antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2014 3 comments

Газар олголтыг цахим хэлбэрээр хийнэ

нийтлэсэн Admin

gazarНийслэлийн ИТХ-ын тогтоолоор иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 52 байршилд газар өмчлүүлэхээр болсон. Иргэдийн цагийг хэмнэх зорилгоор газар олголтыг цахим хэлбэрээр хийх тусгай программыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар боловсруулаад байгаа аж. Цахимаар газар олгох ажлыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын www. umch.ub.gov.mn вэб сайтаар зохион байгуулна.
Иргэдэд газар өмчлүүлэх байршилд хүсэлт хүлээн авах хугацаа нь зарласан өдрөөс хойш 15 хоног байна. Хугацаа дууссаны дараа программ газрын нэгж талбарын тоогоор нийт хүсэлт гаргагчдын дундаас автомат үйлдлээр сонгож, хүсэлт гаргагчийн гар утас, цахим шуудангийн хаягаар сонгогдсон, эсэхийг нь мэдээлнэ. Аль болох олон иргэнд газар өмчлүүлэх зорилгоор нэг хүнд олгох газрын хэмжээг 0.05 га байхаар тогтоожээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн оны тавдугаар сарын 30-наас өмнө нийслэлд шилжин ирсэн иргэд газар өмчлөх боломжтой.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • mandal enhsaihan (April 29, 2014 8:19:42 pm )

    vaj awah yum be ai tsahim ene vah yum be ai

  • battsetseg (May 01, 2014 4:35:54 pm )

    hezee ehelj bgaa yum be holbogdoh heseg gej bgaa yum uu

  • tuya (May 07, 2014 4:06:20 pm )

    yag hezee tsahimaar gazar umchluh hyselt avah geed bgaa yum be?sait ni ajillahgyi bna shy dee

antalya rent a car