antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2014 13 comments

“Хогны уут авах уу, хүүхдийн эмнэлэг барих уу”

нийтлэсэн Admin

uutӨрх бүрт зарцуулж байгаа 95 төгрөгийг хуримтлуулбал жилд 5.4 тэрбум төгрөг болно
Азийн цагаан дагина буюу алдарт хогны уут айлуудад тараагдаад уджээ. Тараагдаад ч гэж зарим нэг захуудын лангуу, ганц нэг байрны сайхан сэтгэлт жижүүрийн ачаар л очиж байгаа юм.

Харин гэр хороололд бол нүдний гэм. Энэ уутны сураг гарсаар дөрвөн сар өнгөрч байтал нөгөө гай­хамшиг манай гэрт байж байна. Гайхаад асуутал эмээ маань уулын энгэрт байрлах хороо хорины байр руу өөрийн биеэр очиж авсан гэнэ. Дөрвөн км газар настай хүн хогны уутны төлөө алхаад ирсэн байх юм. Амтай болгон нь л Азийн цагаан дагина гэж ам уралдуулан яриад байхаар нь шохоорхсондоо тэр биз, хөөрхий.

Нэгэнт л бидэнд та­раах­гүй байсан юм бол юунд ийм их мөнгө зарлагадаад байгаа юм бэ.
Эсвэл хар, ногоон өнгө дээрх Азийн цагаан дагина гэсэн бичигт нь учир байгаа юм уу. Ямартай ч ард түмэн, тат­вар төлөгчид ийм хө­гийн аж­лыг дэмжихгүй байна.

Тэр ч байтугай аль бо­лох хурдхан болиулахыг шаардаж байна. Иргэдээ сонсдог хотын даргатай болохоор иргэд цахим ер­төнцөд нэгдэж уриалга, хө­дөлгөөн гаргаж саналаа нэгтгэж байна. Тэдний хүсэл ердөө л хог хийх хог бэлдэж байхаар эх үрийг эсэн мэнд амаржуулах, бяцхан үрсийн эрүүл энхийг сахиулах хүүхдийн эмнэлэгтэй болъе гэсэн санал дор нэгдэж байна. Уг нь үнэ өртгийн хувьд нэг их зөрүүгүй. Учир нь энэ уутны өөрийн өртөг нь 95 төгрөг ингээд нийслэлийн 317 мянган өрхийн жилийн хэрэгцээг хангахын тулд хамгийн багадаа 5.4 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа юм.

Харин одоо бариултай болгож дэгжирхэн, арай зузаан болгон сайжруулна гэж байгаа. Тэгэхээр өртөг нь нэмэгдэж бүр агаарын төсөв болох нь тодорхой. 95 төгрөгийн уутны үнэ 100 хол давах бололтой. Жиргээчдийн дунд хогны уутанд зарцуулж буй мөн­­гөөр хүүхдийн эмнэлэг ба­риулах санал асуулга явуулахад 100 хувь дэмжиж байсан. Гэхдээ хамгийн со­нирхолтой нь элдэв цаг үеийн асуудалд өөрс­дийн байр сууриа илэр­хийл­дэг дарга нараас нэг нь ч энэ талаар ам нээ­сэн­гүй. Жиргээчдийн нэ­гээ­хэн хэс­гийг бүрдүүлдэг эрхэм ги­шүүд, НИТХ-ын төлөө­лөгчид хэн хэн нь нам жим. Эсвэл хогны уутыг хүүх­дийн эмнэлэг болгох шидэт аян өрнүүлж, хийсэн ажлыг нь салхинд хийсгэх гээд байхаар дургүй хүрсэн юм болов уу.

Нөгөөтэйгүүр тат­вар төлсөн мөнгийг нь хий дэмий салхинд хийсгээд байгаа болохоор иргэд ингэж байгаа хэрэг. Үнэхээр л хийсэн ажил нь иргэдэд хүрч байна гэж бодож байвал яагаад санал асуулга явуулж болохгүй гэж гэдэг санааг л иргэд хүсээд байна. Төрөх дөхсөн эхнэрээ эмнэлэгийн коридорт орхисон нэг залуу, хэсгийн төлөөлөгч нь хогны уут өгөхгүй болохоор өөрөө очиж авсан настан, хэнд ч хэрэггүй хог гээд буцаагаад захын худалдагчид зарсан иргэн бүгд энэ уутыг хүүхдийн эмнэлэг болгохыг хүсч байна.

