antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2014 1 comment

Малайзын онгоцны нисэгчдийг шалгаж байна

нийтлэсэн Admin

80fd3b224e7a1b8boriginalМалайз улсын Цагдаа­гийн газар алга болсон “Boeing 777-200” онгоц­ны нисэгчдийн гэрийг шал­гаж эхэлсэн тухай ВВС мэдээлэв.

Түүнчлэн 53 настай нисэгч Захарие Ахмад Шан болон 27 настай туслах нисэгч Фарик Абдул Хамид нарын гэр бүлийн амьдрал, сэтгэл зүйн байдлыг шалгаж байгаа аж. Учир нь онгоцыг хулгайлахын тулд холбооны системийг зориуд салгасан байж магадгүй талаар албаныхан хэлсэн. Бээжин рүү хөөрсөн онгоц чиглэлээ өөрчлөн ниссэн бөгөөд хиймэл дагуулын мэдээгээр хяналтын радарт харагдахаа больсноос хойш долоон цаг нислэг хийсэн байж болох гэнэ.

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак онгоцыг Энэтхэгийн далайгаас Ка­захстан улс хүртэл газар нутгийн хаа нэгтээ байх магадлалтайг хэлжээ.

Онгоц алга болоод най­ман хоног өнгөрч байгаа ч ямар нэгэн ул мөр олдоогүй байна.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • алтаа (March 18, 2014 1:30:22 pm )

    сонин л юм болоод байна даа ямар зүү тэвнэ биш маш том онгоц алга болоод олдохгүй байгаа нь

antalya rent a car