antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2014 11 comments

Г.Отгонцэцэг: Би найздаа туслах гэж л нүцгэлсэн

нийтлэсэн Admin

24a72477e8583929bigЭнэ удаагийн “Уран бүтээлч” буландаа Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СТА Г.Отгонцэцэгийг урьж ярилцлаа.

-Тантай уулзах гэж нэлээд хөөцөлдөж, багагүй цаг зарцууллаа?
-Би хэвлэлд ярилцлага өгөлгүй удаж байна.

-Хэвлэлийнхнээс зайгаа барьж зугтах ямар нэгэн шалтгаан байна уу?
-Нэг их шалтгаан гэх зүйл байхгүй. Зүгээр л тай­ван амьдармаар байна.

-Тэгтлээ таныг залхаагаа юу?
-Зав алга байна шүү дээ.

-Өнөөдөр /өчигдөр/ цэр­гийн баяр. Хэн нэгнийг баярлуулах уу?
-Хэнийг.

-Найз залуугаа ч юм уу?
-Одоогоор ганц бие явна.

-Тийм гэж үү?
-Тийм ээ. /Инээв/

-Яагаад одоог хэр нь найз залуугүй яваа юм бэ?
-Би уран бүтээлч хүн. Миний хувьд хийх зүйл маш их байна. Ид хийж бүтээх насандаа хүнтэй суумааргүй байна л даа. Нөгөөтэйгүүр хайртай хүнтэйгээ хараахан учраагүй явна.

-Хавар болж, урин ду­лаан цаг ирж байна. Сэтгэл тань гэгэлзэхгүй байна уу?
-Хүмүүс хавар боллоо, хайр ирлээ гэж ярьдаг. Үүнд би нэг их ач холбогдол өгөхгүй байна. Зүгээр л өөрийгөө завгүй байлгахыг хичээж байна гэх үү дээ.

-Яагаад тэр вэ. Та чинь залуу хүн биз дээ?
-Тэр ч тийм л дээ. Гэх­дээ миний амьдрал ажил, гэр хоёрын хооронд өнгөрч байна. Бусдаас нэг их ялга­раад байхгүй нэгэн хэвийн үргэлжилж байна даа.

-Уйтгартай биш үү?
-Үгүй ээ, дахин хэлэхэд би уран бүтээлч хүн шүү дээ. Би ид юм хийх насандаа явна. Тиймээс ойрын гур­ван жилдээ хүний хань, хүүхдийн ээж болох бодолгүй байна. Уран бүтээлдээ илүү ач холбогдол өгч байна гэж ойлгож болно. Хэзээ нэгэн цагт айл гэрийн эзэгтэй болох л байх. Одоохондоо ажлаа сайн хийхийг л хүсч байна.

-Та уран бүтээлийн га­раа­гаа “Хувьсал” про­дакш­наас эхэлсэн. Гэхдээ яагаад гарчихсан юм бэ?
-Би сонголтоо л хийсэн. Юу нь тийм сонин байна аа.

-Таныг зарим хүн “Хувьсал” продакшинг гол­сон гэж ярьдаг?
-Би цаашид мэргэжлээрээ ажиллаж амжилт гаргахыг хүсдэг. “Хувьсал” продакш­ны уран бүтээлчид дандаа залуус болохоор надад су­ралцах, өөрийгөө хөгжүү­лэх боломж бага байсан л даа. Харин УДЭТ-ын хувьд үе үеийн сайн жүжигчдээс суралцах боломжтой. Тий­мээс би сонголтоо хийсэн.

-Олны яриа оргүй биш л юм байна?
-Яг ч тэгж ойлгож болох­гүй л дээ. /Инээв/

-Уучлаарай, таны яриа­наас тэгж л ойлгогдож бай­на шүү дээ?
-Зүгээр л би сонголтоо хийсэн. Өөр зүйл байхгүй.

-Тантай уулзсаных нэг зүйлийг асуулгүй өнгөрч болохгүй байх. Та нүцгэн зургаа авахуулж шуу­гиул­сан санагдана?
-Тийм ээ.

