antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2014 6 comments

Эмнэлгүүд ор хоногийн мөнгө нэрээр залилан хийдэг

нийтлэсэн Admin

emneleg or0422“Эрүүл мэндийн даат­галын цэнхэр шиг хэрэггүй зүйл алга” гэж бухимдах иргэн цөөнгүй. Учир юу гэвээс иргэн бүр Эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтэр байхад насны эцэст эмнэлэг бараадна, үнэ төл­бөргүй эмчилгээ хийлгэнэ гэж боддог. Харин на­рийн мэргэж­лийн мэс за­сал, шинжилгээ, MRA-д ха­руу­­лахад Эрүүл мэндийн даат­галын дэвтэр өчүүхэн ч хэрэг болдоггүй. Насаараа шахам эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд эм­нэ­лэгт хандахад өөдөөс нь төлбөр мөнгө нэхдэг.
Эрүүл мэндээ бодон тат­вар төлсөн хадгаламжийн дэв­тэр болох даатгалын цэнх­рээ гаргаад ирэнгүүт “Наа­дах чинь үйлчлэхгүй, ор хоногийн 60 мян­ган төгрөг төл” гээд дарам­талчихдаг. Улсын эмнэлэгт ч гэсэн тархины бичлэг хийлгэхээс өгсүүлээд эм тариагаа хүр­тэл гаднаас зөөнө. Тиймээс иргэд “Тэр цэнхэр дэвтрийн ид шид хаана байна” хэмээн бухим­дахад хүрдэг.
Гэтэл төр засгийн зүгээс Эрүүл мэндийн салбарт чадлынхаа хэрээр мөнгө төсөвлөдөг, өгдөг байх юм.
Тухайлбал эмнэлгүүдийн ор хоногийн мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог. Жилдээ л гэхэд 171 эмнэлэг 133 тэрбум төгрөг улсын төсвөөс авдаг байх юм. Өөрөөр хэлбэл иргэн таны эрүүл мэндийн даатгалд сар болгон төлдөг мөнгө 171 эмнэлэгт эмчилгээ, ор хоногийн мөнгө болон хуваарилагдан очдог. Тийм учраас Эрүүл мэндийн даатгалын сангаас ор хоногийн мөнгө авах гэсэн уралдаан явагдаж, гурван ортой, 300 ортой хэмээн мөнгө нэхсэн нэхэмжлэлүүд Эрүүл мэндийн яам дээгүүр “нисэлдэж” байх юм.
Саяхан Эрүүл мэндийн яамаар шагайхад уушиг зүрх нь сагсайсан хувийн эм­нэлгийн захирлууд сал­барын сайд Н.Удвалыг барьж идэх нь. Цаадах нь юу хийсэн юм бэ гэхээр зарим эмнэлгийн орны тоог хасчихсан гэнэ. Гурван өрөө байрандаа 30 ор тавьчихаад эмчилгээ хийдэг зарим эмнэлгүүдийг 15 ортой болгоод явуулчихсан юм байх. Яг үнэндээ бол тооцоо судалгаа авсан юм билээ.
Хувийн эмнэлгүүд хэтэр­хий их мөнгө хөөдөг, гадуур эмчлүүлж болох өвчтөнийг заавал хэвтүүлдэг, өвчтөний хуурамч түүх зохиодог гэх мэт шүүмж байдаг бай­на. Тийм учраас зарим эмнэлэг, сувиллын ор хоно­гийн мөн­гийг хасчээ. Үнэндээ бол гурван өрөө байранд 30 ор байх ямар ч үндэслэлгүй. 30 орны мөнгийг гуч хоногт үржүүлээд Эрүүл мэндийн яамнаас хэдэн зуун саяар нь нэхээд байдаг. Эрүүл мэндийн яам төвөгшөөсөндөө бус судалгаа хийсний дээр үндэслэн ор хоногийн мөнгийг хассан болох нь харагдана.
“Мойлтын тохой” гэдэг сувилал 170 ортой гээд санхүүжилт авдаг байсан байх юм. Гэтэл Эрүүл мэн­дийн яамнаас энэ жил орны тоог нь 70 болгон буу­руулсан байна. Энэ тооноос харахад “Мойлтын тохой” гэдэг сувиллын газар урьд өмнө 170 ортой хэмээн илүү мөнгө авч байсан уу гэх хардлага төрнө.
Мөн “Ачит эх” эмнэлгийн 25 орыг 10, “Авецина” эм­­нэлгийн 73 орыг 43, “Аюурвед” эм­нэлгийн 55 орыг 35, “Энх ундарга” эмнэлгийн 80 орыг 45 болгон бууруулжээ.
Эдгээр эмнэлэг тийм олон ортой байсан уу, үгүй юү гэдгийг татвар, Мэргэжлийн хяналтын байцаагчдаас тод­руулахад “Яг үнэндээ бол ихэнх хувийн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг юм билээ.
Эмнэлгүүдийн олонхи нь өөрийн гэсэн байр оронгүй байдаг. Зарим нь бүр Эрүүл мэндийн даатгалын сангаас амь зогоож байгаа” гэсэн хариулт өгсөн. Нэг хэсэг эмч нар өвчтөний хуурамч түүх бичин Эрүүл мэндийн даатгалын санг цөлмөж байсан билээ. Одоо ч гэсэн энэ хууль бус асуудлыг зогсоож чадахгүй байгаа юм. Хувьсах зардалд нь ор хоногийн мөнгө ордог.
Хувийн эмнэлэг, сувил­лууд ор хоногийн мөнгийг даатгалын сангаас авах хэ­р­­нээ иргэдээс давхар ав­на. Өвчтөнийг арав хоног хэвтүүлэн эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сан­гаас 175 мянган төгрөг авдаг хэрнээ иргэнээс 600 мянгыг авч орхино.Ху­вийн эмнэлгүүд аж ахуйн тооцоотой учраас ор хоно­гийн мөнгө хэд байхыг өөрсдөө шийднэ. Хувийн эмнэлгийн удирдлагууд “Эрүүл мэндийн даатгалын сантай хамтарч иргэдийн эрүүл мэндийн манаанд зогсдог” гэх аж.
Монгол улсад 10 мянган хүн амд ногдох эмнэлгийн орны тоо 92.6 байна. Энэ нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хамаагүй өн­дөр тоо юм. Гэтэл манай хувийн эмнэлгүүдийн 70-80 хувь нь орны тоогоо нэмүүлье гэсэн хүсэлт байнга гаргадаг байх юм. Үнэхээр эмчлүүлэгч олонтойдоо байна уу, нийгмийн даатгалаас авах санхүүжилтээ нэмэх гэсэн үү гэдгийг ялгах л хэрэгтэй. Жишээ нь Дархан уул аймгийн “Саран элит” гээд эмнэлэг байна.
Анх 20 ортой гэж сан­хүүжилт авдаг байж байгаад гэнэт 60 орны тоогоор санхүүждэг болжээ. Харин Эрүүл мэндийн сайдын 2014 оны тушаалаар ийм олон ор танай эмнэлэгт хэрэггүй, хүн амын тоог нь бодсон ч тэр, танай эмнэлгийн хүчин чадлыг харсан ч 60 биш 32 ортой байхад хангалттай юм байна гээд орны тоог нь баталсан байдаг. “Саран элит” эмнэлгийн захирал нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга байж байгаад Нийгмийн даат­галын газрын даргаар томилогдсон байдаг. Энэ мэт жишээ, баримт цөөнгүй байдаг юм.

