий. Таван толгойнхоо нүүрсийг газар дээр нь зарж мөнгө босгох.

Гадаадын нэр хүндтэй оператор компани оруулах, эсвэл үндэсний томоохон компанийг дэмжиж удирдлагыг нь өгөх зэрэг. Улс төрийн хүрээнийхэн ярилцаж, хэлэлцэж байна. Харин тэд гурав дахь замыг нь сонгожээ. “Таван толгой”-н ордоос нүүрс ашиглахыг удирдах эрхийг “Эм Си Эс” компанид өгөх төсөл их л болгоомжгой яригдаж эхлэв.

Удахгүй Засгийн газрын хуралдаанаар орно. Алтанхуягийн Засгийн газрын хийсэн хамгийн зөв шийдвэр энэ байж болно. Монголчууд бид уул уурхайгаараа улстөржиж цаг хугацаа алдаж, хэрэлдэж, уралцаж муудаж ханавал ханах болсон. Манайхан чинь нарийн бүдүүн темөр зам тавина гээд найман жил хэрэлддэг улс даа.

Тэр үед Монголын “Таван толгой” нөөцөө задалчихаад дэлхий гайхаж Монгол руу валют урсаж байхад сураггүй байсан Орос, Казакстан улсын коксжих нүүрсний ордууд олборлолтоо хийж Хятад руу экспортлоод эхэлжээ. Гэтэл бид хэрэлдсээр чи олигархи, энэ хулгайч гээд л заамдалцаад зогсч байгаа.

Уул уурхай эрчим хүчээр мэргэшсэн үндэсний томоохон нэг, хоёр компаниа дэмжсэн шиг дэмжиж дэлхийн том компаниудын тоонд бодлогоор хүргэх нь Монгол Улсын хөгжилд нэмэртэй. Тэгвэл Таван толгойн нүүрсний бассейныг “Эм Си Эс” компанид менежментээр өгөх хувилбар бол хамгийн сайн нь байх.

Уул уурхай, эрчим хүчний салбарт “Эм Си Эс” Монголдоо толгой цохих бүтээн байгуулалт хийж чаддагаа харуулсан компани. Ядаж хүний нөөцөө бэлтгэчихсэн, гэрээ хийгээд сурчихсан, манай урдаа барьдаг компани.

Таван толгойг “Эм Си Эс”- д өгнө гэхээр зэрэг л коммунист сэтгэлгээний хорсол буцалж, иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцээд занаж зүхээд гарна даа гэж бодож байлаа. Ард түмний сэтгэлгээ өөр болжээ. Хөрөнгөт нийгэм байгуулахад, төрийн бодлогоор дэмжиж томруулсан, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компаниуд л улсыг авч явж чадна гэдгийг сэхээтнүүд ойлгосон байна.

Твиттерт улс төр, эдийн засаг сонирхдог, айхтар зөв сэтгэлгээтэй хүмүүс байдаг юм. Тэдний санал бодлыг сонсох санаатай “Таван толгойг “Эм Си Эс”-д өгөхөөр талууд ярилцаж байна. Зөв үү, буруу юу гэж бичсэн юм. Твиттерийнхэн за муусайн олигархиуд хувааж идлээ гээд л зүхэж гарах байх гэж санасан юм. Гэтэл манай хүмүүсийн сэтгэлгээ шал өөр болжээ.

Нийт 69 жиргээч дэмжиж саналаа бичсэн байна. Хоёр нөхөр эсэргүүцжээ. Өөрөөр хэлбэл, “Эм Си Эс” компани түүний удирдлагын багийг ард түмний Таван толгойг аваад явна гэдэгт итгэж байна. Хэдэн жилийн өмнө бол муусайн олигархиуд Хятадтай нийлж Таван толгойг минь хулгай хийлээ гээд л хараал тэмцэл болох байсан юм.

Хөрөнгөтөн нийгэм байгуулахад ард иргэд бэлэн болжээ гэж дүгнэж болно. Жиргээчид үнэтэй санал хэлж байна. “Эм Си Эс” аваад явж чадна. Өөрийн хөрөнгөөр тавьсан хар зам, нүүрс коксжуулах үйлдвэр, цахилгаан станц ч бий. Ядаж л тохиолог сууринтай. Шууд ашиг хувааж чадах компани гэж итгэж байна.

