antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2014 Comments are off

“Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д өөрчлөлт орлоо

нийтлэсэн Admin

oronsuutsiin uneЗасгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг баталж, 2013 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орон сууц худалдан авч байгаа иргэдэд арилжааны банкуудаар ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш 11 сар өнгөрч байна. 2014 оны тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны зээл авсан зээлдэгчдээс 847.2 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс  банкууд 18212 зээлдэгчийн нийт 520.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлжээ. Мөн орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 1.0 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 18693 иргэнд орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр нийт 36905 иргэн жилийн 8 (+/-1)% хүүтэй зээлд хамрагдаж, орон сууцны нөхцлөө сайжруулжээ.

Орон нутгийн иргэдийг энэхүү хөтөлбөрт өргөнөөр хамруулснаар тэдний орон сууцны нөхцөл сайжирч, Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг сааруулах чухал ач холбогдолтой. Тиймээс орон нутагт барьсан, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон амины орон сууцыг энэ хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн аймаг, сумдад ипотекийн зээлийн хүүг жилийн долоон хувь байхаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт орууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car