-Үнэхээр зоригтой алхам шүү?
-Хүмүүс янз янзаар л ярьдаг. Тухайн үед би нэг их айхтар нүцгэлье гэж бо­доогүй.

-Ойлгосонгүй?
-Манай нэг найз сэт­гүүлийн эрхлэгчээр ажил­ладаг байсан юм. Тэгээд на­дад санал тавьсан. “Монголд га­рахгүй сэтгүүл байгаа юм. Миний найз зочноор нь оролцоод ярилцлага өгөөд иймэрхүү маягаар зургаа авахуулаад өгөөч” гэсэн.

-Тэгээд та зөвшөөр­чих­сөн хэрэг үү?
-Одоо бодоход тэр үед их гэнэн, жаахан байж. Ямар ч зүйл бодолгүй тийм зураг авахуулчихсан. Гэхдээ их олон жилийн өмнө болсон зүйл шүү дээ. Хамгийн сонин нь сэтгүүл гарснаас хойш гурван жилийн дараа зураг нийтэд цацагдсан. Эхэндээ надад их эмзэг туссан л даа. Намайг янз бүрээр л бичсэн. Түүнээс биш хүн амьтныг дуурайж, мөнгө төгрөг авч нүцгэлээгүй. Зүгээр л найздаа туслах гэж л тийм зураг авахуулчихсан юм. Харамсалтай нь найздаа тусалсан тусламжийн маань үр дүн нь гараагүй л дээ.

-Бас л сонин түүх юм. Ингэхэд танд УДЭТ-ын бос­го хэр өндөр байв?
-Өндөр байлгүй яах вэ. Хэн дуртай нь театрт жүжигчнээр орж чадахгүй. Театрт ороод хамгийн анх “Парисын дарь эхийн сүм”-ийн Эсмеральдагийн дүрээр шалгалтаа өгсөн.

-Тийм ээ, санаж байна. Тэр дүрийг гайхалтай чад­варлаг бүтээсэн шүү?
-Баярлалаа.

-“Орхидос” бүрэн хэм­жээний уран сайхны кино нэг хэсэгтээ л үзэгчдийг хуйл­руулсан. Та ч Ханд гэх хойд эхийн дүрд тун ча­дам­гай тоглосон шүү дээ. Дагавар охиноо зодож дарам­талдаг эхийн дүрийг бүтээх амаргүй байв уу?
-Амьдрал үнэхээр баян шүү дээ. Нэг нь энд жаргаж байхад нөгөө нь тэнд зовж л байдаг. Энэ киног бо­дит амьдралаас сэдэвлэн бүтээсэн. Дүрийн хувьд надаас их хол дүр л дээ. Нас, зан чанар, өссөн орчин гээд бүгд тэс өөр. Дээр нь би хүнтэй сууж, хүүхэд гаргаж үзээгүй. Гэхдээ жүжигчин хүн ямар ч дүрийг бүтээж чаддаг байх ёстой. Тэр утгаараа өөрийгөө задалья, нээе гэж бод­сон. Ханд гэх эмэгтэйн дүрд тоглосноор өөрийгөө тодор­хой хэмжээнд нээж чадсан.

-Анх зохиолыг нь уншиж байхад ямар сэтгэгдэл төрж байв?
-Зохиолыг нь уншаад маш их уйлсан. Үнэхээр хөнд­­­­лөнгөөс харахад их муухай эмэгтэйн дүр л дээ. Хүн л юм чинь уян зөөлөн чанар байгаа шүү дээ. Аль болох тэр эмэгтэйг мэдэрч тоглохыг бодсон.

-Надад нэг зүйл их сонирхолтой санагдаж бай­на?
-Юу тэр вэ.

