
Одоогоор тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн явц 69.7 хувьтай, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын явц 63.3 хувьтай, авто зам ашигласны төлбөрийн явц 64.5 хувьтай явагдаж байна.
Харин албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг зургаадугаар сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулах гэнэ. Энэ өдрүүдээс хойш татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна.
Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан авч байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ амралтын өдрүүдэд ажиллаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.