Уг нь хогны уут уу, хүүхдийн эмнэлэг үү гэдэг үг “Бохь авах уу байр авах уу” гэдэг марзан зүйрлэл шиг сонсогдож баймаар. Гэтэл иргэдээс авсан мөнгөөрөө иргэдийг уур­­луулах ажил хийгээд бай­гааг бодоход иргэдийн сайн сайхны төлөө, ирээдүй хойчийнхоо төлөө хөрөнгө оруулалт хийх сонирхол тэ­дэнд байхгүй бололтой.

Иргэд ийнхүү шаардсаны эцэст 10 мянган хүн нэгдвэл асуудлыг авч хэлэлцэнэ гэ­сэн юм байх. Тэр хүртэл хо­тын удирдлагууд гүрийгээд суу­гаад байх шинжтэй. Хог­ны уут үнэхээр өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал мөн үү. Танай орцны хог нь хөглөрчихсөн байна уу, айлууд ил задгай хогоо хаячихсан байна уу хэний ч нүдэнд ил. Харин нийслэлд хүүх­дийн эмнэлэг хэд байдаг вэ. Хуруу дарам цөөхөн. Аргаа барсан зарим нэг жиргээчид “Энэ ажлыг дэмжээд сэтгэл гаргаж ажилласан дарга ирэх жилийн сонгуулиар найдвартай гишүүн болно” гэж хэлж өгөөд ч нэмэр алга. Ёстой л “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг нь болов.

Гялгар уутыг хэрэг­лээ­нээс гаргая гэж ярьдаг мөртлөө хогоо хий гээд айл бүрт 15 ширхэг хогны уут тараагаад байгаа хотын удирд­­лагууд юу бодож бай­гаа бол. Тулга тойрсон шийд­вэр гаргаж, хуралдаан дээрээ чихэр мөргөлдүүлж тоглодог тэдэнд сэтгэл алга. Өдийг хүртэл яагаад хэнийх нь ч амнаас хүүхдийн эм­нэ­лэг гэдэг үг гарахгүй бай­на вэ.

Эсвэл тэдний юм бүх­нийг улстөржүүлэх сонир­холтой нь холбоотой юу. Уг нь хүн бүр хогийн савныхаа дотуур уут хий­чихвэл хаяахад ч амар, хогийн сав ч цэвэрхэн бай­на гэдгийг мэднэ шүү дээ. Шаардлагатай нэг нь худалдаж аваад хэвшчихсэн зүйл. Гэтэл уутны өнгийг ногоон болгож, Азийн ца­гаан дагина гэж биччихээд “Бид шинэ санаачилга гарга­чих­лаа. Одоо хотоо цэвэрхэн байл­гацгаая” гээд байдаг нь ямар учиртай юм бол. Түүний оронд эмнэлэг бариад ард түмний хайртай хүү болж, дарга шигээ “Баатар” болох хүн алга уу.

Хамгийн энгийнээр бодоод үзэхэд хоёрдугаар ангийн хүүхдийн тооны хичээлийн өгүүлбэртэй бодлого гэсэн үг. Тодруулбал өрх бүрт зарцуулж байгаа уутны 95 төгрөгийг хуримтлуулахад жилд 5.4 тэрбэм төгрөг болно. Ийм хэмжээний мөнгөөр хүүхдийн эмнэлэг жилд нэгийг барьж болохыг барилгын салбарынхан хэлж буй юм.
М.Санчир

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (March 17, 2014 10:37:52 am )