-Хэрэв та Ханд шиг бай­далд орвол яах вэ. Ямар шийдвэр гаргах нь сонин байна?
-Хэлж мэдэхгүй шүү дээ. Үнэхээр хайртай бол хүүх­дийг нь ч гэсэн хайрлах л байх. Хайр гэдэг чинь бүг­­­­дийг ялдаг. Бүх л зүйл хай­­­­­­­рын өмнө буулт хийдэг. Ёстой зохицоод л явах байх даа.

Б.Төрбат

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (March 19, 2014 10:58:05 am )

    ene setguulch yamar buduuleg yum be neg yumaa dahin dahin asuugaad l yamar ch chadvargui

  • зочинбат (March 19, 2014 11:06:08 am )

    Энэ хүүхэн ингэж байж нөхөрчгүй хүүхэдчгүй 40 хүрээд эрчүүдэд тоогдохгүй болсон хойноо Сарантуяа шиг эрчүүдийг хөөгөөд явуул гэж суух байх даа

  • иргэн (March 19, 2014 11:57:19 am )

    бүжгийн шоуныхаа залуутай хэд хоног сексдэж байгаад хөөгдсөн гэсэн,тийм боловсрол ухаантай хүн яаж л чиний************* зайдан аяыг даахав дээ

  • биби (March 19, 2014 1:30:12 pm )

    сайхан бүсгүй шүү. ямар ч гэсэн одооны зарим нэг мисс гээд байгаа бадамгэрэл ч билүү бадамцэцэг ч билүү, шүрэнцэцэг гээд нэг өөртөө дурлсан жүжигчин нэртэй хүүхэн, ганчимэг гээд сайт болгоны мэдээ болгон дээр гардаг худлаа инээмсэглэсэн бор хүүхнээс дээр.

  • bold (March 19, 2014 3:51:08 pm )

    bie n ih saihan ****** shuu.tsarain n bol dundaj.kkk

  • unshigch (March 19, 2014 6:02:53 pm )

    Hm bas l neg mungulug biznesmenii haraand urtuh gej yadsan juji****n ******.

  • Anonymous (March 19, 2014 10:37:58 pm )

    Chamd Amjilt hues.

  • hu (March 20, 2014 6:44:58 pm )

    matar

  • zzz (March 22, 2014 2:22:57 pm )

    Amjilt huseee emegtei hun zaluu bgaa deeree gants bie erh chuluutui durlasan ajilaa hiiged uuriin amidralaa awaad ywjiin chadjiishdee mundag bnaoo nuhur geed l yu yugui hen neg har ymnii erhend oroogui erh chuluuguu hagasalsan hudlaa saihan gergii tsarailaad ywj bgaa mani meteesl az jargaltai bgadoo ene.bitgii yaaraa .gehdee neeh taalaldaad bdag juji****n bisheldee arail hiimel boltson gehdee uuruuch eniigee anzaaraad hetsuu l bdag bailguidee dahiad zasuulah hetsuu bh hetsuuu l bdag blgudee uruuln unen iluudtsen.ter hiilgesen emch arai bolohguishdee heden t.nuus bolood hunii goo saihand tegej muuhai haldah gj…………

  • ЗОЧИНЗОЧИН (March 24, 2014 12:02:03 pm )

    энэ хүүхэн одоо болтлоо ганцаараа,сонголтоо хийгээгүй гэсэн байх юм,арай ч үгүй байхаа,

  • enhee (March 30, 2014 8:37:07 am )

    ene sedviig dahin dahin taviad baih ****rdlaga alga.Nutsgeleel biz.Ymar hamaa baisiin.Bas l neg urlag biz dee.Saihan bietei,chadvarlag juji****n,..Ene baishiigee l asuuj ***lgaagaad baih asuudal bish.Hun bolgon taichij,uuriin bue galbiraa gaihuulj chadahgui shdee.Tiim bolohoor ene bol baharhal yum shuu.Emegtei hun,eh hun gedeg talaasaa,urlag talaasaa ch ene bol baih yostoi gehed helsdehgui gej l boddog.Ene ohin baigala*** zayasan ene saihan buee ymarch baisan buruu ashiglaagui ni medeej.Demjdeg shuu.AMJILT

antalya rent a car