antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2014 Comments are off

Асфальтбетоны үйлдвэрийн туршилтыг хийнэ

нийтлэсэн Admin

h“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд байгуулагдсанаасаа хойш хийж хэрэгжүүлсэн, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Улаанбаатар хотын  Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар болон Улаанбаатар Нэгтгэлийн инженер техникийн ажилчдын хамтарсан комиссын бүрэлдэхүүн 2 сарын хугацаанд Нийслэлийн 6 дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид үзлэг, тооллого хийсэн дүнгээ танилцууллаа. Мөн 2014 онд 23 760 тн өнгө болон суурь асфальтбетон хольц үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа. Өнгөрсөн онд цагт 120 тн асфальтбетон хольц үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг шинээр барьсан. Ашиглалтанд энэ сард оруулахаар төлөвлөж үйлдвэрийн туршилтыг өнөөдрөөс эхлэн хийж байгаа юм байна. 1997 онд ашиглалтанд орсон Япон улсад үйлдвэрлэгдсэн Нийгата NP- 600 B маркийн цагт 30-35 тн асфальтбетон хольц үйлдвэрлэх хүчин чадалтай төхөөрөмжтэй асфальтбетон хольц үйлдвэрлэх хуучин үйлдвэрийн засварын ажлын явц 95 хувьтай  байгаа. Үйлдвэр ашиглалтанд орсноор хотын гол болон туслах замуудын засвар хийхэд асфальтбетон хольцио ашиглах боломж бүрдэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car