Дэлхийн цэргийн албан хаагчдын аварга шалгаруулах боксын 55 дахь удаагийн тэмцээн Казахстаны Алма-Ата хотноо болж байгаа билээ.б
Өнгөрөгч сарын 26-нд эхэлсэн тус тэмцээнд 22 орны ширэн бээлийтнүүд өрсөлдөж байгаа юм. Манай тамирчдаас 56 кг-ийн жингийн ангилалд Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг нар хүрэл медалийн болзол хангажээ. Тэд өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно.ыө
Харин 75кг-д тулалдсан ОУХМ Ж.Отгонжаргал медалийн төлөөх тулаанд ОХУ-ын боксчинд, 69кг-д Б.Мөнх-Ирээдүй урьдчилсан шатны тоглолтод Марокко улсын боксчинд ялагдснаар тэмцээнээ дуусгажээ. Манай улсын баг тамирчдыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулга ахлан тэмцээнд оролцож байгаа юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.