    ******ио уутанд хийе гэвэл гэр хорооллийхон уутнаас их юм байхгүй ядаж нүүрснийх нь шуудай байгаа шүү дээ даанч амьдрал мэдэхгүй хүмүүс төрийн эрхэнд гарчаад бонд нэртэй ********ан өр тавиад мөнгөөр нэг туйлж байндаа 1996-2000н оний хооронд өмч хувчлал нэрээр улсийн бүх үйлдвэр үйлчилгээний газруудийг үнэгүйдүүлж өөрсдөө авцгаасан энэ нөхдүүд монгол улсийг минь элгээр нь хэвтүүлж амаар нь шороо үнхүүлсэн одоо тэрийгээ давтах гээд байна даа өргөн хэрэглээний барааний үнэ тэнгэрт хадаж иргэдийн амьдрал хүндэрч байна

  • Чанцал (March 17, 2014 11:05:06 am )

    Хогийн уут тараахаа болимоор байна, ****** хийх уутанд мөнгө зарж байгаа нь хайран санаг,даж байна, манай улс чинь тийм ч их баян улс биш,ард түмэн чминь тарчигхан л байна шүү дээ , үүнийхээ оронд тэр мөнгөөрөө төрөх эмнэлэгээ барих юм бол ард түмэн үр хойчид минь үлдэцтэй ажил болно үүнийг ухаарахгүй байна гэж арай ч үгүй байлгүй дээ зориудаар л хийж байна гэж үзэхээр байх юм даа. ******ийн уут тараагаад ****** хаягдал багасч, хотын өнгө үзэжм сайжирсан нь хаа байна харагдахгүй байна шүү.

  • Anonymous (March 17, 2014 11:30:45 am )

    Ene uut taraahaa bolioch Mungu ideh nariin arga ba. Neg ch gecen tsetserleg bariachee Bat Uul ee alban tu****ld ashig honjoo harj bish busadiig Mongolia bodog ajill**** Uneheer gutarch ba

  • Anonymous (March 17, 2014 11:33:37 am )

    heden car taraalaa Odoo ur dungee dugneesh Hog baidgaaraa l ba

  • Nergui (March 17, 2014 12:11:45 pm )

    Hamgiin gol anh ene ***iin uutyg HEN gedeg HUN sanaachilsan be medeh yumsan HUMUUS EE!!!!!!! arai ch dee

  • зочин (March 17, 2014 1:43:07 pm )

    ингэж л төрөөс тэрбумтан төрдөг юм даа. Хэлэх ****** үг алга аа

  • drtygf (March 17, 2014 3:33:02 pm )

    ***nii uut taraahaa boli

  • Anonymous (March 17, 2014 3:58:36 pm )

    yadaj ene uutniih ni tomiig yana.***iin sawand bagtahgui.bairand bol hereggui ee,ger horoolold harin tom uut zugeer bh,uutand hiij haysan ail haragdahgui l bna.harin gutal huwtsas yumaa hiigeed tawichihad zugeer yum bna le

  • ЦЭРГИЙН БАЯР (March 17, 2014 4:34:19 pm )

    ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ

  • ganga (March 17, 2014 5:44:40 pm )

    hotiin udirdallguud ene asuudalaa bolichwol yasan uvm be

  • ЦЭРГИЙН БАЯР (March 17, 2014 7:01:33 pm )

    ЭНЭ ХОГНЫ УУТНЫ МӨНГӨӨР ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БАРИЯА НИЙСЛИЙН ЗАСАГ ДАРГАА

  • ganga (March 18, 2014 9:02:15 am )

    ***oo mungu gej hardag blson tsagtl bielegdeh asuudal ylagdag angildag mungu boloh bolomj burdsen tohioldold asuudal ok ternees naaduul chini oilgoh boloogui bgaa uvm bishuu

  • Хотын хүн (March 19, 2014 3:26:47 pm )

    Бат-Үүл? Бадрал уу? Алтанхуяг уу? Ардчилсан намын шинэ дарга нар уу? эд нарын л хийж байгаа бизнес болохоор иргэдээ сонссон ч сонсоогүй юм шиг сууж байгаал даа. Ядаж байхад нөгөө ард түмнээ гэдэг Элбэгдоржид энэ талаар сонсгох юм сан даа нөхдөө.

antalya rent a car