Ийм итгэл гэдэг бол улс төрийн шийдвэр гаргагчдад урам, бурам л гэсэн үг. Харин компанийн засаглалыг хамгийн ил тод байх, төриин оролцоог Хязгаарлах, хувьцаа эзэмшигч бидний оролцоог нэмэгдүүлэх зэрэг гэрээгээ нарийн хийх хэрэгтэй гэж жиргээчид зөвлөж байна. Харин “Эм Си Эс”-ийн удирдлагууд бүх ард түмний хувьцаа эзэмшсэн компанийг ав гэвэл бөөн дараа яршиг гэж хэлэх юм биш байгаа.

Таван толгойг “Эм Си Эс”-д өгөхөд улс төрийн шийд гаргахаар ярилцаж байна. Энэ компанийн хувьцааг АН, МАН-ын томоохон улстөрчид эзэмшдэг. Ер нь хаант засгаас авахуулаад ардчилсан төр засагтай улс орнууд ч гэсэн нефть, алт, зэс, нүүрс, зэрэг улс орныхоо баялгаас толгой улстөрчид нь хувь эзэмшдэг нь дэлхийн жишиг.

Уншигч танд “Эм Си Эс”-д манай улстөрчдийн эзэмшсэн хувийг хөрөнгө оруулалтын мэдүүлгээс нь толилуулъя. Улстөрчдийн тухайд МАН-аас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 3%, Сү.Батболд, гишүүн асан Ц.Мөнх-Оргил, АН-аас ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүү, Д.Зоригт нар тодрхой хувь эзэмшдэг байна.

Гэхдээ тэд үүнийгээ ХОМ-тээ дурьдаагүй байна. Би ч гэсэн 1072 хувьцаагаа өсгөхийг “Эм Си Эс”-д даалгаж баяжмаар байна шүү.

Г.Дашрэнцэн

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • zochin (June 06, 2014 12:53:08 pm )

    bolj bna shuu teg teg ter ni zuv zuv ch yum bichij bi ch chamtai sanal neg bna

  • ganga (June 06, 2014 1:23:36 pm )

    uuza za uhaalag zuw sedewiig hundujee

  • ЭрдэнэсТТ (June 06, 2014 1:58:54 pm )

    Үнэхээр харамсалтай байна. МСS бол ах дүүгийн компани шүү дээ. Гадна талаас нь харахад их сайхан боловч дотроо үнэн ялзарсан, ардчилал байхгүй, хүний эрхийг жинхэнэ боогдуулдаг компани шүү дээ. Ард түмэн үнэн төрхийг нь мэдэхгүй болохоороо л дуугуй байгаа юм. Элбэгдорж ерөнхийлөгчөө монголчуудынхаа эрх ашгийн төлөө энэ шийдвэрээ эргэн нэг хараачээ.

  • ж (June 06, 2014 1:59:34 pm )

    зөв зөв мсs мэнежмэнтийг нь хийгээд явбал сайн л авч явна итгэж байна даан ч сүгсүлзүүрүүд тэгүүлэхгүй байх даа

  • Batsaikhan (June 06, 2014 2:05:25 pm )

    1ch boltugai ornoos salsan bol yaamai da.bi ooroo orgui l dee gehdee zarim medeeleliig harhad orondoo barigdachihsan ym shig sanagdah bolson doo suuliin ued.

  • Зочин (June 06, 2014 2:24:03 pm )

    долоо хэмжиж нэг огтол гэдэг ардын сайхан утга төгс зүйр үгийг үлгэр болгож шийдвэрээ гаргаарай төр минь

  • Зочин (June 06, 2014 2:25:15 pm )

    Долоо байтугай тэрнээс их хэмжиж байгаад огтолсон ч болно шдээ.

  • иргэн (June 06, 2014 2:42:47 pm )

    арай хэтэрч байна. АН МАН олигархуд. Энхамгалан Сайханбилэг Баярцогт С.Баяр нараа

  • иргэн (June 06, 2014 2:43:18 pm )

    арай хэтэрч байна. АН МАН олигархуд.

  • иргэн (June 06, 2014 2:44:21 pm )

    Энхамгалан Баярцогт Сайханбилэг МАНАН

  • Anonymous (June 06, 2014 2:45:06 pm )

    Монгол орныг Монгол хүн л хөгжүүлнэ өөр хэн ч биш. Энэ бол хамгийн зөв шийдэл. Ажил болгоосой гэж хүсч залбирья.

