Өнөөдөр 16 цагаас 19 цаг 30 минутын хооронд Баруун, Умард, Сэлбэ 110 кВ-ын дэд станцуудын хүчдэлийг бүрэн салгаад байсан бөгөөд эдгээр станцуудаас цахилгаан хангамжийн үүсвэртэй 1, 10, 3, 4-р хороолол, Хайлааст, Яргайт, Чингэлтэй, Долоон буудал, Дэнжийн мянга, Дамбадаржаа орчмын бүх хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдсан. Мөн хороолол орчим, гандан бөмбөгөр худалдааны төв орчимд ч тог хязаарлагдсан юм.
Тог төлөвлөгдөөгүй хязгаарлагдах болсон шалтгаан нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний ойролцоо байрлах Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн харьяа 110 кВ-ын агаарын шугамын тулгуур № 24-т согтуу хүн, амиа хорлох зорилогоор авирсан байна. Харин түүнийг буулгаж аврахаар Онцгой байдлын аврах алба, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК -ийн ажилтнууд, Яаралтай түргэн тусламжийн төвийнхөн ажиллажээ. Амиа хорлох гэж оролдсон согтуу эртэй хоёр цаг гаран ярилцаж тайвшируулсаны эцэс буулгаж авсан байна. Тиймээс Нийслэлийн олон мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж УБЦТС ТӨХК-ийн Дуудлагын төвийн 70047004 дугаарын утас руу маш их дуудлага ирж гомдол гаргасан хэрэглэгчид болон хязгаарлалтад өртсөн бүх хэрэглэгчидээс УБЦТС ТӨХК хүлцэл өчсөн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin. (May 25, 2014 4:36:22 pm )
Zavaan novshoor tolboriig ni toluuleh heregtei
1 Comment