antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2014 Comments are off

Багануураар дамжин өнгөрөх постуудад тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах үйлчилгээ байгуулна

нийтлэсэн Admin

baganuurАвто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна.  Ажлын явцын талаар дүүргийн татварын хэлтсүүд Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралдаанд тогтмол танилцуулж байгаа.
Багануур дүүргийн хувьд татварын хэлтсийн гурван улсын байцаагч нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байна. Төрийн албан хаагчдыг татвар төлөгч иргэдийг манлайлан АТБӨЯХАТ, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны хураамжид хамрагдахыг уриалсан уриалга гарган дүүргийнхээ төсвийн байгууллагуудад хүргүүлжээ.
Дүүргийн төв гудамжны дагуу сурталчилгааны самбар байршуулж, татвар төлөгч иргэдэд татвар оношилгоондоо хамрагдахыг уриалсан сурталчилгааг гар утсаар   илгээжээ. Мөн Цагдаагийн хэлтэстэйгээ хамтран зүүн аймгуудаас Багануур дүүргээр дамжин Улаанбаатар хот руу орох замын постонд тээврийн хэрэгсэл эзэмшигчид  татвар, хураамжиндаа хамрагдах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car