УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын нэр хүндэд халдсан тухай хэргийг Улсын Дээд шүүхэд хэлэлцэж өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэхүү шүүхийн шийдвэр нь Ц.Нямдорж, Х.Баттулгаас уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гарсан билээ.
Хэргийг эргэн санахад, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж телевизийн “Сайд ба сэтгүүлч” ярилцлагад орохдоо Х.Баттулга сайдыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэн аж.
Үүнийг Х.Баттулга гишүүн гүтгэлгийн чанартай гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан юм.
Хоёр жил гаруй үргэлжилсэн маргааны эцэст шүүхээс Ц.Нямдоржид Х.Баттулгаас уучлалт гуйхыг даалгасан ч энэхүү шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломж нь хуулинд байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхны хувьд хуульд заасан хариуцлага, ял, торгуулийг л эдлүүлэх боломж байх болохоос биш уучлалт гуйхгүй хэмээн зөрөөд байгаа эрхэмийг яах ч аргагүй гэнэ. Ингээд Х.Баттулга гишүүний жил дамнан шүүгдэж нэр төрөө сэргээлгэх гэсэн оролдлого ийн бүтэлгүйтжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (April 30, 2014 3:23:33 pm )
Хатуу самар Нямдорж Баттулгаас уучлал гуйж харагдаач.
-
ММММММ (April 30, 2014 4:41:43 pm )
ТА ХОЕРИЙН ХЭНЭН Нь УЛС ТӨРӨӨС ГАРАХ ВЭ// ГЭВЭЛ ХОЕУЛАА Ш
2 Comments