antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2014 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

today091908:00 цагаас  Хууль сахиулахын их сургуулийн 80 жилийн ойг тохиолдуулан “ХСИС-80 марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”, “Хилийн албаны тактик хээрийн сургууль” эхэлнэ. Тус сургууль тавдугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сум дахь Хилийн цэргийн 0151-р ангийн хээрийн сургалт бэлтгэлийн цогцолборт зохион байгуулагдаж байна. Утас: 88115446, 88013108, 96043108

09:00 цагаас жил бүрийн 5 дугаар сарын 5-ны өдрийг Олон улсын эх баригчдын өдөр болгон тодорхой уриатайгаар тэмдэглэдэг болсонтой холбогдуулан энэ жил уг өдрийг “Хүйн ээж бид, айл бүрт хүрч, дэлхий ертөнцийг өөрчилнө” уриан дор тэмдэглэж, нийслэлийн амаржих газар, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ажиллаж буй 180 эх баригч нарт “Эх баригчдын дуу холой” сэдэвт зөвлөлдөх сургалтыг  ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвийн Б танхимд зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, НҮБХАС-ийн суурин төлөөлөгч Наоми Китахари нар оролцоно.

11:00 цагаас Цусны даралт хэмжих суурин автомат аппаратаар хангах, иргэдэд цусны даралтаа хянах дадлыг олгох “БҮТЭЭЛЧ АЖИЛ-2” болон иргэн бүрт эрүүл мэндийн боловсрол олгох “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДОВТОЛГОО” арга хэмжээг улс орон даяар эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд болно. Нээлтэд Эрүүл мэндийн сайд, ЭМЯ, АХБанкны төлөөлөгчид оролцоно.

16:00 цагаас МУИС-д хийгдэж буй бүтцийн өөрчлөлт, түүний явцын талаар МУИС-ийн багш, ажилтан, ажилчдын дунд явуулсан судалгааны үр дүнг танилцуулах, санал солилцох НЭЭЛТТЭЙ хэлэлцүүлэг   МУИС-ийн төв байрны Эрдмийн дугуй танхимд болно.
Уг нээлттэй хэлэлцүүлгийг бүтцийн өөрчлөлттэй холбоотой үүсч буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эрсдлийг даван туулах гарцын талаар хамтаараа дүгнэлт шийдэл гаргах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт МУИС-ийн бүх багш, ажилтан, ажилчдаас гадна тус сургуулийн үе үеийн сургалт, эрдэм шинжилгээ, бүрэлдхүүн сургуулийн захирлын алба хашиж байсан удирдлагууд, ахмад эрдэмтэн профессорууд оролцоно.

Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч хил гааль, газар олголт болон цуцлалт, татвар, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл зэрэг Алтанбулагийн чөлөөт бүстэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийхээр боллоо. Хэвлэлийн хурал Зууны мэдээ сонины байранд болно. Утас: 99034368 /Цаг нь тодорхойгүй/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car