Өнөөдөр хувийн болон улсын ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх багачуудыг бүртгэх ажил нийслэл даяар эхэлж байна. Бүртгэлийн хугацаа тавдугаар сарын 16-н хүртэл үргэлжлэх юм. 2014-2015 оны хичээлийн жилд 2008 оны нэгдүгээр сарын 1-ээс 2008 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлэх гэнэ. Нэгдүгээр ангид элсэгчдээс бүртгэлийн хураамж, бусад төлбөр, хураамж, шалгалт авахгүй. Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан өөрийн биеэр бүртгүүлнэ.
Хүүхдээ бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлэх ёстой. Үүнд:
-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
-Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
-3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
-Шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон ИБМТ-ийн лавлагааг үзнэ.
Харин хувийн сургуулиуд хамран сургах тойроггүй хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй болон сургалтын төлбөрийн чадваргүй сурагчдаас тодорхой тоогоор төлбөргүй элсүүлэн сургах ажлыг Нийслэлийн боловсролын газраас зохион байгуулах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.