11:00 цагаас Монгол улсын нийт хүн амын 90 орчим хувь нь газраа өмчилж амжаагүй өнөөгийн нөхцөлд газар олголттой холбоотой шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар хөндөхөөр Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд ”Та газраа өмчилмөөр байна уу” хэлэлцүүлэг хийнэ.
11:00 цагаас “Эх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан JCI эко байгууллагын залуучууд санаачилсан УБ хотынхоо өнгө үзэмжийг нэмэх, олон нийтийн эко хандлагыг нэмэгдүүлэх үүднээс холтос нь унаж гэмтсэн болон өөрийн онцгой байдлаар ургаж тогтсон моддыг амьтдын зургаар чимэж, зурж, ингэснээр энэ мод нь эзэнтэй, хүн бүр анхаарлаа хандуулдаг юм шүү гэсэн санааг илэрхийлэх “Эзэнтэй мод” эко төслийн нээлт болно. Арга хэмжээ ШУТИС-ийн Үйлдвэрлэл, дизайны сургуулийн урд талбайд /Залуучууд зочид буудлын эсрэг талд/ Утас: 99260010, 98112222
14:00 цагаас “Дэлхийн байгаль хамгаалах олон улсын өдөр” өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтэн О.Батхишиг Нацагдоржийн төв номын сангийн уншигч, ажилтнуудад зориулан “Улаанбаатар хотын хөрсний бохирдол” сэдвээр сонирхолтой лекц унших гэж байна. Та бүхэн хүрэлцэн ирж оролцож сурвалжлаарай. Утас: 99045949
14:00-17:00 цагт Канадын Гадаад харилцаа, худалдаа, хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг дэмжих” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулна.
17:00 цагаас Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын улаан хивсний ёслол Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
18:00 цагаас дүрслэх урлагийн залуу уран бүтээлчдийн нэгдсэн “ХАРЦАГААН” үзэсгэлэнгийн нээлт “Маршал арт” галлерейд болно. Утас: 9110-8996, 9985-5454
20:00 цагаас Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт Монгол бөхийн өргөөнд болно.
Холбоотой мэдээ
Comments are closed.