МАН-ын бүлэг энэ долоо хоногийн хуралдаанаараа Хяналтын тухай хууль, Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Хуралдааны дүнд бүлгээс Хяналтын хууль болон Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслүүд дээр ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Энэ талаар МАН-ын дарга С.Бямбацогт “Засгийн газраас эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Хоёр жилийн хугацаанд хүндрүүлсэн эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлж чадах уу гэх асуулт байна. Тиймээс Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслөөр МАН-аас ажлын хэсэг байгуулахаар болсон” гэлээ. Түүнчлэн хамтын тэтгэврийн тухай хуулийг тооцоо судалгаагүй, Засгийн газраас санал аваагүй гэх үндэслэлээр бүлэг дэмжихгүй гэдгийг мэдэгдлээ.
Мөн Д.Сугарын тухайд “2004 онд Төрийн өмчийн хорооны дарга болсноос хойш Төрийн албаны хуулиар МАН-аас татгалзсан. Одоо манай намын гишүүн биш. МАН-ын бүлгийн зүгээс энэ хүнийг өмгөөлөөд, хамгаалаад байгаа зүйл байхгүй” гэж байсан юм
Харин “давхар дээл”-ийн хувьд “Засгийн газар огцрохгүй байх бололцоотой. Үндсэн чиг үүргийн дөрвөн яам, Шадар сайд, Ерөнхий сайд нь огцрохгүй.
Мөн жагсаалтаар орж ирсэн гишүүд нь УИХ-аас татгалзвал Засгийн газар огцрохгүй байж болно” гэдгийг хэлж байв.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.