  • ЗОЧИН (June 06, 2014 3:24:27 pm )

    ЗӨВ ЗӨВ ТӨМӨР ЗАМАА ТАВИАРАЙ

  • TEMKA (June 06, 2014 6:13:32 pm )

    HEEEE MUN BUTTEG BOL SAIHAN SANAA BNDA 2 GARAA ORGOOD DEMJIJ BNA DAANJ NOGOO POPIULISTUUDN HARAAGAD GISHUUDN EX ORONJ BOLOH GEED BUTEHGUI BHDO BAS NEG YUM BGAAN MCS OORSDOO IIM AJAA UURJ YAWAHIIG ZOWSHOOROH BOLWUU ODOO BGAA UHAA HUDAG CHIN EDEND HANGALTTAIL BGAA GEJ BODOJ YUM IRGENII ZORIG GARGAAD ZOW TOOTSOOTOI HODOLBOL ENEN SHIG ZOW SHIIDWER HAA BHAW

  • Мгл (June 06, 2014 8:21:15 pm )

    Тэр батсуурь, mcs,баяр, баярцогт гээд л бугд хулгайч луйварчид шуудээ. Ор дараад дууссан гэж яг хэвээрээ шуудээ. Тэр батсуурь гээд гадаадад биеэ оторлосон элчин байсан нохор хувиа л борлуулж суугаа. Тэр ажил хиих чадвар, сэтгэл багуй

  • Zochin (June 07, 2014 3:23:35 pm )

    “Монгол нvvрс” ассоциацийн гvйцэтгэх захирал Т. Наран 2012-01-12-нд news.mn, Ж. Нямсvрэнд ярилцлага өгөхдөө манай улс 2010-2011 онд 18-20 сая тонн нvvр экспорлосон. “Жижиг Таван-толгой” нэг тонн нvvрсийг 33доллар, “Саусгоби Сэндс” 40 доллар, ” Чинхуа МАК” 46 доллараар зарж байхад Монголын нvvрс яаж vнэд орох юм гэсэн. Тэгэхээр “Энержи ресурс” 117 доллараар зараад, жижиг “Таван-толгой” 33 доллароор зарж байгаа нь Монгол улс ямар ч бодлогогүйг харуулж байна. Энэ олгиархууд “нvvрсний ордыг” олон хэсэг хувааж vнэгvйдvvлэх ажил зориуд хийсэн. Монголын нөхцөлд хувийн нvvрсны орд шаардлагагvй “Төрийн мэдэлд” байх шаардлагатай. Байгалийн баялаг “Төрийн мэдэлд байж бодлогоор явах хэрэгтэй”. Хувьд байлаа гээд бие биенээсээ өрсөөд vнэ буулгаад эдийн засгийн аюулгvй байдлыг бий болгож байгаа юм. Ийм нөхцөлд “Төмөр замийн нарийн цариг” тавиад ч нvvрс vнэд орохгvй. Дээрх ордууд адилхан “кокосжих нvvрс”. Ийм бодлогын алдаатай нөхцөлд урагшаа нvvрс гаргаад ч хэрэг байхгvй. Юун Хятадтай хамтарсан “Гашуунсухайт томор” байгуугуулах вэ? Тэгээд бас Хятадын төрийн өмч нь 49%, монголын талын гурван кампани нь vлсэнийг нь хувааж авсан байх юм. Хятадын тал илvv эрх мэдэлтэй байна гэсэн vг. Монголын тал 51% харагдаж байгаа боловч vvнийг Монголын талыг 3 хувааж бууруулсан байна. Энэ Моголын төр хэний талд ажилаад байна вэ? Нарийн царигийн асуудлыг салбарын сайд нь биш хvн оруулж ирсэн. Тэгээд бас байнгын хороон дээр нь салбарын сайдыг vг ч хэлvvлээгүй.

  • Zochin (June 07, 2014 3:31:57 pm )

    Тухайлбал, үндэсний ТОП 10 гэгддэг Энержи ресурс, Худалдаа хөгжлийн банк, Мобиком, Оюу Толгой, Бороо гоулд, Болдтөмөр Ерөөгол, Тэнгэр санхүүгийн нэгдэл, Сентерра гоулд зэрэг компаниуд Нидерланд, Виржинийн арлууд, Люксембургт бүртгэгдсэн гадаадын аж ахуйн нэгж бөгөөд Монгол Улсад зохих Давхар татвар төлдөггүй явж ирсэн гэж үндэсний татварын алба, сангийн яам, санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан албан мэдээлэл, судалгаанд бэлээхэн байх юм.

antalya rent a car