1996 оноос хойш удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндсэн болон хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдэд сэрдэгдэн цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан Б-г өчигдөр ЭЦГ-ынхан баривчилсан байна. Удаа дараагийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч баригдалгүй оргон зайлж чаддаг байсан түүнийг ЭЦГ-ынхан сүүлийн нэг жилийн өмнөөс байж болох газрыг тогтоож, шаардлагатай ажиллагаануудыг хийсний үр дүнд ийнхүү баривчилсан байна.
Б нь удаан хугацааны туршид овог нэрээ сольж, тодорхой хэмжээнд зүсээ өөрчилж Монгол улсын иргэний бүртгэл мэдээллийн болон халамж үйлчилгээний сан, жолооны үнэмлэх, банк санхүүгийн байгууллага, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүртгэлгүйгээр амьдарч байсан байна.Түүнчлэн одоогийн хамт амьдарч байсан эхнэр нь түүний жинхэнэ овог нэрийг нь мэдэлгүй, мөн түүний аав ээж, төрөл төрөгсдийн нэг ч хүнтэй уулзалгүйгээр 8 жил хамт амьдарч өдгөө хоёр хүүхэдтэй болсон байжээ.
Б нь 1971 онд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, Э нэрээр СХД амьдарч байсныг Эрүүгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах газрын ажилтнууд удаан хугацааны мөрдлөгийн үр дүнд илрүүлсэн байна. Энэ этгээд нь цагдаагийн байгууллагын дүгнэж байгаагаар Педофили, ( Педофили (paedo-хүүхэд, philia- дурлах гэсэн утгатай грек үг ) манъяак шинжийн төрхийг агуулсан гэмт этгээд бөгөөд хүчин, ялангуяа бага насны хүүхэд хүчирхийлж гаж маягаар дур хүслээ хангадаг этгээд юм. Ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь маш болгоомжтой хашир, гаднаасаа харахад ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхээргүй царай зүстэй, зарим тохиолдолд өндөр боловсролтой, нийгэмд тодорхой байр суурь ч эзэлсэн хүмүүс байдаг байна.
Кино, ном зохиол дээр гардаг үйл явдлын учгийг тайлж хүний ёсноос гаж үйлдэл хийдэг, нэр хаяг, зүс царай нь тодорхойгүй үл мэдэгдэх этгээдийг удаан хугацаанд мөрдөн шалгаж олж тогтооно гэдэг амаргүй. Мөн түүнчлэн хэн ч харсан гэмгүй, дөлгөөн царай зүстэй, ажил албатай байсан ч дотор хүн нь ямар аймшигтай болохыг дээрх дүгнэлтээс харж болно. Эцэг эхчүүд бага насны охин хүүхдүүдэд тавих анхаарлаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ
-
Mungun (March 17, 2014 10:59:13 am )
Olon niited yagaad tsarai zusii ni il gargadaggui yum be. Iim buzar baga nasnii huuhed buzarladag baliar yumiig yug ni haitsaalaad bgan
-
Uyanga (March 17, 2014 11:30:29 am )
Harin tiim ee, harlaa geed yahaw dee. harin ch haruulj seremjluuleh heregtei shdee
-
Anonymous (March 17, 2014 11:59:01 am )
tegeed tsaraig n haruulhad yaadiin. tegej bj l huuhduud bolgoomjliishd. tsaraig n nuutsan bas gem hiiheergui tsaraitain bol humuus medku shde.
-
иргэдnjut; (March 17, 2014 1:40:45 pm )
Анхлан ингэж л сүр бадруулан сурталчилдаг,хэсэг хугацааны дараа хэргийг хэрэгсэхгүй болголоо гэдэг,ийм байдалд л бүү хүрээсэй билээ,үнэхээр тийм ноцтой х**********д хийсэн юм бол сайн шалгаж бат**********жуулаад дахин энэ нийгэмд бидэнтэй цуг амьдар ч гэмт үйлдлээ хийхээргүй болговол зохинодоо.
-
drtygf (March 17, 2014 4:16:58 pm )
taigan bolgood buh nasaar ni shorond hiivel taarna
-
zochinzochin (March 17, 2014 9:01:14 pm )
uur hynii zurag bish yum bol yhsniig ni nuudag bnaa harin il bolgoj tavih heregtei sh dee
-
zochinz (March 17, 2014 9:17:09 pm )
naad novshoo alaach
-
kkkk (March 17, 2014 11:18:05 pm )
jinhene hun ni bish l baihgui uy. oor zurag orluulan tavihdaa nuuriig ni haachihgui uy kkk
-
doldoi (March 18, 2014 10:11:44 am )
shuud duusga
-
muugi (March 18, 2014 11:08:57 am )
tsagdag ni uramshuulah ni zuiteii
10 Comments