antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2014 11 comments

Х.Баттулга сайдын давхар “мэх”

нийтлэсэн Admin

chuulgan-battulga0505Монголын улстөрд сал­хи сэвэлзэж, эхнээсээ их л соёлжиж байгаа мэт ха­рагдлаа. Өнгөрөгч баасан гарагт болсон УИХ-ын чуул­ганы хуралдааны үеэр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “давхар дээл”-ээ тайлах хүсэлтээ спикерт өглөө. Түүний хү­сэлтийг эхлээд байнгын хороогоор, дараа нь УИХ-аар хэлэлцэн, эцэслэн шийд­вэрлэх учиртай.

Х.Баттулга сайдын энэ­­хүү үйлдлийг сайшааж буй хүн олон байна. “Аш­гүй, эхнээсээ ухамсар суу­сан байна”, “Х.Баттулга сайд улстөрийн соёл нэвт­рүүллээ”, “Давхар дээлтэй бус­­дыгаа хошуу­чиллаа” гэх зэргээр магтаад л сүр­хий байна. Зарим нь бүр “Дараагийн удаа түүнийг Ерөнхий сайд болгох нь зүйтэй” гэчихсэн хоёр гараа зэрэг өргөх шахам явна.

Гэвч ингэж өөрийн хүсэлтээр сайдын суудлаас бууж байгаа Х.Баттулга сайдын үнэн төрх мөн үү гэдэг дээр олон нийт аль хэдийн хуваагджээ.

Нэг хэсэг “давхар дээл”-ээ тайл гэж шаард­чихаад, яг дан болох гэхээр нь гоочиллоо” гэж өмөөрч байна. Харин нөгөө хэсэг нь “олонхын дэмжлэгтэйгээр буюу МАН-тай хавсайдаж, Засгийн газрыг унагах гэсэн санаа нь бүтэлгүйтэхээр, шударга, улстөрийн соёлтой хүн болж харагдах гэсэн арга” хэмээн буруутгаж байгаа. Гэхдээ энэ үед “хэн хэнийх нь зөв, хэрүүлээ зодоон болго” гэж суухын оронд Х.Баттулга гэж ямар­хан улстөрч вэ гэдгийг өнгөрснөөс нь харахад л хангалттай. Өөрөөр хэлбэл энэ удаа өөрийн хүсэлтээр сайдын сэнтийгээс бууж буйн учиг тайлагдах биз.

Мань хүн өмнөх парламентын үед ч “давхар дээл”-тэй байсан. Хамтарсан Засгийн газрын Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд тэрбээр болохоо байхаар л “МАН-ынхан ажил хийхгүй байна” хэмээдэг байсныг олон нийт мартаагүй.

АН-ын гишүүд 2012 оны сонгуулийн өмнө хамтарсан Засгийн газрын сайдуудтай уулзахад Х.Баттулга сайд “Үнэн сэтгэлээсээ ажил хийе гээд зүтгээд байхад МАН-ынхан хийлгэхгүй байна” гэж гомдоллон, намынхантайгаа засгийн эрхэнд гарч, мөрөөдлөө биелүүлэхсэн гэх аятай л байсан.

Гэтэл өдгөө яав. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орж, шинэчлэлийн гээд байгаа Засгийн газар байгуулагдаад бараг хоёр жилийн нүүр үзэх гэж байна. Тэгсэн дахиад л болж өгөхгүй байгаа юм байх.

Үнэн хэрэгтээ өмнөх засгийн үед арайхийн сэргэх шатандаа орсон газар тариалангийн салбар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын үед дахиад мөхөл рүүгээ орсон гэхэд ч хэлсдэхгүй.

Тиймдээ ч өнгөрсөн жил хамгийн бага ургац авч, ОХУ-аас импортын будаа авахаар болов. Оросуудын илүүдсэн, хаягдах дээрээ тулсан улаан буудайг санхүүгийн хувьд “дэмжин” өндөр үнээр авахаар эрхэм сайд гарын үсэг зурсан. Тэр ч байтугай Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Тариаланчид маань хангалттай будаа тарьсан ч малчдын үхэр, намрын хүйтэн бороо сүйтгэчихсэн” гэсэн утгатай тайлбар хийж байсан.

Ердөө л энүүхэнээс ха­рахад л Х.Баттулга сайдын “хийсэн” ажлууд тодорхой болно. Харин өнгөрсөн долоо хоногт гаргасан түүний шийдвэр нь олон нийтэд өөрөө их л нэр хүндтэй байдлаар одоогийн Засгийн газраас гарч, буцаад ирэхдээ бүр ч хүндэтгэлтэйгээр залрах гэсэн санаа.

