Тун удахгүй улс даяар амралтын улирал эхэлнэ. Нийслэлдээ бөөгнөрөн суудаг бид зун болохтой зэрэгцээд агаар салхинд гарахаар хөдөөг зорьдог. Хөдөө явах сайхан ч зам муу бол даанч хэцүү. Иймд зам там боллоо гэх хэллэг ч гарсан юм.
Харин Шинэчлэлийн Засгийн газраас 21 аймгийн төвөө нийслэлийн хатуу хучилттай замтай холбох ажлыг эхлүүлсэн. Орон нутгийн авто замын төслийг Зам тээврийн яам хариуцаж байгаа юм.
Нийт 154 сая ам.доллар санхүүжилт бүхий төслийн гүйцэтгэгчдэд 151 сая ам.доллар хэдийнэ олгожээ. Энэ хөрөнгийг Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрийн санхүүжилт болох 580 сая ам.доллараас гаргасан юм. Одоо ажлын гүйцэтгэл 68 хувь, эргэн төлөлт 8.9 сая төгрөг байна.
Энэ төслийг амжилттай дуусгахад шаардлагатай, үлдсэн 150 сая ам.доллар Чингис бондын эх үүсвэрээр шийдвэрлэх юм.
ЗТЯ-наас хэрэгжүүлж буй авто замын дараагийн төсөл нь “Аймгийн төвүүдийг холбох орон нутгийн авто замын төсөл”. Нийт 570 сая төгрөгийн санхүүжилт бүхий энэ төсөлд Чингис бондоос 369 сая төгрөг олгожээ.
Одоогоор ажлын гүйцэтгэл мөн л 68 хувьтай байна. Төслийн хүрээнд нийт 1800 км зам барихаас 930 км-ийг бүрэн хучиж дуусчээ. Өнгөрсөн онд л гэхэд 620 км зам шинээр барьсан. Мөн 150 км суурийн ажил хийж, хучилт эхлэхэд бэлэн болгожээ.
Дээрх хоёр төсөл амжилттай дууссанаар нийслэл хот 21 аймгийн төвтэй шууд холбогдохоос гадна, 21 аймаг ч өөр хоорондоо холбогдоно. Энэ нь манай улсын хатуу дэд бүтцийг хөгжүүлэх томооохон бүтээн байгуулалтын ажил болж байгаа юм.
Холбоотой мэдээ
-
zochin (April 23, 2014 5:37:11 pm )
HOBOGOLIIN ZAM EU BOLCON BE? AJLAA HIIDEGGYI HEDEN HULHIUDAD TENDER OGCHEEE!!!!
1 Comment