antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2014 Comments are off

Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн акталсан барилгыг буулгаж шинээр барина

нийтлэсэн Admin

p18m3fgfi1pev1lr0lu61brj1frc1Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/315 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн барилгыг шинээр барихтай холбогдуулан улсын Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-81/33 тоот дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Онцгой байдлын газрын балансад бүртгэлтэй хавсралтад заасан нийт 108,222,240  төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг нийслэлийн Онцгой байдлын газар, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car