Нэгэнт хоёр жил орчим дотоодоос цуглуулсан, гад­наас олж ирсэн хөрөнгийг хэрхэн, яаж зарцуулах талаар Засгийн газрын гишүүд өөр хоорондоо ярилцсан. Өөрөөр хэлбэл олон нийтэд дэлгээгүй Засгийн газрын хөзөр Х.Баттулга сайдын гарт бий. Тиймээс хүссэн хүсээгүй энэ засаг хугацаанаасаа өмнө унана. Үүнд “давхар дээл”-ээ өөрийн хүсэлтээр тайлж буй сайдууд ихээхэн үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Яагаад гэвэл буцаад арай илүү эрх дархтай болохын тулд энэ зэргийн гарз байхыг тооцоолсон л байж таарна. Магадгүй мань хүнийг дагаад хэд хэдэн сайд “давхар дээл”-ээ тайлах хүсэлтээ өгөх биз.

Х.Баттулга сайд аргагүй спортын тэр дундаа сайн жүдоч гэдгээ энэ удаа харууллаа. Амжилт нь секунд, дойлоор хэмжигддэг болохоор татамид бол гарсан үедээ ямар ч мэхийг түрүүлж хийсэн нь ялдаг. Харин улстөрд бол аливаа асуудлыг олон нийтэд таалагдах өнцгөөс нь түрүүлж харж, эхний алхамаа хийсэн нь илүү нэр хүндтэй байдаг. Энэ удаа Х.Баттулга сайдыг үүнийг ч бас мэдэрсэн.

Тиймдээ хамгийн түрүүнд УИХ-ын чуулганы танхимд Засгийн газрын гишүүдээсээ өөр санал өгч, болохоо байгаад ирэхээр нь өөрөө хүсэлтээ гаргаж байгаа хэрэг. Түүний энэхүү давхар мэхний цаана дараагийн Ерөнхий сайдын сэнтий ойрхон байгаа бололтой.

Б.Төгөлдөр

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Кк (May 05, 2014 8:51:30 am )

    Спортын сайд хийвэл таарна. Бусдыг бантан болгоно

  • eegii (May 05, 2014 10:44:53 am )

    mongoliiin tuuhend delhiin tuuhend 8 tugssun hun erunhii said baisan bolovuu_uls oron muhluu l gesen ug deee

  • zochin (May 05, 2014 10:46:41 am )

    yg unen yu ch hiij chadaagui shuu dee.HAA salvarbur unaltand orson shuu dee.

  • nar (May 05, 2014 1:10:40 pm )

    jinhene teneg durak amia bodogch

  • 100 % (May 05, 2014 7:29:12 pm )

    БОЛЬЁ ОО

  • Anonymous (May 05, 2014 11:22:33 pm )

    bi battulagiig omoorch bgaa ym bishee 8togssoniin ch medehgui gehdee ene setgegdel bichsen humuust handaad helhed ta nar 80jil sursan ch battulagiin daitai amidarch amjihhuu ain ………..

  • ЗОЧИН (May 06, 2014 9:28:47 am )

    УГ НЬ МОНГОЛД ЭНЭ ХЭДЭЭС ИЛҮҮ УХААНТАЙ ААВЫН ХӨВГҮҮД ОЛОН БАЙНА ДАА. ЛУЙВРААР ОЛСОН ХЭДЭН БААСТАЙ ХАЛТАР МӨНГӨӨР ТҮРЭЭ БАРЬСАН ЛУЙВАРЧИД ТӨР ЗАСГААС ЗАЙЛЦГААВАЛ ТААРНАА…

  • Зочин (May 06, 2014 11:01:37 pm )

    Мэхт мэхэндээ унадаг юм даа ?

  • ЛОБИ (May 07, 2014 8:12:58 am )

    ГАНЦААРЧИЛСАН СПОРТЫН БӨХЧҮҮД АМИА Л БОДОНО Ш ДЭЭ ТОЛГОЙД Нь СУУЛГАЧИХСАН ЮМ ЧИНь АРГА ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ

  • зочинзочиэ (May 07, 2014 10:25:35 pm )

    монголд хамгийн ажил багатай өндөр цалин дээр нь нэмээд ард түмэнд лай болсон тахир дутуу хууль гэгч юм санаачлаад 20 саяыг цохино бас тэгээд туслахтай гэж байгаа аюгүй бол лобий хийгээд хахууль цохино. сайд хийгээд явах, компаны ажил амжуулаад гадаадаар бас зугаалж болно. ман ч завтай ажил юм байна шүү. ийм ажилд худал амлаж хуурч мэхлэж байгаад ч хамаагүй үхэн хатан зүтгэхээс биш яах вэ?

  • [email protected] (May 11, 2014 4:27:35 pm )

    ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ,
    холбоо барих хаяг:
    [email protected]

antalya rent a car