antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2014 4 comments

Үүрэгт ажлаа муу хийсэн гэх шалтгаанаар ШШГЕГ-ын даргыг ажлаас нь чөлөөлөв

нийтлэсэн Admin

ydamdorjШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр сатуулагдаж байсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайхан тодорхойгүй шалтгаанаар амиа алдсан. Үүнтэй холбоотойгоор 2012 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Ядамждоржийг үүрэгт ажлаа муу гүйцэтгэсэн гэх шалтгаанаар албан тушаалаас ньчөлөөлжээ. Харин түүний оронд С.Баяндалайг томилох шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдсон С.Баяндалай өмнө нь ШШГЕГ-ын “Хэрэмт цамхаг” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Зочин (June 02, 2014 2:29:42 pm )

    Хариуцлагагүй даргыг ажлаас халсан байна. Хүний амь нас хохирсон асуудлын хариуцагч нь хэдэн ээлжийн дарга, харгалзагч нар болоод хоцрох бий дээ.

  • сандаг (June 02, 2014 3:54:44 pm )

    уг нь энэ хэрэгт АТГ л хариуцлага хүлээх ёстой байсан юм даа гэтэл муу Ядамдоржоор туг тахьчих ваа хөөрхий одоо дээрээс үүрэг өгсөн этгээд нь нууцлагдаад өнгөрнө дөө АН-ынхан иймэрхүү муу арганд гаршсан хүмүүс дээ

    • Зочин (June 02, 2014 5:06:25 pm )

      Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь утгагүй байсан л байхгүй юу. Үндэслэл муутай.

  • иргэн (June 02, 2014 9:42:11 pm )

    Уг нь Ядамдорж даргыг ажлаас нь халах нь буруу үнэн гэж байдаг бол цагдаад байхдаа ховорхонд тоологдох үнэнч шудрага дарга байсан.үүнийг түүний доор ажиллаж байсан цагдаагийнхан мэднэ.

antalya rent a car