Т.Эрдэнэ

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (April 22, 2014 11:34:45 am )

    ЭМНЭЛГИЙН ДАРГА НЭРТЭЙ ХУЛГАЙЧ НАРАА СОЛИМООР ЮМ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА Нь ТӨСВИЙН ЦАЛИН ХАРСАН ЭМЧ СУВИЛАГЧ НАР БАЙДАГ НААД ДАРГА НЭРТЭЙ ТӨСВИЙН ХУЛГАЙЧУУДЧИНь МАШ НАРИЙН ОЛОН АРГАТАЙ ХЯНАЛТ ШАЛГАЖ БАЙГАА НЭГЭН Нь ЮУ Ч МЭДДЭХГҮЙ

  • зочин (April 22, 2014 2:29:15 pm )

    Ялангуяа хотын эмнэлгүүд байнга хахууль авч эмчилгээ хагалгаа хийж байна. хагалгаанд ороход 1-5 сая төгрөг, сувилагч нь л гэхэд 500,0 төгрөг авдаг жишэг тогтоод тэрийг нь манайхан хуулийн дагуу өгч байгаа юм шиг ойлгон хэвшиж ирсэн энэ буруу тогтолцоог эвдэх цаг болсон юм биш үү? Мөнгөггүй хүнийг мөнгөтэй болтол нь өвчин намдаах тариа хийгээд хагалгаа эмчилгээ хийдэггүй эмч хүнд баймгүй ёс суртхуунгүй байдлыг х******** цаг болоогүй юу, нөгөө авилгалтай тэмцэх газар гэж байна уу үүнийг мэддэг эрхэмүүд байна уу та минь ээ зөвхөн зовсон хэд л мэддэг юм уу Тэгээд нэг их цалин голсон хүний өвчнөөр бизнес хийсэн хэдэн эмнэлэг эмч нартай улс боллоо.

  • Haramsaj bna (April 22, 2014 10:56:59 pm )

    Iim bolood 5-jil garan bolj bga shde,,odoo medej bna gj v,ovddog blhoor ard tvmen medne

  • yana daa (April 23, 2014 2:29:08 am )

    EMD -tai gej yadarsan bid emnelegeer uilchiluuleh geheer daatgal hamaagui geed emch nar ni durtai une huls heleed uvchtunuuruu biznes hiij baigaa ene togtoltsoog halj solih tsag ni bolsoon hun ard mini mungu buu ug mungu nehseniig ni ter ***lgadag gazar ni hel dee bid bas uguhgui bval bo shuudee ted nariig bid davargaad baigaan bishuu nasaaraa ajil hj daatgalaa tul.d or honogiin mungu em tarianii munguu uursduu gargaj bdag togtoltsoog halaachee emch hunii tangarag ch ulandaa gishgegdej ba daa gej unen uruvdultui tsevdeg setgeltenguud bj bh shig ba adaa emch nar nertei ………

  • bbbb (April 23, 2014 8:25:36 am )

    eruul mendin jam uy hiij baidag bn aa

  • Anonymous (April 23, 2014 11:39:44 am )

    Эруул мэндийн даатгал тологчийн дэвтэрийг болиод Эруул мэндийн цахим карттай болгоочээ. Жилийнх нь зардлыг шууд дансанд нь зовхон эмнэлэгт уншуулдаг картны аппараттай болгочуул надуул чинь монгийг нь авахийн Тулд жинхэнэ уйлгээ гэдгийг узуулж огно доо. Даатгалийн тогтолцоо хэрэгжуулэх арга хэлбэр буруу байна татварт огсон монгийг Минь хулгай хийж байна шдэ аан

antalya rent a car