Цаг агаарын төлөв мэдээгээр өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулсаар болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, зүүн зүгийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.